gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Стив Сир: Монголд 3х3 сагсан бөмбөг хөгжиж байгаа эсэхэд эргэлзсэн хүмүүс хариултаа авсан байх

А.Номин
Гаднынхны нүдээр Монгол
Өчигдөр
603
Twitter logo
 
Өнгөрсөн долоо хоногт болсон 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэж, монгол түмнийг баярлуулсан. Гэхдээ энэ ялалтын ард зогсож, баг тамирчдыг чиглүүлэн, тэдний хамгийн хүнд хэцүү мөчүүдэд дэргэд нь байсан хүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр бол шигшээ багийн дасгалжуулагч, Канадын иргэн Стив Сир.

Түүнтэй сагсан бөмбөгтэй холбогдсон замнал, Монгол дахь амьдрал, дасгалжуулах хэв маяг, залуу тоглогчдод өгч буй урам зоригийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

-Таны амьдрал сагсан бөмбөгтэй хэрхэн холбогдов?
-Би зургаан настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Би анх удаа нэг зүйлд чин сэтгэлээсээ дурласан нь сагсан бөмбөг. Тухайн үед Канад улсад сагсан бөмбөг дөнгөж хөгжиж байсан. Харин Стив Нэш NBA-д тоглож эхэлсэн цагаас нөхцөл байдал өөр болсон. Өсвөр насандаа өөртөө тавьсан хамгийн том зорилго бол АНУ-ын коллежийн лигийн "Division 1"-т тоглох. Энэ зорилгынхоо төлөө эртнээс хичээж, шаргуу хөдөлмөрлөсөн, түүндээ ч хүрч чадсан.

Товчхондоо би 5х5 сагсан бөмбөгийн төрлөөр сайн карьертай байсан. Коллежид тоглосны дараа мэргэжлийн түвшинд 9 жил тоглосон. Харин 2017 онд 3х3 төрөлд орж, Канадын шигшээ багт багтан, дэлхийн цуврал тэмцээнүүдэд оролцож эхэлсэн.

Тоглохын хажуугаар би Европт мэргэжлийн тоглогчидтой хамтарч тоглогчийн ур чадварыг хөгжүүлэх ажил хийж байсан. Энэ бүхэн эцэст нь намайг Монголд ирэх, энд тоглож, ажиллах боломж руу хөтөлсөн юм.
Өнгөрсөн хугацаанд үнэхээр сайн дасгалжуулагчидтай учирч, хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрсэн. Бэлтгэлдээ эрт ирж, дууссан ч оройн цагаар нэмж бэлтгэл хийдэг байлаа. Энэ бүгд намайг бусдаас ялгаруулж чадсан. Одоо дасгалжуулагчийнхаа хувьд ч энэ зарчмаараа явахыг зорьдог.

Тоглогчдод нэгнээсээ болон өөрөөсөө бүхнээ дайчлахыг шаарддаг, өөрийгөө тултал нь шахаж чаддаг зан чанарыг бий болгохыг хүсдэг. Өнгөрсөн долоо хоногт болсон ДАШТ дахь охидын тоглолт үүний тод жишээ байсан болов уу. 

-Канадын шигшээ баг болон Монголын багт тоглох ямар ялгаатай вэ?
-Канад, Монгол хоёр оронд олон төстэй зүйл бий. Цаг уурын хувьд зун богино, өвөл нь урт, хүйтэн. Амьдралын хэв маяг ч адил. Хүмүүс нь даруухан, хэлсэндээ хүрдэг, хөдөлмөрч байдаг нь Канадын соёлтой маш төстэй. Мэдээж Канад сагсан бөмбөг хөгжлийн хувьд илүү дэвшилтэй. Залуучуудын спортод зориулсан дэд бүтэц, сайн тоглогч олон бий.

Монголчууд үнэхээр даруухан, ажилч хичээнгүй, гоёж чимэхээс илүү ажлаа л хийдэг хүмүүс.

Гэсэн ч Монголд сүүлийн жилүүдэд ямар их өөрчлөлт гарч байгааг харах үнэхээр сайхан байна. Удирдлагуудын хичээл зүтгэлийн ачаар монгол баг дэлхийн тавцанд амжилт гаргаж эхэлсэн нь бахархалтай. Би Канад орноороо үргэлж бахархдаг. Гэхдээ Монголд ирээд би энэ орныг ч бас хайрлах болсон. Тоглогчид болон эндхийн алсын хараанд би чин сэтгэлээсээ итгэдэг. Канадын төлөө тоглох, Монголын багтай хамтран ажиллах гэдэг хоёулаа миний хувьд нэр төрийн хэрэг.

