Буцах

Н.Учрал: Эмчийн бичсэн жорыг И-Монгол системээс харах боломж бүрдлээ

Хугацаагаар эрэмбэлэх

  14 цаг 32 минут
2024.03.27

  14 цаг 32 минут
2024.03.27

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.  

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Эрүүл мэндтэй холбоотой долоон төрлийн үйлчилгээг цахимд оруулж, И-Монгол системд нэвтрүүлэх гэж байна. эхний ээлжинд эмийн жорыг цахимд оруулах үйлчилгээг нэвтрүүлсэн ба иргэд тус системд нэвтэрч мэдээллээ харах боломжтой. Ингэснээр иргэд эмчийн жорыг цаасанд бичүүлж, эмийн сан руу явах шаардлагагүй болж байна.

Эмч жороо И-Монгол системд оруулснаар, эмийн санч цаасан жор асуухгүйгээр цахим системээс эмчийн жорыг харах боломжтой. И-Монгол системийн архив руу ороход тухайн иргэний нэг жилийн дотор бичсэн эмийн жорыг харж болно. 

Эмчийн жороос гадна дүрс оношилгооны дүгнэлт, зургууд болон шинжилгээний хариунуудыг И-Монгол систем дэх иргэний хуудсанд байрлуулна. Мөн хүүхдийн вакцины мэдээлэл, жирэмсэн эхийн карт, бүх төрлийн шинжилгээний хариу зэрэг мэдээллийг И-Монголиа системд оруулна.

Тавдугаар сарын 4-нөөс эхлэн эдгээр мэдээллийг И-Монголиа системд бүрэн нэвтрүүлж, ашиглах боломж бүрдэнэ гэв.  

  10 цаг 10 минут
2024.03.27

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: 

  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
  • “Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
  • Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар
  • Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн талаар
  • Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар
  • Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар зэрэг 28 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.