Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам долоо хоногийн дараа эхэлнэ. Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат Үндэсний их баяр наадмын хөгжмийн зохиолч, продюссераар тохоон томилогджээ.
Түүнтэй өчигдөр /2025.07.04/ уулзаж, баяр наадмын нээлт, хаалтын концертын онцлог болон наадамчин олонд хүрэх шинэ уран бүтээлийн талаар тодрууллаа.
-Үндэсний их баяр наадамд зориулж “Бадралт Монгол” хэмээх хөгжмийн бүтээлийг Та туурвижээ. Энэ бүтээлийг та нэлээн бодож, хугацаа зарж хийсэн байх. Наадмын хөгжим гэдэг өргөн утга агуулгатай байдаг шүү дээ.
-Миний хувьд Монгол төрийн наадмын нээлт, хаалтад 2015 оноос хойш зургаа дахь удаагаа хөгжмийн зохиолчоор ажиллаж байна. Энэ жилийн хувьд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны захиалгаар баяр наадмын сүлд хөгжим болох “Бадралт Монгол” мэргэжлийн хөгжмийн бүтээл наадамчин олон болон монгол туургатанд өнөөдрөөс /2025.07.04/ хүрч байна.

Миний хувьд монгол дуу хөгжим, өв соёл, уртын дуу болон монголчуудын хайрлаж хүндэлдэг алдарт Н.Норовбанзад, П.Адарсүрэн нарын гайхалтай уран бүтээлчдийн дунд хүүхэд нас минь өнгөрсөн. Тиймээс төрт ёс, тусгаар тогтнол, өв соёл, үндэсний урлаг ямар гайхалтай болохыг би багаасаа ойлгосон. Ээж, аав болон тэр гайхамшигтай уран бүтээлчдээс өөртөө шингээж авсан мэдрэмжүүд намайг үндэсний урлагтай холбож өгсөн юм.
Энэ жилийн цагаан сарын золголтоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол хүн бүрийн эрхэмлэн бодож явах зүйл бол тусгаар тогтнол” гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн үгийг сонссоноос хойш хүүхэд наснаас шингэсэн тэр мэдрэмжүүд, төрт ёсоо хүндэтгэн дээдлэх монгол хүний мөн чанар юу билээ? гэсэн бодлууд сэтгэлээс гарахгүй байсан. Эцэст нь тэр мэдрэмж, бодлууд минь “Бадралт Монгол” хөгжмийн зохиолын үндсэн агуулга болон бүрэлдэж, эв нэгдэл, өв соёл, Монголоороо бахархах сэтгэл, энэ бүхнийг хөгжмөөр дамжуулан өгье гэж зорин зорин бүтээлээ. Монголын төлөө цохилох зүрх бүхэнд зориуллаа.
Монгол төрийн их найрал үнэхээр гайхамшигтай тоглосон. Монголын ахуйгаас ургаж гарсан морин хуур, лимбэ, эвэр бүрээ, цордон зэрэг үндэсний бахархалт хөгжмүүд нийлж, их найрал болон тоглосон. Үндэсний урлагийн их театрын Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их найрал удирдаач Э.Мөнхбаяр болон нийт хөгжимчдөдөө маш их баярлалаа.
Баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тулганы галыг бадраана. Энэ нь наадамчин олонд бэлгэшээлтэй байх болов уу.
-Хөгжмийн найруулга дээр нь ямар уран бүтээлчид ажилласан бэ?
-Энэ бүтээлийн хөгжмийн тохиргоог миний уран бүтээлийн хамтрагч дүү Ц.Шинэбаяр, Одбаяр нар хийсэн. Мөн Грэмми-н хоёр удаагийн шагналт, Биллбордод таван удаа тэргүүлсэн миний америк найз продюссер Dustin Slater Монголд хүрэлцэн ирж, хөгжмийн бүтээлийн сүүлийн шат болох мастеринг хийлээ.
Монгол түмэнд өнөөдрөөс хүрч буй “Бадралт Монгол” хөгжмийн бүтээлийн клип нь УДЭТ, ҮУИТ-ын уран бүтээлчдийн хамтын бүтээл. Клипэнд Монгол төрийн их найрал, Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцон тоглосон.
