Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан, Д.Саяннямбуу нарт холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр (2026.01.29) шүүхээр шийдвэрлэв.
Шүүхээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.4.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов. Улмаар тэдэнд зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо. Шүүхийн эл шийдвэрээс үүдэлтэй талцал нийгмийн сүлжээнд өрнөж байна. Өөрөөр хэлбэл, шүүх тэдэнд хөнгөн ял оноосон гэх асуудлыг олон нийт хөндөөд буй юм.
Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сангаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл ангиар хайж үзвэл 2026 он гарснаас хойш шүүхээр шийдвэрлэсэн 5 шийтгэх тогтоол гарч ирж байна.
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол
Яллагдагч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт хохирогч Э.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан. Улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны хөндийн урд болон дунд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б "Гэр буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохиролд 5 000 000 төгрөг төлсөн" гэж мэдүүлсэн байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол
Шүүгдэгч Э.Д нь 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр О.Б-г “бусдын хаалгыг тогшиж, айлгасан байна” гэх шалтгаанаар зодсон. Улмаар эрүүл мэндэд нь баруун хацар ясны нумны ташуу зөрөөгүй хугарал, тархи доргилт, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, уруул, эрүүнд цус хуралт, зулайн хуйх, зүүн чамархайн хуйх, баруун нүдний зовхи, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч О.Б-ийн “...амьдардаг танихгүй залуу намайг үгийн зөрөөгүй цохиж унагаад гар дээр хөлөө гишгээд дахин намайг хөлөөрөө өшиглөхөд би ухаан алдчихсан байсан. Тэгээд эмч цагдаа ирчихсэн намайг сэрээж, эмнэлэг явсан” гэж мэдүүлсэн байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газраас “Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэж дүгнэжээ.
"Би ухаан алдчихсан байсан. Тэгээд эмч цагдаа ирчихсэн намайг сэрээж, эмнэлэг явсан” гэж мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Д нь эмчилгээний төлбөрийн бүрэн төлж барагдуулсан байна. Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх ял оноожээ.
Торгуулийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан байна.
Мөн Э.Д-ийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.