Хадгаламж зээлийн хоршооны хохирогчидийн төлөөлөл УИХ-ын гишүүн Ж.Баярмаад шаардлага хүргүүлж буй талаараа мэдээллээ.
Хадгаламж зээлийн хоршоонд хохирогчдын эрх ашгийг хамгаалах төвийн тэргүүн Х.Оюунцэцэг:
"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өр авлага барагдуулах газрын даргатай уулзахад хадгаламж зээлийн хоршооны 5290 хүн 19 жилийн турш хохирлоо бүрэн барагдуулаагүй буюу 25,8 тэрбум төгрөгөө авч чадаагүй байна. 800 гаруй хүнээс судалгаа авахад 40-50 хүн нас барсан байсан. Мөнгөний гачигдлаас болоод гэр бүл салалт, цус харвалт, нас баралт ч нэмэгдсэн. Үүнийг 21-р зуунд тохиолдсон асар том аймшигтай хэрэг. Нийт 22 хоршооноос хамгийн олигарх нь Глоб Кредит ХЗХ, Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ, Баян-Өндөр сан ХЗХ, Гэр хорооллын барилгажилт ХЗХ юм.
"Ард түмэн ядуу байна" гэж бойкот хийхийн оронд төрсөн ахынхаа хохироосон ард иргэдийн хохирлыг барагдуулах талаар нэг ч үг дуугарахгүй байна
Глоб Кредит ХЗХ-ны эзэн Ж.Мэндбаярын хохирогчид одоо ч хохирлоо барагдуулж чадаагүй. Нөхөн олговор олгох хууль нь бэлэн байсаар байтал 10 жилийн дараа ч хохирлыг барагдуулаагүй байгаа нь харамсалтай байна. Гишүүн болоод 10 сар болж буй Ж.Баярмаад яагаад хандаад байна гэхээр тэр ард иргэдийн амьдрал хүнд байна гэсэн, үнэхээр хүнд байгаа юм бол хадгаламж зээлийн хоршооны хохирол Ж.Мэндбаяраас болсон уу, хадгаламж зээлийн хоршооны хуулиас болсон уу гэдгийг анхаарч, уг асуудлыг яагаад шийдэж болохгүй байгаа юм бэ? 2006 оны 1000₮ бараг өнөөдрийн 50₮-тэй тэнцэнэ. Энэ асуудлын хойноос нэг үг ганхийж дуугараагүй хэр нь Засгийн газрыг уучлалт гуй гээд байх юм.
Баялгийн сан, олигархуудын буруу замаар олсон хөрөнгийг хураах хууль яригдаж байхад бойкот хийгээд байгаа юм. Жудагийн Мэндбаярын дүү Ж.Баярмаад гомдоод байгаагийн учир нь нэгэнт хамтарсан засгийн газар байгуулагдсан байхад "Ард түмэн ядуу байна" гэж бойкот хийхийн оронд төрсөн ахынхаа хохироосон ард иргэдийн хохирлыг барагдуулах талаар нэг ч үг дуугарахгүйд байгаа юм. Хохирсон иргэдийн төлөө явахын оронд "Надаас уучлалт гуй" гэж эрхлэх эрх тэр хүнд байхгүй. Тиймээс ард иргэдийн хохирлыг барагдуулахыг шаардаж байна. Энэ бол миний эцсийн шаардлага" гэв.