-Монгол тоглогчдын талаар таны бодол ямар байдаг вэ. Тэдний ур чадварыг ямар түвшинд харж байна?
-Монголд ажиллаж, эндхийн тоглогчидтой хамтран монголчуудын сагсан бөмбөгт хандах сэтгэл, урам зоригийг мэдэрч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ спорт Монголд харьцангуй залуу, өдөр бүр шинэ залуусыг татаж байгааг харахад сайхан.
Монголчууд үнэхээр даруухан, ажилч хичээнгүй, гоёж чимэхээс илүү ажлаа л хийдэг хүмүүс. Энэ чанаруудыг би өөртэйгөө адилтган хардаг. Сүүлийн жилүүдэд 3х3 сагсан бөмбөг Монголд эрчимтэй хөгжиж байна. Манай эрэгтэй, эмэгтэй багууд дэлхийн хөгжлөөс хоцролгүй, хөл нийлүүлэн алхаж байна. Энэ нь тоглогчдын тууштай байдлын үр дүн юм.

Энэ спортыг Монголд зогсолтгүй хөгжүүлж байгаа нь бахархмаар. Өнгөрсөн долоо хоногт охидын авсан медаль үүний баталгаа. Энэ бол бүсийн тэмцээн биш, дэлхийн аварга. Хэрэв бид хөгжиж байгаа эсэхэд хэн нэгэн эргэлзэж байсан бол одоо тэд хариултаа авсан байх.

-Шигшээ багийг дасгалжуулдаг өөрийн арга барилыг тодорхойлбол?
-Миний гол зорилго бол тоглогч бүрт өрсөлдөх чадвар суулгах. Бүх зүйл амархан байдаггүй. Зүгээр л тэсч гарах биш, харин даван туулж, зоригтойгоор нүүр тулах хэрэгтэй. Энэ бол намайг тоглогч байх үед бусдаас ялгаруулж чадсан зүйл. Шидэлтийн дасгал, хамгаалалт гээд ямар ч төрлийн бэлтгэл бай, тоглож, ялахын төлөө өрсөлдөх ёстой. Ялахын төлөө өөртөө дарамт өг. Учир нь бүх зүйл утга учиртай.

Энэ талаар охид, тэр дундаа Хулан маш сайн жишээ болж байгаа гэж бодож байна. Хэрвээ чи энэ спортод амжилт гаргахыг хүсэж байвал өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй. Илүү сайн болохын тулд бүх боломжийг эрэлхийлэх ёстой. Эрт ирэх, орой болтол шидэх, нэмэлт бэлтгэл хийх зэрэг нь бүгд хамаатай юм.

Тоглогчдод хатуурхлаа гээд амжилтад хүргэчихдэг юм биш.

Миний дасгалжуулах арга барил ийм зарчмаар явдаг. Өмнө нь би үнэхээр сайн дасгалжуулагч нартай хамтарч ажилласан. Тэднээс би их зүйл сурсан. Тэд бүгд ижил үндсэн зарчимтай нь хатуу чанга байх, тууштай байдал, ялахын төлөө хичээх. Энэ бүхэн миний тоглогчдод суулгахыг зорьдог үнэт зүйлс.

Би заримдаа тоглогчдод хатуурхдаг байж магадгүй. Гэхдээ энэ нь хэзээ ч хувийн зүйл биш. Би хэзээ ч тоглогчдыг гомдоох үг хэлэхийг хүсдэггүй. Тэгэх нь ч ахиц дэвшилд хүргэдэггүй гэж боддог. Гэхдээ энэ нь бид бие биетэйгээ шударгаар, шаардлагатай бол хатуухан харьцаж болохгүй гэсэн үг биш л дээ. 

-Багийн уур амьсгал ямар байдаг, бэлтгэл хэрхэн өрнөдөг талаар яриач?
-Бид маш их бэлтгэл хийдэг. Дэлхийн аваргын өмнөх бэлтгэл тамирчид хэр их хөдөлмөрлөж байгааг харуулах хамгийн тод жишээ болсон. Манай багийн бэлтгэл дээр өрсөлдөөн их. Бид тэмцээнд орохоосоо өмнө бэлтгэлийг хүнд байлгахыг хичээдэг. Учир нь тэмцээн түүнээс ч хүнд. 
Бэлтгэл бол зүгээр гүйгээд өнгөрөх зүйл биш, тоглогчид тоглонгоо бодож сэтгэж байх ёстой. Би тоглогчид бие биетэйгээ ярилцаж, харилцаатай байгаасай гэж хүсдэг. Учир нь би талбайд хамт байж чадахгүй, 5х5 шиг дасгалжуулагч нь завсарлага авч, тоглогчдод заавар, зөвлөмж өгөх боломжгүй.

Тиймээс бид бэлтгэл дээр харилцааг маш чухалчилдаг. Монголчууд спорт тоглохдоо нэлээд дуугүй талдаа. Канадад бол бэлтгэл дээр ч, тэмцээн дээр ч хоорондоо ярилцаж, нэгэндээ урам өгдөг. Энэ нь багийн уялдаа холбоог нэмэгдүүлэх алхам гэж би итгэдэг. 

-Та бүхэнд харилцааны тал дээр хүндрэл гардаг уу?
-Заримдаа гардаг. Ялангуяа спортоор дамжуулан ярилцах үед ойлголцол алдагдах үе бий. 3х3 төрөл бол их хэцүү спорт. Завсарлага богинохон, тоглогчид их ачаалал авдаг, амьсгаа давчдан ярьж ч чадахгүй болдог. Миний англиар хэлсэн зарим зүйлсийг монголоор орчуулахад бага зэрэг төвөгтэй байдаг. Гэхдээ Хулан бэлтгэлийн үеэр бусад охидод сайн тайлбарлаж өгдөг. 

Заримдаа үл ойлголцол гарна, гэхдээ сагсан бөмбөгт хөдөлгөөнөөр харуулах, зурж тайлбарлах зэрэг олон аргаар ойлголцох боломжтой. Лхамка /Цэрэнлхам/ надад монгол үгс зааж өгдөг, тэр нь ч их тус болдог. Товчхондоо спорт гэдэг бол ямар ч орны хэлээс үл хамааран ойлголцож чаддаг гайхамшигтай орон зай.
-Өнөөдрийг хүртэл таныг тууштай байлгаж, урагшлуулсан зүйл юу байв?
-Бүх хүн л ямар нэг үед сэтгэлээр унаж, бухимдаж, бууж өгөхийг хүсдэг. “Би хангалттай сайн байж чадсангүй” гэж өөртөө гомдож, цааш үргэлжлүүлэхэд бэрх санагддаг мөч олон бий. Хоёр жилийн өмнө манай гэр бүлд уй гашуу тохиосон. Тэр үед би үнэхээр энэ бүхнийг үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэж байлаа.

Гэхдээ л үргэлжлүүлсэн. Тамирчдадаа миний байнга захиж хэлдэг зүйл бол "Баяр хөөртэй үед бүх зүйл хамгийн сайхан мэт санагддаг ч түүнээс илүү сайхан зүйл тохиож болно. Үүн шиг бүх зүйлд шантрах, бууж өгмөөр санагдсан мөч бүхэн хамгийн муу нь биш байх болно. 

Энэ бол зүгээр л бид өөрийгөө таньж, илүү хөгжих боломж олгодог үе юм. Чиний хувьд үнэхээр чухал зүйл л бол чи арга замыг заавал олох болно. Хулан үүний тод жишээ. Тэр урам хугарч, шантрах үедээ үүнээс гарах арга замаа хайдаг. Бид хамтдаа сууж ярилцдаг, шийдэл хайдаг. Тэр ч өөрөө санаа дэвшүүлдэг, бид хамт төлөвлөгөөгөө гаргаад хэрэгжүүлдэг.

-Та Монголын 3x3 сагсан бөмбөгийн хөгжилд өөрийгөө ямар үүрэгтэй байж чадсан гэж боддог вэ?
-Би Монголд анх 2018 онд тэмцээнд оролцохоор Канадын багтайгаа хамт ирж байсан. Тэр үед маш их догдолж байлаа. Дараагийн жилүүдэд монгол залуучуудтай улам ойртож, дотно болсон. Харин 2022 онд Монголд бүтэн цагаар ажиллаж эхэлсэн. Эхэндээ бүх хүнд шинэ хүн ирсэн нь сонирхолтой санагдсан. 

Би энэ сагсан бөмбөгийн төрлийн хөгжлийн нэг хэсэг нь байж чадсан гэж боддог.

Гэхдээ энэ спортыг хөгжүүлж байгаа олон гайхалтай хүмүүс бий. Тэдний дэмжлэггүйгээр энэ спорт ийм амжилтад хүрэхгүй байсан. Гадаад хүнийг авчирч, багийн нэг хэсэг болгож, өөр өнцгөөс харуулсан нь зөв шийдвэр болсон гэж боддог. Би өөрөө бас сайн тоглогч байсан нь нэмэр болсон байх.

Мэдээж би тодорхой хэмжээнд нөлөөтэй байсан ч өөрийгөө онцгойлон магтахгүй. Би энэ хөгжлийг хамтдаа бүтээж буй олон хүний л нэг нь гэж үздэг.

-Ирэх жилүүдэд Монголын багтай хамтран ажиллахаар төлөвлөж байна уу?
-Тийм ээ, үнэхээр хүсэж байна. Би энд дөрөв дэх жилээ ажиллаж байна. Тоглогчид сайн тоглох бүрт би маш том сэтгэл ханамж мэдэрдэг. Энэ л дасгалжуулагчийн утга учир байх. 

