Засгийн газар өнөөдөр /2025.07.07/ ээлжит бусаар хуралдаж, гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээллээ.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзсан.
Уулзалтаар тэтгэврийн зээлийг ямар нэг хязгаарлалтгүйгээр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр Монгол банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, бүх банканд ямар нэг хязгаарлалтгүйгээр олгох чиглэл өгсөн. Одоогийн байдлаар Хаан банк дээр зээл асуудалгүй олгогдож байна. Төрийн банк дээр бага зэрэг удаашралтай байна гэсэн мэдээлэл байна.
Мөн хүч гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс хүчирхийлэлтэй тэмцэх хороо байгуулах шийдвэр гаргасан. Уг хороон бүтэц, чиг үүрэг, арга хэмжээний талаар баяр наадмыг дамнуулан тодорхой шийдвэрт хүрнэ.
Баяр наадам дөхсөнтэй холбоотойгоор унаач хүүхдийн эрүүл мэндийг анхаарч, нэг ч хүүхэд эндэх ёсгүй гэсэн зорилттой ажиллаж байна" гэлээ.