ҮЗЭЛ БОДОЛ
ҮЗЭЛ БОДОЛ
ҮЗЭЛ БОДОЛ
ҮЗЭЛ БОДОЛ
Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр (2026.03.30) олон иргэний хамт Маршалын гүүрний хойд хэсгээс ХААИС-ийн оюутны дотуур байр хүртэл алхав. Энэ үеэрээ Туулын хурдны замыг заавал барина гэсэн юм.
Хамгийн ноцтой нь хотын дарга энэ төслийг эсэргүүцсэн иргэдийг элдвээр доромжилж, шантаажчин, террорист, мөнгөний жагсагч гэх мэтээр цоллов.
Эргэн саная. МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл хэмээх жагсаалын үеэр тодорч гарсан нэг хүн бол Х.Нямбаатар. 2018 оны өвөл талбайд жагссаныхаа дараа Сонгинохайрхан дүүргээс Хууль зүй дотоод хэргийн сайд болж дэвшсэн Х.Нямбаатар сүүлийн хэдэн жил нийслэлийн захирагчаар ажиллаж буй. Улс төрийн тавцанд жагсаж гарч ирсэн эрхэм дарга долоон жилийн өмнөхийг мартсан бололтой. Жагсаалын үр дүнд өндөр албан тушаалд сандайлсан тэрээр өнөө үед жагсагчдыг үзэхээ болив.

Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй ам муруйдгаараа алдартай, хэрүүлч нэрийг хэдийнэ авсан тэрбээр ардчилал, хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг нэгэн гэдгээ дахин баталлаа.
ХУЛГАЙГ ХУДЛААР ДАРАХ ГЭЖ БАЙНА ГЭВ
“Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т ноцтой баримтууд өгсөн. Өнөөдөр Шилэн Цогоо Хууль зүйн сайд Б.Энхбаярын бичлэгийг мөн АТГ-т өглөө. Гэтэл энэ хууль бус явдлыг нь илчилсний дараа хулгайгаа дарах гэж худал мэдээлэл тарааж байна” гэж хотын дарга хэлэв.
Туулын хурдны замын маршрут тодорхой болж, замыг яг хаагуур барих, замын өртөг 2.3 их наяд төгрөг гэх мэт мэдээлэл ил болохтой зэрэгцэн энэ төсөл иргэдийн анхаарлын төвд орсон юм. Нийслэлийн бүх иргэний хувьд Туул бол зүгээр нэг гол биш. Бидний ундны усны эх үүсвэр тул иргэн бүр Туул голдоо хайртай, хамгаалах хүсэлтэй байдаг. “Туул голоо аваръя” хөдөлгөөний гишүүн биш ч энэ төслийг эсэргүүцсэн иргэд олон.
ТЕРРОРИСТ БҮЛЭГЛЭЛ МАНАЙ НАМД Ч БАЙНА
Террорист гэдэг үгийг бид гол төлөв гадаад мэдээнээс уншдаг, сонсдог. Гэтэл хотын дарга “Террорист бүлэглэл манай намд ч байна” гэв. Монгол бол энхийг эрхэмлэдэг улс. Хэдийгээр улс төр тогтворгүй, Засгийн газар ойр ойрхон солигддог ч бидэнд элдэв мөргөлдөөн тэмцэл байхгүй. Гэтэл Хууль зүйн сайд байсан хүн МАН-д алан хядагч бүлэглэл бий гэв.
АНУ, Израил улсууд Аль Кайда, Исламын улс бүлэглэл зэргийг террорист байгууллагууд гэж албан ёсоор үздэг. Гэтэл Монголд эдгээртэй ижил төстэй байгууллага оршдог хэрэг үү? Улс төрч хүн уурлаж бухимдсан байсан ч олон нийтийн өмнө үг хэлээ хянаж цэнэх хэрэгтэй. Бусдыг айлгах, түгшээх үг хэрэглэж, бодит байдлыг хэт дэвэргэв.
ХОТЫН ДАРГА ИРГЭДИЙН ЯМАР ЭРХИЙГ ЯАЖ ЗӨРЧИВ?
“Туул гол дагуух үнэтэй орд харшуудыг бариулсан хүмүүс "Туулаа аваръя" нэртэй шантааждыг хөлсөлсөн” гэв.
