АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа аваад 100 хоносон. Энэ хугацаанд тэрбээр Америк төдийгүй дэлхийн олон улсад нөлөөлөхүйц хэд хэдэн том шийдвэрийг гаргалаа.
Трамп лхагва гарагт Мичиган мужид очиж, олон нийтийн өмнө өнгөрсөн 100 өдрийн хугацаанд ямар ажлууд хийснээ тайлагнаж, дүгнэсэн юм.
Энэ үеэр тэрбээр өндөгний үнэ 87 хувиар буурсан, Засгийн газар 150 тэрбум ам.доллар хэмнэсэн, шатахууны үнийг ихээхэн бууруулсан зэрэг олон зүйлийг дурдсан.
Тэгвэл ВВС агентлагаас түүний хэлсэн зарим онцлох зүйлсийг үнэн эсэхийг нягтлахаар баримт шалгалт хийсэн аж.
“Шатахууны үнэ "ихээхэн" буурсан”-ХУДАЛ
Трамп “Ерөнхийлөгч болсноос хойш шатахууны үнэ ихээхэн буурсан” гэж мэдэгдсэн. Гэвч дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар АНУ даяар нэг галлон шатахууны /ойролцоогоор 3.8 литр/ дундаж үнэ 3.16 ам.доллар байгааг АНУ-ын Автомашины холбоо мэдээлсэн байна.
Түүнийг ажлаа авах үед энэ үнэ 3.12 ам.доллар байжээ. Өөрөөр хэлбэл үнэ буураагүй бага зэрэг өссөн байна. Мөн Трамп ихэнх мужид шатахууны үнэ 1.98 ам.доллар хүрсэн гэсэн ч ийм баримт олдоогүй гэв.
“Өндөгний үнэ 87 хувь буурсан”-ХУДАЛ
Трамп мөн АНУ-ын хэрэглэгчдийг сандаргасан шувууны ханиадны нөхцөл байдалтай холбоотойгоор “Намайг ажлаа хүлээн авснаас хойш өндөгний үнэ 87 хувь буурсан” гэсэн.
Тэр үед “А” зэрэглэлийн 12 ширхэг өндөгний үнэ ойролцоогоор 5 ам.доллар байсан ч гуравдугаар сард хамгийн өндөр үнэд хүрч, 6.23 ам.доллар болсон юм.
Гэхдээ Засгийн газар бөөний үнэ буурсан болохыг онцолсон. Энэ үнэ буурсан нь үнэн ч 87 хувь биш ойролцоогоор 52 хувиар буурсан аж.
“Хилээр нэвтрэх хууль бус цагаачдын тоо бүх цаг үеийн доод түвшинд хүрсэн”-ҮНЭН
Трамп хууль бус цагаачлалыг бууруулах арга хэмжээ авсны дүнд хоёр сар дараалан бүх цаг үеийн хамгийн бага түвшинд хүрсэн гэж мэдэгдсэн. Энэ нь баримтаар батлагдаж байгаа аж.
Тодруулбал хоёрдугаар сард хууль бус нэвтрэлтийн тоо “7181”, гуравдугаар сард “8346” байсан ба 2000 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн энэ үед хууль бус нэвтрэлтийн тоо 140 мянга орчим байсан.
Гэхдээ 1960 оноос хойших хамгийн бага үзүүлэлт учир “бүх цаг үеийн” гэж хэлэх нь хэтрүүлэгтэй гэжээ.
“DOGE байгууллага 150 тэрбум ам.долларын хэмнэлт хийсэн”-ХУДАЛ
Ерөнхийлөгч Трамп Илон Маскийн удирдлага дор ажиллаж буй “Төрийн үр ашигтай байдлын газар” буюу DOGE-ийн үйл ажиллагааг онцолж, “тэд үрэлгэн зардал, залилан, хяналтгүй зарцуулалтаас 150 тэрбум ам.долларыг хэмнэсэн” гэсэн.
DOGE нь зөвлөх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд албан ёсны цахим хуудсаараа дамжуулан хэмнэсэн дүнгээ тогтмол шинэчилдэг. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар уг тоо 160 тэрбум ам.долларт хүрсэн гэж тэмдэглэгдсэн байжээ.
Гэсэн ч нийт хэмнэлтийн 40-өөс бага хувь нь л тодорхой задаргаа, баримтаар баталгаажсан байсан бөгөөд эдгээрт цуцлагдсан төрийн гэрээ, буцалтгүй тусламж, түрээсийн гэрээ зэргийг багтаасан байна.
“350 мянган ажлын байр шинээр бий болгосон”-“бараг” ҮНЭН
Трамп “Гуравхан сарын дотор бид 350 мянган ажлын байр шинээр бий болголоо” хэмээн мэдэгдсэн нь албан ёсны статистик мэдээгээр батлагдаж байгаа аж.
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээллээр Трампын засаг захиргааны анхны хоёр бүтэн сарын хугацаанд буюу гуравдугаар сар хүртэл нийт 345 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн байна.
Гэхдээ Байдены үед 468 мянган ажлын байр бий болсныг онцлох нь зүйтэй гэв.
Эх сурвалж: ВВС