-Энэ жилийн баяр наадмаар Япон улсын эзэн хаан, хатан нар Монголд айлчилна. Нээлтийн тоглолтын хөтөлбөрт төрийн өндөр дээд түвшний зочдод зориулсан урлагийн бүтээл бий юү?
-Нээлтийн сюрпризээс би хамаагүй ярьж болохгүй л дээ. Япон улсын эзэн хаан айлчилж байгааг тохиолдуулан Монгол Японы улсын найрамдлын гүүр болог хэмээн төсөөлж бас нэг шинэ хөгжмийн бүтээл хийлээ. Японы эзэн хаанд ҮУИТ-ын уран бүтээлчид бэлэг барьж байна. Монгол Япон орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж хөгжөөсэй гэж уран бүтээлчид бид бэлэг барьж байна.
-Баяр наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагч, продюссер гээд багийнхныг харахад өмнөх жилүүдийн баяр наадамд мөн ажиллаж байсан туршлагатай уран бүтээлчид байна л даа. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтын онцлог нь юу байх вэ?
-Баяр наадмын нээлтийн тоглолтын дэг найруулгаас цухас дурдвал, Тусгаар Монгол, Оюунт Монгол, Мандах Монгол, Ижий Монгол, Найрын хоймор Монгол, Энх Монгол, Сэтгэлдээ багтаасан Монгол гэсэн агуулга, үзэгдлийн хүрээнд үргэлжилнэ. Энэ жилийн баяр наадмын ерөнхий продюссер, ҮУИТ-ын захирал Г.Цоггэрэл, баяр наадмын концертын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар нартаа баяр хүргэж, уран бүтээлийн амжилт хүсмээр байна.

-Баяр наадмын нээлтийг тоглолтын найруулга, сонирхолтой үзүүлбэрийн зах зухаас сонирхуулаач. Та наадамд зориулсан хөгжмийн өөр ямар шинэ уран бүтээл туурвиж байна вэ?
-Ярьж болохгүй юм л асуугаад байна л даа. Баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тулганы галыг бадраана. Энэ нь наадамчин олонд бэлгэшээлтэй байх болов уу. Энэ хэсгийн хөгжмийн зохиол бэлэн болсон.
Мөн Цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт залсан Их Эзэн Чингис хааны сэрэг дүр, хөрөг нээх ёслол албан ёсны хөгжимтэй боллоо. Хөргийг нээсний дараа Ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч дуучин Д.Жаргалсайхан “Чингис хаан” дуугаа дуулна. Хөгжмийн зохиолчийн хувьд, монгол хүн болж төрсний хувьд үндэсний их баяр наадам, монгол түмэндээ зориулан уран бүтээлээрээ бэлэг барьж буйдаа би маш их талархаж, урам зориг авч байна.
-Та уран бүтээлчийн хувиар нээлтийн концертод оролцох уу?
-“Хурд” хамтлагийн гитарчин, Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр, бид хоёр Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Бөртэ” зохиолыг төгөлдөр хуур, гитарын хослолоор монгол түмэндээ өргөн барина.
-Цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын уур амьсгал оржээ. Наадмын концертод хэчнээн уран бүтээлч оролцож байна вэ?
-800 гаруй уран бүтээлч оролцож байна. Баяр наадмын урлагийн тоглолтын нэгдсэн бэлтгэлийг зургаадугаар сарын сүүлчээс эхлэн Цэнгэлдэх хүрээлэнд хийж байна. Уран бүтээлчдийн хувцас, хэрэглэл бэлэн болж байна. Баяр наадмын урлаг соёлын хөтөлбөрт тусгасан арга хэмжээний бэлтгэл ажил 80 хувьтай явна.
Төрийн их баяр наадмын концертдоо сонгогдож, дуулж, бүжиглэж, хөгжимдөж, наадмын талбайдаа морин дэл дээр сэрүү татуулан давхина гэдэг уран бүтээлч хүний хувьд ховор хувь тавилан гэж би боддог. Баяр наадмынхаа концертод оролцож буй бүх уран бүтээлч, бэлтгэл хангаж ажиллаж буй арын албаныхан бүх хүмүүст талархал илэрхийлж, амжилт хүсмээр байна. Монголын ард түмэндээ эрүүл энх, эв найрамдлыг хүсье. Монгол түмэн минь сайхан наадаарай.