Туул голын хойд хэсэгт олон хотхон, орон сууцнууд бий. Эдгээрийг гэнэт ч бариагүй, нэг өдөр босчхоогүй. Зам тавибал эдгээр оршин суугчдад шууд нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Уг нь албан ёсны хэллэгээр эдгээр иргэд бол төслийн нөлөөнд шууд өртөгчид юм. Иймд төслийн талаар байр сууриа илэрхийлэх нь энгийн л зүйл. Үүнийг гадаадын битгий хэл дотоодод, багахан төсөвтэй төсөл хэрэгжүүлсэн хүн ч мэднэ.
Уг нь Туулын хурдны замыг барьж эхлэхээс өмнө эдгээр иргэдтэй хамгийн түрүүнд уулзаж, саналыг нь нээлттэй сонсох ёстой байв. Хэрэв хот гаднын санхүүгийн байгууллагаас зээл авч байсан бол нөлөөнд өртөгчдийн дуу хоолой хэр чухлыг мэдэх л ёстой. Гэвч хотын өнөөгийн удирдлагууд иргэдийг мэдээллээр хангаагүй, зөвлөлдөөгүй, зөвшилцөөгүй. Ийм соёл тогтоогүй, өөрсдөө шийдвэрээ гаргадаг, НИТХ дэх 40 гишүүнээрээ хүч түрдэг, хэрэгжүүл гэж тулгадаг, эсэргүүцвэл шантаажчин болгодог.
Х.Нямбаатар парламентын гишүүнээр ажиллаж хууль тогтоогч явсан, Хууль зүйн сайдаар ажилласан туршлагатай. Гэвч хүний эрхийг, нийтийн эрх ашгийг зөрчив.
Иргэдийнхээ дуу хоолой бүрийг улс төрийн элдэв зорилготой гэж харддаг, сэтгүүлчдийг ч тэрний энэний хүн, төлбөртэй бичигч хэмээн асуултад нь хариулахаас татгалздаг.
Зам барьснаар дуу чимээ ихсэх, орчны үзэмж алдагдах, үл хөдлөхийнх нь үнэ унах гээд олон эрсдэл бий. Эдгээр нь жирийн иргэний санаа зовох асуудал мөн үү гэвэл мөн. Амьдралд нь шуу нөлөөлөх учраас.
Тэгэхээр хотын дарга "Туулаа аваръя" хөдөлгөөн чухам хэнээс хэдэн төгрөг авсныг баримтыг үзүүлэх хэрэгтэй. Нотолж чадахгүй бол иргэдээ гүтгэсэн хэрэгт унах вий. Учир нь шантаажчин гэдгийг бид ямар нэг ажлыг бусдаас төлбөр авч гүйцэтгэхийг хэлнэ гэж хар ухаанаар ойлгодог болсон.
"Туулаа аваръя" хөдөлгөөнд “Оюуны инновац” ТББ стратегийн өмгөөлөл үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр тус хөдөлгөөний гишүүд нэр төрөө сэргээлгэхийн тулд мэргэжлийн хуульчдаас тусламж авах боломжтой.
БИД ЖАГСААЛ ЦУГЛААД ОРОЛЦОХ ЭРХТЭЙ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Туулын хурдны замын трасс дагуу ажиллаж байна.
Хотын дарга Х.Нямбаатарын өчигдөр бүтэн нэг цаг 57 минутын турш хийсэн лайвд дээрх тайлбарыг бичсэн. Х.Нямбаатар Туулын хурдны замын трасс дагуу “ажиллахдаа” олон ахмадыг цуглуулжээ. Тэрээр чанга яригчаар ярьж, өсгөгчөөр цацуулан, шууд дамжуулалтаа эхлээд удалгүй иргэний жагсаал цуглаанд оролцох эрхэд халдав.
Олон нийтийг үймээн самуунд уриалах нь эрх баригч намын төрийн өндөр албан тушаалтны хэлэх үг, үйлдэл мөн үү?
Тэрээр “Энэ доор байгаа нь олигархуудын төлөөлөл. Энэ хүнийг жагсаалаас явуулъя. Барьсан юмыг нь булааж ав” гэхэд цугласан олон залуу эмэгтэй рүү “Чи зайлаач ээ” гэж бөөн бөөнөөрөө хашхирч, түүний барьсан “Туулаа аваръя” лоозонг настай эмэгтэй (араас нь харуулсан тул царай нь харагдаагүй) булаан авав.
Харин эмэгтэй “Би 19-р хорооны иргэн” гэсэн ч хэн ч түүнийг сонссонгүй, яриулсангүй. Тэгэхээр хотын дарга тэр эмэгтэй үнэхээр олигархын төлөөлөл мөн үү гэдгийг батлах хэрэгтэй.
