Монголын рок хөгжмийн домог болсон "Харанга" хамтлаг 35 жилийн ойн хүрээнд Европын долоон улсад “HARANGA35 - Амьдрал” нэртэй аялан тоглолтоо хийж буй. Гэвч найм дахь тоглолт болох Лондон хотын тоглолтын дараа зохион байгуулагч “The Hulegu Events” энтертайнменттай зөрчил үүсжээ.
“The Hulegu Events”-ийн ажилтан цахим сүлжээнд тасалбарын орлогоос 3,000 паунд, хөгжмийн хэрэгсэл түрээслэх 2,000 паундын зардал гарсан ч тоглолтын дараа тохиролцсон мөнгөө өгөөгүй. Цагдаад мэдэгдэж багахан хэсгийг буцааж авсан. Мөн хамтлагийн гишүүд болон тэдний гэр бүлийнхэн зохион байгуулагчидтай бүдүүлэг харьцсан, хувийн зарим зардлаа ч тус компаниар даалгасан гэх мэдээллийг түгээв.
Харин Харанга хамтлагийн зүгээс энэхүү мэдээллийг няцаан, бид байгуулсан гэрээний дагуу бүх тоглолтоо амжилттай гүйцэтгэснийг үзэгч фенүүд минь мэдэж байгаа. Үүнээс гадна үзэгчдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг цахим орчинд тарааж, бидний нэр хүндэд халдаж үндэслэлгүй, худал мэдээлсэн “The Hulegu Events” энтертаймент болон “Мэргэн” буюу н.Ганзоригт туйлын их эмзэглэж байна гэв.
Мөн Дублинд болох тоглолтод зохион байгуулагч тал нь нисэх буудлаа андуурч, буруу мэдээлэл өгснөөс тоглолт нь цуцлагджээ.