Манай редакцад Л.Занданшарав гэх 32 настай эрэгтэй хандаж, "Би зургаан жилийн өмнө өндрөөс унаж бэртсэний улмаас дахиж хөл дээрээ босоогүй. Тэр шөнө найзтайгаа алхаж яваад бие засах газар хайсаар барьж буй барилга руу орсон.
Дараа нь тамхилахаар дөрвөн давхрын хамгаалалтгүй тагт дээр нь гарсан. Ирмэгт нь зогсож байхдаа арагш хөл алдаад унасан. Азгүй ч гэх үү, тав дахь өдөр байсан тул хагалгаанд орох гэж даваа гарагийг хүлээсэн. Хагалгааны дараа эмч надад хандаж, "Залуу минь одоо хоёр гараа л хөгжүүлэх нь дээ" гэж хэлснээр мөрнөөс дооших биеэ мэдрэхгүй, дахиж алхахгүй гэдгээ ойлгосон юм.
Ингээд би "нурууны хугарлын үлдэц, нугасны дарагдал, доод мөчдийн саажилт" гэж оношлуулж, нуруундаа төмөр үетэй, нүдээ аниад унтахаас бусад бүх зүйлд бусдын хараат болж, асаргааны хүн болов. Тархи хэвийн ажилладаг ч хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувь болж тэтгэмжид шилжсэн. Хугацаагүйгээр.
Гурван сарын дараа эхнэр, хүүг минь дагуулаад явчихсан. Өнөөдрийг хүртэл ээж л миний дэргэд бий. Хааяа найз минь ирж гэрээс гаргадаг байсан. Зургаан жил өнгөрөхөд бараг л 20 удаа гадаа гарч нар үзжээ.
Нугасны гэмтэлд эмчилгээ байдаггүй юм билээ. Хөгжилтэй оронд очвол боломж бий гэх ч бидэнд туслаад байх хамаатан садан үгүй, нөгөө талаас би өөрөө хандив гуйж бусдад төвөг болохыг хүсээгүй юм. Хэдхэн жилийн настай гэдгээ мэдсэн болохоор ээжийгээ ингэж зовоож байхаар амиа хорлочихъё гэж байнга бодож, бүр оролдож байсан.
Бүдүүн гуяа бүхэлд нь ярж цус алдаад хэвтэж байтал нөгөө өрөөнөөс ээж орж ирсэн. Эмнэлэгт хүрч, бас л үхлүүт байдалтай болсон би цусныхаа 80 хувийг алдсанаа мэдсэн. Цусыг боож тогтоохоор бас л хагалгаанд орсон.

Гэхдээ үхтэл үр харам. Миний хүү одоо дөрөвдүгээр ангийн сурагч. Хүүгээ эр хүн шиг эр болгох юм сан гэж сургамжтай гэсэн бүхнээ хэлж өгөхийг эрмэлздэг. Дахиад нэг өдөр ч болтугай амьдрахыг хүсдэг болсон. Хүүтэйгээ дахиад уулзана шүү дээ.
Гэвч хүслийг минь хөндөлсдөг ганц зүйл бол биеийн маань тэсвэрлэшгүй их өвдөлт, шаналгаа юм. Бие маань маш их өвддөг. Биеийн доод хэсэг яг ч бүрэн мэдрэлгүй болоогүй. Хүний мэдрэлийн тогтолцоо гэдэг олон салаа судалтай. Түүний зарим хэсэгт жижиг яснууд зоогдсоноос, зарим нь мэдрэлтэй үлдсэн юм шиг байгаа юм.
Анх хагалгаа хийхэд жижиг яснуудыг түүж авсан гэж байсан. Тэгэхээр биеийн өвдөлтүүдээ мэдэрдэг. Тархийг маань халуун төмрөөр хайрч байгаа мэт өвдөж, татдаг болохоор гараа атгаж, шүдээ зууж тэсэхийг оролддог. Хамаг шүдээ бутартал нь зуучихсан.
Бие минь бүхэлдээ халуу шатаж, захын эрхтнүүд хүчтэй өвдөхөд зүрхний үйл ажиллагаа суларч, пульс алдагдаж, ярьж, нүдээ ч хөдөлгөж чаддаггүй атлаа оюун санаа эрүүл болохоор бүх өвдөлтөө мэдэрдэг нь аймшигтай.

2022 онд БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн 2-р амбулаторийн гэмтэл, мэдрэл, сэтгэц, хавдар судлалын эмч нар болон эмнэлгийн дарга нь ирж үзээд өвдөлт, зовуурь намдаах зорилгоор морфин /өвдөлт намдаах болон наркоз үүсгэх үйлдэлтэй/ хэрэглэх заалттай болсон.
Ингэхдээ өдөрт таван цагийн зайтай хэрэглэх буюу 10 хоногт 20 ширхгийг хэрэглэх тунтай байсан. Сүүлдээ өвдөлтөөсөө болоод 30, 50 болоод нэмэгдсэн. Үүнээс гадна өдөрт хоёр удаа таталтын эсрэг тариа хэрэглэдэг. Эмчлэх боломжгүй болохоор өөр ямар нэгэн эм, тариа хэрэглэдэггүй.
Гэвч энэ сарын 21-ний өдрөөс эхлээд дээрх амбулаториос зөвхөн хавдрын оноштой хүнд морфин олгох журамтай тул үргэлжлүүлэн олгох боломжгүй гэснээр намайг үх гээд хаяж байна гэж ойлгосон. Би олон жилийн насгүй хүн. 3-4 сар л амьдрах байх. Зургаан жил хэвтэрт байсан болохоор бие маань хаа сайгүй цоорсон.
Хүн өөрийгөө удахгүй үхнэ гэдгийг ч мэдэрдэг юм байна. Хэдий үхэх нь тодорхой ч гэсэн амьсгал хураах хүртлээ би дахиж тэр аймшигтай өвдөлтийг мэдрэхийг хүсэхгүй байна. Бид чинь хүмүүнлэг нийгмийг бүтээх гэж байгаа биш билүү. Хэнийг ч өвдөлт зовуургүй байлгана гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага уриалдаггүй юм уу?
Кино бүтээлээс үзэхэд хүртэл цаазын ялтай хүнийг өвдөлт мэдрэхгүй болгож байгаад хороодог юм билээ. Харин, надад яагаад ингэж хатуурхаж байгааг ойлгохгүй байна. Одоо 3-4 хоног хэрэглэх л өвчин намдаах байна. Үүнийг дуусахад би өвдөлтөөсөө болж үхнэ гэсэн үг.
Тогтворгүй болсон сэтгэл зүй маань энэ шалтгаанаас болж улам хүндэрсэн. Стресс, түгшилттэй байх нь биеийн өвдөлтийг улам бүр нэмж байгаа нь айдас төрүүлж байна. Хэцүү бүхнийг минь ээж л үүрэлцэж яваа. Энэ сарын 16-ны өдөр ажиллаад ээж минь өндөр насны тэтгэвэртээ гарсан.
Түүнийг Ё.Одончимэг гэдэг. Тэрээр эрүүл мэндийн байгууллагад 27 жил ажилласнаас сүүлийн 10 гаруй жил нь БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн 2-р амбулаторид ажилласан. Магадгүй түүнийг дахиж ажиллахгүй болсноос надад өвчин намдаагч олгохыг болиулсан юм болов уу гэж хардаж байна.
Ийм хүмүүсийг зүгээр л өвдөөд үх гэсэн шиг эрүүл мэндийн байгууллага хаячихдаг нь харгис санагдаж байна.
Яагаад гэнэт л зогсоож байгаа нь тодорхойгүй болохоор тэр. Миний оршин суух харьяаллын дагуу тус эмнэлгээс эм, тариа бичиж өгөх ёстой. Эсвэл эмнэлгийн дарга солигдсон нь өвчин намдаах жор бичиж өгөхтэй холбогдож байгаа юм болов уу? Учир нь гэмтлийн эмч миний биеийн байдлыг үнэлж өвчин намдаагчийн тунг тогтоож өгдөг.
Харин эмчийн бичиж өгсөн жорын хуудсыг эмнэлгийн дарга баталснаар тариагаа авах эрх үүсдэг. Ээж минь эмч тулдаа л намайг хүний гар харуулахгүй асарч байна. Түүнээс биш өвдөлтөөсөө болж байнга шаналж байгаа хүн дээр хэн л ирж тариаг минь тогтмол залгуулах билээ. Тохиолдол нь өөр ч гэсэн над шиг шаналж буй маш олон хүн байдаг юм байна.
Цахим сүлжээнээс янз янзын л шалтгаанаас болоод бие нь маш их өвдөлт мэдэрдэг болсон хүмүүсийн групп ч гэдэг юм уу, тэдэнтэй холбоо тогтоох гэж хайж үзсэн. Ийм хүмүүсийг авдаг эмнэлэг байдаггүй. Тиймээс яг над шиг ийм аймшигтай өвдөлтийг өдөр бүр мэдрээд өвчин намдаагч олж авч чадахгүй олон хүн байдгийг мэдсэн.
Тэднээс нэг нь үхжээ л гэж сонсогддогоос, нааштай гэсэн мэдээлэл олдоггүй. Ийм хүмүүсийг зүгээр л өвдөөд үх гэсэн шиг эрүүл мэндийн байгууллага хаячихдаг нь харгис санагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан шалтгаан минь энэ. Тус эмнэлгээс яагаад өвчин намдаагч бичиж өгөхгүй болсон шалтгаанаа тайлбарлаж өгөхгүй байгаад асар их гомдож байна. Намайг зүгээр л үхэл рүү минь түлхлээ. Бид үнэгүй олгооч гэсэнгүй. Бид бүх тариагаа худалдаж авдаг.
Нэмэртэй байлгах гэсэндээ би хэрэглэгчтэй холбогдох операторын ажил хийж сар бүр нэг сая төгрөгийн цалин авдаг /захиралдаа маш их баярладаг гэв/. Дэрэн дээрээ утсаа тавиад нэг гар дээрээ компьютер ээ тогтоогоод, нөгөө гараараа ажиллаж болоод л байна. Хүнийг амьдрах хүсэл нь ийм байдалд ч ажиллуулж чаддаг юм байна.
Гэтэл эрүүл мэндийн байгууллага л зовуур, шаналгаатай хүмүүст хамгийн харгис хэрцгий хандах гэдгийг харлаа.
Эрүүл мэндийн байгууллагаас ирж үзээд байдаггүй болохоор гэрээр үйлчилдэг хувийн хосписын хөнгөвчлөхийн эмч дууддаг. Хорт хавдар гэх мэт ноцтой өвчинтэй тулгарах үед өвчтөнүүд болон тэдний гэр бүл хөнгөвчлөх тусламжийн үйлчилгээ авдаг. Их өвдөлтөөсөө болж яаралтай тусламж, өвчин намдаагчийн хүсэлтэд хөнгөвчлөхийн эмч л тусалдаг юм. Намайг "Найдвар" хөнгөвчлөх эмнэлгийн эмч Б.Бүрэнжаргал үзэж, эргэж тойрдог. Тэр хэлэхдээ, "Энэ их өвдөлтийг мэдрээд үхнэ гэдэг мэдээж аймшигтай. Чи хүний эрхийн байгууллагад хандаад үз. Ижил зовлонд шаналж буй олон хүнийг төлөөлөөд зоригтой дуугараад үзээч" гэсэн. Би БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн 2-р амбулаториос яагаад өвчин намдаах олгохгүй байгаад хариу авмаар байна. Эрүүл мэндийн байгууллага нь чиний үхэх бидэнд хамаагүй гээд хаяж болдог юм уу" хэмээн мэдээлсэн юм.
Бид Л.Занданшаравтай уулзсаны дараа, уг асуудлыг БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн 2-р амбулаторийн дарга М.Болдоос тодруулахаар шинээр баригдаж буй эмнэлгийн байранд нь очив. Тэрээр ямар ч тайлбар өгөх боломжгүй гэсэн юм.
Л.Занданшаравт хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлсэн эмч Б.Бүрэнжаргал эмчтэй холбогдоход түүнд дээрх зөвлөгөөг өгсөн, хүний эрхийн байгууллагад ханд гэснээ хэлж байв. Мөн "Л.Занданшаравтай ижил зовлонтой өвчний зовууриас болж шаналж буй, тусламж авч чадахгүй олон хүн байдгийг төр засаг мэддэг болоосой. Зөвхөн хавдраар өвдсөн хүмүүс л тэсвэрлэшгүй өвддөг юм биш. Бид хуулиа эргэн харах хэрэгтэй болсон шиг санагддаг. Тэднийг өвдөхийг харах маш хэцүү байдаг" гэдгийг хэллээ.
Тэгвэл 2015 онд Эрүүл мэнд, спортын сайдын гаргасан 68 дугаар тушаал буюу, Дөрөв. Мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийг хэрэглэх тухай 4.1-д, "Мансууруулах эмийг эмнэлгийн нөхцөл, хөнгөвчлөх эмчилгээний хоспис, шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу гэрийн эмчилгээнд болон яаралтай тусламж үйлчилгээнд хэрэглэнэ" гэжээ. Өнөөдрийг хүртэл буюу 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар тус тушаалыг өөрчлөөгүй, шинээр журам батлаагүй байна.
Мөн тушаалын, Зургаа. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичих, жорын маягтаар хангах,
6.1 Эмийн найрлагад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис эмчилгээний тунгаар орсон байвал эмч эмийн жор бичнэ.
6.2 Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорыг бичихдээ "Эмийн жорын маягт, жор бичилт" MNS 5376:2014 Монгол улсын стандартыг мөрдөнө.
6.3 Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар "Эмийн жорын маягт, жор бичилт" MNS 5376:2014 Монгол улсын стандартад заасан загварын дагуу хэвлүүлэн, дугаарлаж /индекс/, харьяа нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад түгээнэ.
6.4 Мансууруулах эмийн жорын маягтын дугаар нь тухайн аймаг, нийслэлийн Засаг захиргааны нэгжийн код болон 5 оронтой тоо, сэтгэц нөлөөт эмийн жорын маягт нь дээрх код болон 6 оронтой тооноос бүрдэнэ.
6.5 Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад орсон мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийг эдгээр эмийн жорын маягт болон даатгалын жорын маягт дээр бичиж хавсаргасан байна.
6.6 Төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвүүд нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт захиалж авна.
6.7 Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтыг тухайн байгууллагын захиалга болон өмнө авсан жорын маягтын зарцуулалтын тайланг үндэслэн олгоно.
6.8 Эмнэлэг нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтын зарцуулалтын бүртгэл, тайланг дор дурдсан загварын дагуу гаргана. Үүнд:
6.8.1 Мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн жорын маягтын зарцуулалтын бүртгэл

Гэрэл зургийг Б.Даваа