Буцах

"Thunderpick World Championship" тэмцээний B хэсгийг The MongolZ тэргүүллээ

#CS2 850,000 ам.долларын шагналын сантай "Thunderpick World Championship 2024" тэмцээний B хэсэгт Оросын "Cloud9", Британийн "Fnatic" багуудыг хожиж playoffs-т шалгарлаа.

"GAM3RS_X" болон "GRID"-ээс зохиож буй 850 мянган ам.долларын шагналын сантай "Thunderpick World Championship 2024" тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээнд урилгаар оролцож буй Монголын "The MongolZ" баг хэсгийн шатанд Оросын "Cloud9" багийг 2-0 (Dust II 13-11, Ancient 13-11), Британийн "Fnatic" багийг 2-0 (Mirage 13-11, Dust II 13-7) харьцаагаар тус тус хожиж playoffs-т шалгарлаа.

Кирил "Boombl4" Михайлов ахлагчтай орос багийн эсрэг Мөнхболдын "Senzu" Азбаяр 84.6 ADR (Average Damage per Round)-тай багаа тэргүүлсэн бол Александр "bodyy" Пианаро ахлагчтай Fnatic-ын эсрэг багийн ахлагч Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай 95.9 ADR-тай тэргүүлэв.

Арваннэгдүгээр сарын 3-ны дуустал үргэлжлэх тэмцээний 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж нэг удаа хожигдох эрхтэй буюу "double-elimination format" системээр тоглож байна. Хэсэг тус бүрээс хоёр баг playoffs-т шалгарна.

Хагас шигшээ хүртэлх тоглолтууд онлайнаар болох ба шилдэг дөрвөн баг Германы Берлин хотын "LVL Dome Arena" цэнгэлдэхэд тоглоно.

Хэдхэн хоногийн өмнө Финландын Эспоо хотод болсон "Elisa Masters Espoo 2024" тэмцээнд 3-4-р байр эзэлж (Хагас шигшээд талбайн эзэн баг ENCE-д 1-2 харьцаагаар хожигдсон) 15,000 ам.долларын шагнал авсан монгол залуусын playoffs-ын учраа баг тодроогүй байна.

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[ 66.181.161.51 ]
  2024.10.23

Hugiin nowsh Erkhembayar setguulch. Tsag agaar harah geed spoilduulchihlaa. Bi chamaig haraana daa.