Тамирчдыг дараагийн шатад хүрэхэд нь тусалж, ирээдүйд юутай нүүр тулгарахыг нь урьдчилан харж, түүнийг нь бэлтгэх гэдэг сайхан зүйл. Тэд хичээсний үр дүнд амжилт гаргаж байгааг харах л хамгийн сайхан мэдрэмж. Би энэ замналыг цаашид ч үргэлжлүүлж, зөв чиглэлд хөгжүүлэн шинэ амжилтууд бүтээхийг хүсэж байна.
-Хамгийн дурсамжтай мөчүүдээсээ хуваалцаач?
-Маш олон сайхан дурсамж бий. Ялангуяа өнгөрсөн долоо хоног маш сайхан байлаа. Өнгөрсөн жил эмэгтэй баг Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль авсан нь маш том амжилт байсан. Гурван жилийн өмнө эрэгтэй багт тоглох хугацаандаа багийн нөхдүүдтэйгээ танилцаж, найзууд болсон минь бас сайхан дурсамж.

Бид Шанхайд болсон их дуулгад түрүүлсэн нь гайхалтай байсан. Азийн баг дэлхийн цуврал тэмцээнд түрүүлсэн анхны тохиолдол болж байв. Амжилтуудаас гадна бэлтгэл сургуулилтын мөчүүд. Тухайн үедээ чухал мэт санагдаагүй жижигхэн дурсамжууд багийн хувьд үнэхээр үнэ цэнтэй болохыг ойлгосон.

Манай залуучууд хоёр зун дараалан Канадад зочилсон. Тэд надад Монголыг танилцуулж, тайлбарлаж өгдөг шиг би тэдэнд Канадыг, өөрийн гэрээ танилцуулах нь маш дурсамжтай байсан. Энэ мэтчилэн олон дурсамж бий. Зөвхөн сагсан бөмбөг гэлтгүй, спорт, залуучуудын төлөө олон сайхан зүйл хийж буй энэ гайхалтай хүмүүстэй хамт байдгаа их азтай гэж боддог. 
-Тоглогч байх үедээ "амжилт"-ийг хэрхэн тодорхойлдог байв. Дасгалжуулагч болсны дараа өөрчлөгдсөн үү?
-Тоглогч байхдаа амжилт гаргах нь өөрийн хүч хөдөлмөр, бие махбод, цаг зав гээд бүх зүйлээ шингээсэн учраас амжилт гаргах бүрт л сайхан байдаг. Хожих үеийн мэдрэмж маш онцгой. Тамирчин бүр л ялалт, ялагдалтай нүүр тулдаг. Гэхдээ ялалт амаргүй. Тийм ч учраас амжилт гэдэг маш үнэ цэнтэй. 

Харин дасгалжуулагчийн хувьд бол арай өөр. Өөрөө тоглож, оролцож, талбай дээр шууд нөлөө үзүүлж чадахгүй, хөндлөнгөөс үзнэ гэдэг маш хэцүү. Дасгалжуулагчийн хувиас харахад амжилт гэдэг тамирчдын хичээл зүтгэлийн ч үр дүн, бас миний төлөвлөгөөний ч үр дүн. 

-Найрамдал медалиар шагнуулсан шүү дээ, танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Охидыг шагнал авах гээд явахад намайг ч бас шагнана гэж огт төсөөлөөгүй. Ийм том шагнал авсандаа бахархаж бас бага зэрэг нүүр улайсан. Намайг Монголд ирж ажиллах боломж олгосон бүх хүнд талархаж байна. Гадаад хүний хувьд өөр улсын ерөнхийлөгчөөс ийм шагнал авна гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Надад итгэл хүлээлгэсэнд баярлаж байна. 
-Монгол соёл, хүмүүсээс суралцсан хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ?
-Монголчууд аливаад үнэхээр тууштай, нэгэндээ ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Багийн спортод үүнийг би үнэхээр өндрөөр үнэлдэг юм. Мөн тэвчээртэй зан чанарыг нь авууштай гэж боддог. Тэд шууд үгээ хэлэх бус, бодож тунгааж, нухацтай ханддаг. Энэ бол тоглогчдоосоо сурсан маш үнэтэй зүйл. 

Охидын багийн амжилтыг өргөнөөр тэмдэглэх хэрэгтэй. Заримдаа бид амжилтгүй байгаа зүйлд төвлөрч гомддог. Гэхдээ амжилт гарч буй зүйлийг үнэлж баярлаж байх хэрэгтэй. Бид үргэлж ялж, медаль авахгүй шүү дээ. Заримдаа уналттай ч үе тохионо. Гэхдээ баг тамирчид болон хамтран ажиллаж буй хүмүүс өөрсдийгөө болон эх орноо төлөөлөн хичээж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэдэнд дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал зүйл юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан