gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөний бодлогын мэдэгдэл: Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
Өчигдөр
136
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
136
Twitter logo
Эдийн засаг
Өчигдөр
Мөнгөний бодлогын мэдэгдэл: Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүд

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдөр ээлжит бусаар хуралджээ.

Хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан

  • 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн,
  • 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.

Зургаадугаар сарын 13-ны өдөр тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг 50:50 хувь болгосон юм. Харин 03.07-ны өдөр тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй (480 мянган төгрөг) байхаар тогтоосон юм.

Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзлээ.

Нөгөөтээгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна.

Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй гэж МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО шийджээ.

ИНГЭСНЭЭР...
 
Монголбанкны зүгээс тэтгэврийн зээл дээр ямар нэгэн хязгаарлалт байхгүй болсон гэсэн үг. Харин арилжааны банкнууд уг зээлийг олгохдоо өөрийн эрсдэлийн удирдлага, бизнесийн бодлого, төлөвлөлтөө удирдлага болгож, түүндээ нийцтэй байдлаар тухайн банкны зээлийн хороо эцсийн шийдвэрийг гаргана. 

Учир нь "Банкны тухай хууль"-ийн Нэгдүгээр бүлгийн 5 дугаар зүйл /Банкны үйл ажиллагаанд үл нөлөөлөх/-ийн 5.1-т "Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй." гэжээ.

Мөн зүйлийн 5.2-т "Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй." хэмээн тус тус заажээ.

Илүү тодорхой хэлбэл, банкнаас олгож буй аливаа төрлийн зээлийн бүтээгдэхүүн нь бусдын харилцах хадгаламж учраас түүнийг эрсдэлээс хамгаалах нь банкны үүрэг, хариуцлага юм. Тиймээс тухайн банкны аливаа бодлого, шийдвэр, дотоод үйл ажиллагаанд бусад этгээд хөндлөнгөөс оролцох буюу дотоод эрсдэлийн удирдлагад нь ямар нэг байдлаар оролцох нь хуулиар хориотой.

Банк бусдаас хадгаламж татахдаа тодорхой хугацаа, хүү төлж татдаг тул олгож буй аливаа зээлийн хүү болон хугацаа нь ч мөн түүн дээр суурилдаг.

Өнгөрсөн хугацаанд Монголбанкны зүгээс өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор хэд хэдэн удаагийн бодлогын шийдвэр гаргасан.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй үүсгэсэн талаар зарим иргэнээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд удаа дараа хүсэлт, шаардлага ирүүлжээ.

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр шийдвэрээ гаргаад, олон нийтэд танилцуулснаар энэ шийдвэр албаждаг. Харин арилжааны банкнууд хэзээнээс, ямар нөхцөлөөр,  яаж зээл олгох нь өөрсдийнх нь гаргах шийдвэр бөгөөд үүнд Монголбанк оролцох боломжгүй юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан