Ариг банк нь олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорин, бодлого журмуудаа тасралтгүй шинэчилж, сайжруулсаар ирсэн билээ. Тус зорилгынхоо хүрээнд Олон улсын ISO/IEC27001:2022 буюу мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж, гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.
ISO/IEC27001:2022 стандарт нь дэлхийн 140 гаруй оронд хүчин төгөлдөр үйлчилдэг, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг удирдах боломжийг олгодог тогтолцоо юм. Уг стандартыг нэвтрүүлснээр байгууллагын мэдээллийн аюулгүй байдал сайжирч, харилцагчдын мэдээллийг найдвартай хамгаалахаас гадна банкны үйлчилгээний чанар, хүртээмж улам бүр нэмэгдэх юм.
Стандартын баталгааг Франц улсад бүртгэлтэй Afnor, Америк улсад бүртгэлтэй IAF байгууллагуудаар болон Үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэгдсэн Монсертф ХХК стандартын баталгаажуулалтын байгууллага нь олон улсад итгэмжлэл бүхий стандартыг шаардлага хангасан байгууллагуудад олгодог бөгөөд тус стандартын гэрчилгээг Ариг банк гардан авснаар олон улсад итгэмжлэгдсэн байгууллага болж байна.
Батламж гардуулах ёслолын ажиллагаанд Ариг банкийг төлөөлж Гүйцэтгэх захирал О. Хүрэлбаатар, стандартын баталгаажуулалтын аудитын үйлчилгээ үзүүлсэн Монсертф ХХК-г төлөөлж ерөнхий захирал Г.Билгүүн, стандартын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн Систем центр ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Б.Баасандорж болоод бусад албаны хүмүүс оролцлоо.
Цаашид Ариг банк ISO/IEC27001:2022 стандартыг тасралтгүй сайжруулж, харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг тогтмол ханган ажиллах юм.