gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

А.Номин
Улс төр
Өчигдөр
40
Twitter logo

Монголын үе үеийн алдартан, гавьяатнуудын өлгий Төв аймгийн Бүрэн сум байгуулагдсаны түүхт 101 жил, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож байна.

Түүхэн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Бүрэн сумыг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр гардууллаа. Бүрэн сумаар овоглосон

  • Төрийн шагналт, Ардын жүжигчин Аюурзанын Очирбат,
  • Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20 дугаар зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан,
  • Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн,
  • Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол,
  • Ардын ерөөлч Нарангийн Тэрбиш,
  • Дэлхийн Буддистуудын холбооны тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба асан, Гавж, Хамба Номун Хан Дэмбэрэлийн Чойжамц зэргээс гадна Хөдөлмөрийн баатар, алдартнуудын тоогоороо Монгол Улсдаа дээгүүр байр эзэлдэг. 

Эдгээр алдартны нэг Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу агсан Хошуу Тамгын газрын хавсраа бичээчээс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга хүртэл дэвшин ажиллаж, улс орноо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан монгол төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч байжээ. 

Жамсрангийн Самбуу агсны “Туулах зам” номд “Би эгэл жирийн  малчны гэрт төрсөн, энгийн амьдрал дунд өссөн. Төр барихад эгэл хүний зовлонг ойлгодог хүн хэрэгтэй гэж боддог" хэмээн бичсэн нь өнөө цагийн улстөрчдийн эрхэмлэн баримтлах зарчим мөн гэж Ерөнхий сайд хэллээ. 
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлж төгөлдөржүүлэхэд Жамсрангийн Самбуу гуайн гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Түүний алдар гавьяа, эх оронч үзэл, шударга, зарчимч чанар, үеийн үед гэгээнээр дурсагдаж, үйл хэрэг нь монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхөд оршин батжих болтугай гэв. 

Ж.Самбуу агсан 26 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн. Хүүхдүүд нь энэ өдөр аавыгаа эргэн санаж, эрдэм номтой хүн алзахгүй явдаг хэмээн зааж сургаж байсныг дурсан ярилаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан