Хавсарга салхитай, үе үе шороогоор жигтэйхэн шуурсан хаврын нартай хэдий ч цаанаа жавартай өдөр Булган аймгийн төв талбай дээр малчид, хоршоологчдын үзэсгэлэн гарчээ.
Анхдагчийн өлгий нутагт ирснийх бүтээлч нэгэнтэй уулзаж, ярилцах сан гэх сэтгүүлчийн хүслээр уран хатгамалч Сэрээнэнгийн Гэрэлмаатай танилцаж хэсэг хөөрөлдөв. Үнэндээ дүрэлгэр алаг нүдтэй бүсгүйн өмссөн дээл хувцас, гоёл зүүсгэл, урласан эдлэл нь нүдэнд гойд туссан юм.
Дашинчилэн сумын Лах багийн малчин, хатгамалч бүсгүй маань 31 настай. Арван жилээ төгсөхдөө нийгмийн хичээлээрээ аймагтаа гуравт жагсаж МУИС-ийн философийн багшийн ангид элсэн суралцжээ. Сургуулиа төгсөхөд нөхөр нь хамтдаа хөдөө суурьшъя гэх санал тавихад С.Гэрэлмаа ч дуртайяа зөвшөөрч нутагтаа ирж малчин амьдралын хэв маяг, уламжлалт урлал хоёрыг хослуулан амьдарч байна.
“Хөдөөгийн амьдрал хүндхэн гэдэг ч сэтгэлтэй хүнд бүтээл туурвих боломж хаа сайгүй байдаг” гэж боддогоо тэрээр ярилцлагын эхэнд онцлов.

Зургаадугаар ангид хөдөлмөрийн хичээл дээрээ зүү ороох оёдлыг анх сурахад өнгөний хоршил, уусалт онцгой санагдаж байлаа. Сондгой тоог бэлэгдэн гурав, тав, долоо, есөн дагнаас бүхий хээ оёдог бөгөөд оёдлын нарийн ажиллагаа, өнгөний уусалд нь татагдаж зүү ороож оёж сурсан.
Хичээлээ тараад гэртээ тувт элдэв хээ гарган юм оёж суудаг болохоор ээж минь өөр мэргэжил эзэмшихийг зөвлөж философийн ангид элссэн. Тэгэвч би урлалаа орхиогүй. Намайг хоёрдугаар дамжаанд байхад фэйсбүүк ид ашиглаж сурч байсан үе. Анхны даалингаа оёод зураг тавьтал тэр өдөртөө л зарагдсан. Тэр үеэс л орлоготой оюутан болсон доо. Дараа нь даалингаас гадна бэлдэц хийж зарж эхэлсэн гэв.
Одоо тэрээр сумынхаа эмэгтэйчүүдтэй хамтран “Бүдүүн Билүүт” нэртэй хоршоог байгуулжээ. Хоршоогоор дамжуулан үзэсгэлэн, зөвлөгөөнд оролцож, ирэх жилээс жижиг цехтэй болохоор зорьж байгаа гэнэ. Мөн зүү ороох хатгамал сурах хүсэлтэй хүмүүс ч түүнтэй ихээр холбогдох болжээ.
“Зүү ороох оёдол маш нарийн ажиллагаатай. Урлаачаас нүд, гар, оюун ухааны нэгдлийг шаарддаг. Монгол эмэгтэйн тэвчээр, ухаан гэдэг энэ урлалаас тод харагддаг” хэмээн тэр тодотгож байлаа.

Гэрэлмаа өвөл, зундаа голчлон бүтээлээ урладаг. Ид завгүй үед нөхөр нь түүнийг дэмжиж, гэрийн ажлаас чөлөөлөн, хоол цайнаас хол байлгахыг хичээдэг гэнэ. Тэрээр хоёр хүүдээ хөөргөний хавтага урлаж өгсөнд хөвгүүд нь ээжээрээ их бахархаж найзууддаа ярьсныг сонсоод урамшсан гэв.
Уран хатгамалч бүсгүй маань тун шаламгай, хурдтай оёдог. Зүү ороосон эрэгтэй хүний бүсийг 1-2 сар, эмэгтэй бүсийг сар хүрэхгүй хугацаанд урладаг байна. 2023 онд болсон уран хатгамалчдын улсын уралдаанд оролцож, гуравдугаар байр эзэлж байжээ.
Зүү ороох хатгамал нь урлаачаас зөвхөн оёдлын чадвар гэлтгүй, хээний зохиомж гаргах сэтгэлгээ шаарддаг тул үнэ цэн өндөр. Энэ урлал Богд хааны үед оргил үедээ хүрсэн ч хэлмэгдүүлэлтийн үед шашны эд зүйлстэй хамт устаж, олон урлаач мартагдсан байдаг. Харин Монголын үндэсний уран хатгамалчдын холбооны тэргүүн С.Ганцэцэгийн ээж З.Цэнгэлсайхан гэх эмэгтэй энэ урлалыг дахин сэргээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан аж.
“Бэлэн бэлдцээр оёдог урлалыг үгүйсгэхгүй. Гэхдээ өөрөө эхнээс нь зурж, хатгаж, дуусгасан бүтээл л миний жинхэнэ уран бүтээл гэж хэлэхүйц үнэ цэнтэй гэдгийг онцлов.

Түүний урлан бүтээх авьяас аав ээжээс нь өвлөлтэй аж. Аав минь гарын ур дүйтэй хүн байсан, ээж минь нас дээр гарсан атлаа гэрийн мод эрээлээд суудаг байлаа. Аавыгаа амьдад даалин ч урлаж өгч чадаагүй болохоор хадам аавыгаа л би бүтээлээрээ гангалахыг хүсдэг юм. Хадмууд маань миний урлалаар гоёж, охиноороо бахархаж байгаад үнэхээр их баярладаг гэдгээ тэрээр нулимс гүйлгэн ярьсан юм.
Орон нутагтаа залуухан бүсгүй соёлын биет бус өв тээгч гэдгээрээ бахархан амьдарч байна. Хүн дуртай зүйлээ тултал хийж чадвал хаана ч хөгжиж, үнэлэгдэх боломж байдгийн нэг тод илрэл нь Сэрээнэнгийн Гэрэлмаа гэх уран хатгамалч бүсгүй байлаа.