Цуглуулсан иргэдээ нэг эмэгтэй рүү бөөнөөр нь турхирсны дараа хотын дарга зарим хүний аюулгүй байдалд халдаж болохуйц үйлдлийг ч гаргалаа.
Ясаа цайтал тэмцэх талаар үгийг хэлэхдээ Туулын хурдны замыг эсэргүүцэж байгаа хүмүүсийн гэрийн болон ажлынх нь гадаа очиж жагсахыг иргэдэд уриалав. Олон нийтийг үймээн самуунд уриалах, турхирах үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориотой. Нийгмийн дэг журамд заналхийлсэн гэмт хэрэгт тооцогддог.
Энэ нь олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага, хорих ял хүртэлх шийтгэл хүлээлгэдэг.
Олон нийтийг үймээн самуунд уриалах нь эрх баригч намын төрийн өндөр албан тушаалтны хэлэх үг, үйлдэл мөн үү? Түүнд Эрүүгийн хууль үйлчлэхгүй бололтой. Хуулийн сайд асан өөрөө хууль зөрчив.
УИХ-ын гишүүн асан, Соёлын сайд асан Л.Оюунгэрэлийн гэрийн хаягийг шууд дамжуулалтын үеэр үеэр олон нийтэд зааж харуулав. Мөн Туул голын хойд эрэг дээрх "Тэнгэр вилла" хороололд экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хаус бий гэсэн юм. Гэрийн хаяг хүн бүрийн хувийн, нууц мэдээлэл юм.
Гэтэл хотын дарга Х.Нямбаатар “Тэр байшин шүү” гэж зааж, улс төрч, зохиолч Л.Оюунгэрэлийг хотын бүх бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг эмгэгтэй. Соёлын сайд байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргээр Туул голын хурдны замтай ямар ч хамаагүй асуудлыг нь хөндөв.
Бусдыг жагсаалд уриалж байгаа бол хотын дарга өөрийн гэрийн хаягийг ч заах хэрэгтэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, ардчилсан улсын иргэд хүсвэл танай гадаа ч очиж болно шүү дээ. Гэхдээ “Туул голоо аваръя” хөдөлгөөнийхөн өнөөдрийг хүртэл Сүхбаатарын талбай, Маршалын гүүрний урд тайван замаар жагссан гэдгийг онцлох хэрэгтэй.
Хамгийн харамсалтай нь хотын даргын дэмжигчид “Л.Оюунгэрэл гадаад нөхөртэйгээ Монголоос яв” хэмээн нэгнээ доромжилж гадуурхав. Манай улсын хуулиар гадаад хүнтэй гэр бүл болохыг хориглоогүй. Хүн хаана амьдрахаа өөрөө шийдэх бүрэн эрхтэй. Гадаад нөхөртэй/эхнэртэй/найз залуутай байлаа гээд хэн ч бусдад доромжлуулах, чичлүүлэх ёсгүй.
Үүнээс хотын даргын дэмжигчид, тойрон хүрээлэгчид ямар боловсролтой, ямар үнэт зүйлтэй, хүний эрхийн талаар ямар ч ойлголт мэдлэггүй байгаа нь харагдана.
Уг нь хотын дарга Х.Нямбаатар парламентын гишүүнээр ажиллаж хууль тогтоогч явсан, Хууль зүйн сайдаар ажилласан туршлагатай. Гэвч хүний эрхийг, нийтийн эрх ашгийг зөрчив.
Олигарх гэж хэн бэ? Хотын дарга битүү тайлбарууд хангалтай хэллээ. “Зэс эрдэнийн хувь” компани жинхэнэ эзэд нь Төрийн ордонд бий. Би зарлана гэсэн ч өнөөдрийг хүртэл зарлаагүй. Улс төрчдийн том арми миний эсрэг, хотын эсрэг ажиллаж байна гэв. Чухам хэн хэн энэ армид байгааг ил тод хэлэх л хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, хотын даргын хэнээтэй үг үйлдлүүд, хийрхэл хэрээс хэтрэв.
Монгол хэлний тайлбар толь бичигт хийрхэх гэсэн үгийн утгыг ингэж тайлбaрлажээ.
1. Хий өвчин дэврэх, нэмэгдэх: хийрхэх өвчин нь хөдлөх (ухаан солиорох өвчин нь хөдлөх), хийрхсэн нохой (галзуурсан нохой);
2. [шилжсэн утга] Ихэд яарах тэвдэх, агдах.