Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 ойн баяр наадам болоход гурав хоног үлдлээ.
Тэгвэл хаана, ямар баярын арга хэмжээ болох болон түүний хөтөлбөр зэрэг бусад хэрэгцээт мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
1. ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт болох баяр наадмын хөтөлбөрийг ЭНД дарж хүлээн авна уу.
2. БАЯР НААДМЫН ТАЛААРХ НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАХ ВЭБ ХУУДАС
enaadam.mn хуудаснаас наадмын үүх түүх, хөтөлбөр, тасалбар худалдаалалт, нийтийн тээвэр, үйлчилгээний газрын ажиллах хуваарь зэрэг баяр наадмын үеэрх хэрэгцээт мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Мөн яаралтай үед холбоо барих цагдаа, түргэн тусламж гэх мэт төрийн байгууллагуудтай холбогдох утасны дугаарыг ч авах бүрэн боломжтой.
3. БАЯР НААДМЫН ҮЕЭРХ ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв буюу долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх мэдээ.
Энэ сарын 7-13-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас:
- 07-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 08-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 09-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 10-нд нутгийн хойд хэсгээр,
- 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар,
- 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 14-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар,
- 15-нд Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 09, 10, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +8...+13 градус дулаан, өдөртөө +22...+27 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 08, 13-нд бороо, 09,10,11-нд бага зэргийн бороо орно, дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 09, 10-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. Бусад хугацаанд халж шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.
4. НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Баяр наадмын өдрүүдээр нийт орон нутгаар халж буй. Тиймээс бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хэрхэн наршихаас сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна. Зөвлөгөөг ЭНД дарж хүлээн авна уу.
5. НААДМААР ХААЛТТАЙ БАЙХ ЗАМ
ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто зам хүртэл хааж засварын ажил үргэлжилж байна.
- Зам хаах: 7 дугаар сарын 01-ний 23:00 цаг
- Зам нээх: 8 дугаар сарын 01-ний 06:00 цаг