gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АЙЛЧЛАЛ: 18 жилийн дараа Эзэн хааны хувиар Монголд ирж буй нь

А.Номин
Улс төр
Өчигдөр
42
Twitter logo

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр 18 жилийн өмнөх энэ үед буюу 2007 оны долоодугаар сарын 10-17-ны өдрүүдэд Монгол Улсад ханхүүгийн хувиар айлчилж байв. 

Японы Эзэн хаан аливаа асуудлаар байр сууриа илэрхийлдэггүй, бэлгэдэл, ёслолын шинж чанартай үйл ажиллагаа явуулж буй.

Дэлхийн II дайны дараа 1946 онд шинээр батлагдсан Японы Үндсэн хуулийн “Эзэн Хаан” хэмээх 1 дүгээр бүлгийн 1 дүгээр зүйлд “Эзэн Хаан нь Япон Улсын бэлгэ тэмдэг бөгөөд Японы ард түмний эв нэгдлийн бэлгэдэл юм” гэж заасан байдаг.

Эзэн хааны гадаад харилцааны гол үүрэг нь Япон Улсын бэлгэдлийн хувиар гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх юм. Эзэн хааны айлчлалыг “бэлгэдлийн дипломат харилцаа” хэмээдэг бөгөөд айлчлалын үеэр хөтөлбөрт дараах арга хэмжээ багтдаг. Үүнд:

  • Тухайн орны төрийн тэргүүн нартай (Хаан, Ерөнхийлөгч гэх мэт) уулзах;
  • Албан ёсны ёслол, хүлээн авалтад оролцох;
  • Зочилж буй улсынхаа түүх, соёлтой танилцах;
  • Японы соёлыг сурталчлан таниулах, түүгээр дамжуулан хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх;
  • Японы соёл, уламжлалтай холбоотой арга хэмжээнд оролцох;
  • Тухайн улсад суугаа Япон Улсын иргэдтэй уулзах;
  • Япон Улсын түүх, байгаль орчны асуудлаар лекц унших;
  • Олон улсын хурал, эрдэм шинжилгээний симпозиумд оролцох зэрэг болно. 

Харин Эзэн хааны өдөр тутмын ажил нь төрийн хэрэг, албан ажил, ёслол, соёлын үйл ажиллагаа зэргээс бүрддэг. Үүнд:

Ёслол:

  • Төрийн ёслол (Үндсэн хуульд заасан албан ёсны үүрэгт ажил)
  • Албан тушаалтан томилох ёслол (Сайд нар, шүүгч гэх мэт)
  • Гадаадын улс орнуудын Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслол
  • Одон медаль гардуулах ёслол
  • Ёслолын бусад арга хэмжээ

Албан ажил, уулзалт:

  • Яам, агентлаг болон холбогдох байгууллагуудаас тайлан сонсох
  • Баримт бичигт гарын үсэг зурж, батлах
  • Зочид хүлээн авах (төрийн болон салбарын төлөөлөл)
  • Дотоод, гадаадын зочидтой уулзах (айлчлалын дэгийн дагуу)
  • Баяр, ёслол үйл ажиллагаанд оролцох
  • Эрдэм шинжилгээний болон соёлын үйл ажиллагаанд оролцох (лекц, музей үзэсгэлэн)

Цаг үеийн чанартай ажил:

  • Парламентын нээлтийн ёслолд оролцох
  • Шинэ жилээр ард түмэндээ хандан үг хэлэх
  • Эзэн Хааны цэцэрлэгийн хавар, намрын нээлттэй үдэшлэг
  • Орон нутгаар аялах
  • Гамшигт нэрвэгдсэн бүсэд очиж, ард иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх
  • Соёл, спортын үйл ажиллагаанд оролцох зэрэг юм. 

Монгол Улс, Япон Улс хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Монголын талаас 1972 онд Токио хотод, Япон Улс 1973 онд Улаанбаатар хотод тус тус Элчин сайдын яамаа нээж байв. 

Хоёр улс 1997 оноос Иж бүрэн түншлэлийн, 2010 оноос Стратегийн түншлэлийн, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж байна.  

Япон Улсын Засгийн газраас 1977-2024 оны гуравдугаар сарын байдлаар 123.4 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 182.9 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 56.5 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагаа нийт 362.4 тэрбум иенийн (3.3 тэрбум ам.доллар) зээл, тусламжийг манай улсад үзүүлжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан