gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрх чөлөөт, эгэл жирийн амьдралыг эрэлхийлсэн Японы хаан, хатны намтар

А.Номин
Дэлхийд
7 цаг 43 минутын өмнө
25
Twitter logo

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ сарын 6-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Тэд Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцох юм. Японы хаан, хатан хоёрын товч намтар, танилцуулгыг хүргэж байна.

1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токиод мэндэлсэн Нарүхито 2019 онд Японы 126 дахь эзэн хаан болсон. Түүнийг уламжлал ёсоор Японы домогт анхны эзэн хаан Жиммүгийн шууд удмын хүн гэж үздэг.

Тэрбээр төрөхдөө л эзэн хааны угсаа залгамжлагч хүү гэгдэж байсан бөгөөд тухайн үед угсаа залгамжлах хунтайж байсан Акихито болон хатан Мичико нарын ууган хүү, эзэн хаан Хирохитогийн ач хүү юм.
1989 онд өвөө нь нас барж, аав нь хаан ширээг залгамжилснаар Нарүхито хунтайжийн статустай болсон.

Нарүхито Токио хотын төвд орших эзэн хааны ордонд өсөж, хаадын угсааны хүүхдүүдийн сурдаг Гакүшюүин их сургуульд суралцан 1982 онд түүхч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалжээ.

1983-1985 онд Оксфордын их сургуулийн Мертон коллежид хоёр жил суралцаж, тэнгисийн тээврийн сэдвээр судалгаа хийсэн байна. Японы угсаа залгамжлагчдаас анх удаа гадаадад суралцсан нь Нарүхито болсон байна.

Суралцаж байх хугацаандаа жирийн амьдралын амтыг мэдэрч, өөрөө хувцсаа угааж, кредит картаар төлбөр тооцоо хийж үзсэн гэдэг.
Япондоо эргэн ирснийхээ дараа Гакүшюүинд Японы түүхийн докторын сургалтад хамрагдаж, 1992 онд тус сургуульд зочин судлаач болж, үе үе хичээл заадаг болжээ.

Нарүхито гэргий Овада Масакотой анх 1986 онд танилцсан.

Масако Нарүхитогоос гурав дүү бөгөөд тухайн үед Гадаад хэргийн яаманд дипломатчаар ажиллаж байв. Тэрбээр ухаалаг, боловсролтой, олон хэлтэй гэдгээрээ олонд танигдсан байна.

Масако Харвард, Оксфордын их сургуулиудад суралцсан. Түүний эцэг дипломатч байсан тул бага насаа Москва болон Нью-Йорк хотуудад ихэвчлэн өнгөрүүлжээ. 

Англи, франц, герман хэлээр чөлөөтэй ярьдаг Масако өнгөрсөн хугацаанд Япон, АНУ-ын хоорондын худалдааны маргааныг зохицуулахад дипломат ур чадвараа ашиглаж байсан гэдэг. 
Хэвлэлүүдийн мэдээлснээр 1987 онд Японы Гадаад хэргийн яамны элсэлтийн шалгалтад 800 хүн өрсөлдаж, ердөө гурван эмэгтэй тэнцсэний нэг нь Масако байсан аж. 

Түүнийг олон улсын хэвлэлүүд Диана гүнжтэй харьцуулах нь элбэг.

Тэрбээр 1992 оны сүүлчээр угсаа залгамжлагчийн гэрлэх саналыг зөвшөөрсөн бөгөөд хосуудын хурим 1993 оны зургаадугаар сард болж дэлхий дахинаа шууд дамжуулан хүргэж байв. Хосууд 2001 онд гүнж Айког өлгийдөн авсан.
Нарүхито гэрлэснийхээ дараа гэргийтэйгээ уламжлалт хатуу дэг жаягаас бага зэрэг чөлөөтэй амьдрахыг хүсэж байв. Эхний жилүүдэд тэд хамт аялан, олон нийттэй уулзаж байсан ч энэ эрх чөлөө удаан үргэлжилсэнгүй.

Тэднийг хүү төрүүл гэсэн шаардлага, олны шахалт эрчимжиж энэ нь цаашлаад гүнжийн сэтгэл зүйд нөлөөлж эхэлсэн байна. Улмаар анх удаа олон нийтэд стрессийн шалтгаант сэтгэл зүйн асуудалтай болсон хэмээн мэдээлж байв.

Үүний дараа тэрбээр олон нийтийн арга хэмжээнд оролцохоо больж, Нарүхито ганцаараа оролцож эхэлсэн.
Тухайн үед Японы засгийн газар угсаа залгамжлалын журмыг өөрчлөн гүнж Айког хаан ширээ залгамжлах боломжтой болгох талаар хэлэлцэж эхэлсэн.

Гэхдээ 2006 онд Нарүхитогийн дүү Акишиногийн гэр бүлд эрэгтэй хүүхэд мэндэлснээр энэ асуудал мартагджээ.

2016 онд Акихито эзэн хаан хаан ширээнээс татгалзах хүсэлтээ илэрхийлсэн. Үүний дараа Японы хууль тогтоогчид 1947 оны эзэн хааны өрх гэрийн тухай хуулийг өөрчлөн хаан нас барахаас нааш залгамжлал хийгддэг байсан журмыг өөрчилж, хаан сайн дураараа татгалзах боломжийг нээсэн байна.

Улмаар 2019 оны тавдугаар сарын 1-нд Нарүхито албан ёсоор Японы эзэн хаан болов.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан