gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -13
  • Зурхай
     1.31
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -13
Зурхай
 1.31
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -13
Зурхай
 1.31
Валютын ханш
$ | 3564₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
35 ММ-ИЙН ДУРАНД: Улаанбаатараас 1636 километрийн алс дахь амьдрал

35 ММ-ИЙН ДУРАНД: Улаанбаатараас 1636 километрийн алс дахь амьдрал

Шүтдэг шашин, ёс заншилд ялгаа бий ч бид нэг эх оронтой.

Г.Өнөболд
35 мм-ийн дуранд
2025-11-28
 13
Facebook
Twitter

Очиж үзэхээсээ өмнө би боддог байлаа, тэнд монгол хэл мэддэг, монголоор ярьж чаддаг хүн байдаг болов уу гэж. Хүрэхээсээ өмнө би бэлдэж явлаа, Сайн байна уу-г казахаар "Саляметсыз ба" хэмээн хэлнэ гэж. Тэнд тусгаар улс бий болсон, очиход гадаад шиг л санагдана гэх мэт явган үгсийн төсөөлөлтэйгөөр давхиад хүрлээ.

Улаанбаатараас 1636 километрийн зайд орших Баян-Өлгий аймгийн Өлгий хот. 2025 оны арваннэгдүгээр сарын 20. Маргааш, арваннэгдүгээр сарын 21-нд Эзэн богд Чингис хааны мэндэлсний буюу “Монгол бахархлын өдөр” тохионо. Энэ өдрийг угтан Өлгий хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчид өнөөдөр үндэсний хувцсаараа гоёжээ.

Дөрвөн талтай малгай, дан даавуун тэрлэг, дотуур нь монгол цамц өмссөн хөвгүүд сургуулийн гадна

"Тэмүүжин нумын хөвчнөөс төрөөгүй юм

Тэмүүжин сумын зэвээс гараагүй юм” хэмээн уншиж байна.

Хөвгүүд хүйтнийг үл ажран дээлээ сугалдаргалжээ. Шүлгээ уншиж дуусаад “Ах аа, бид нарын зургийг дараад өгч болох уу” гэх нь аялгагүй. Өлгий хотоос хамгийн эхэнд ажигласан зүйл бол эндхийн хүмүүс зурагчны кадр, камерын бичлэгээс огтхон ч бишүүрхэж, дургүйцдэггүй аж. Хэнтэй, хаана ч таарсан хамгийн гоёор инээмсэглээд зургаа татуулж чаддаг юм байна. Тэдний амьдрал, ахуйг сониучирхан ирэх аялагч, зурагчдын дуранд хэдийнээ дасжээ.

Захаар нь орвол Улаанбаатарын Нарантуул, Харинхоринд худалддаг бүхэн л тэнд байна. Оймс, малгай, хивс, хивсэнцэр, хээ угалзтай цүнхнүүд...Эрчүүд мотоциклоор таксинд явна. Пургон, микроавтобусаар Сагсай, Улаанхус, Цэнгэл зэрэг сум руу хүн хүргэдэг тээвэр ч байна. Зах дүүрэн зохиолын дуу хангинаж, худалдагчид эхлээд казахаар ярих ч, монголоор асуухад, монголоор хариулах аж. Үргэлжлүүлэн “Хотоос явна уу, хэзээ ирээ вэ” гэхчлэн хөнгөн яриа өрнүүлнэ.

Харин одоо би бодож байна. “Хэн тэднийг надад огтоос өөр хүмүүс гээд ойлгуулчихсан билээ? Тооны машинтай худалдагч “Хэдээр авах вэ? гэж монголоор асуун үнэ тохирч байхад, сурагчид монгол хэлээр шүлэг уншиж байхад чухам хэнийг "гадаад" гэх вэ. Тэдний амьдралд Улаанбаатарын биднийхээс ялгаатай юу ч алга. Нийслэлээс 1636 километрийн алсад хүмүүс адилхан л амьдрах гэж хичээж, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна.

Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 90 гаруй хувь нь казак, 10 орчим хувь нь урианхай, дөрвөд, тува, халх. Тэд бүгдээрээ Монголын төрд алба хаших эрхтэй, Монголын армид татагдах ёстой, Монголын боловсролын тогтолцоогоор сурдаг, Монголын хууль, эрх зүйд захирагдаж амьдардаг, Монгол Улсын иргэний үнэмлэхтэй хүмүүс. Шүтдэг шашин, ёс заншилд ялгаа бий ч бид нэг эх оронтой.

  • Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ
    Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ
    2026-01-27
  • ФОТО: Сарлагийн цэвэр шар тос 60 мянган төгрөг
    ФОТО: Сарлагийн цэвэр шар тос 60 мянган төгрөг
    2026-01-26
  • 40 настай америк залуу хамгаалалтын хэрэгсэлгүйгээр 101 давхар барилгын оройд гарлаа
    40 настай америк залуу хамгаалалтын хэрэгсэлгүйгээр 101 давхар барилгын оройд гарлаа
    2026-01-26
  • ФОТО: “Амар байна уу 2026” худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
    ФОТО: “Амар байна уу 2026” худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
    2026-01-23
  • "207 дугаар байрыг нурааж шинээр барьж байгаа хэр нь амь хохирсон хүмүүсийг тоохгүй байна"
    "207 дугаар байрыг нурааж шинээр барьж байгаа хэр нь амь хохирсон хүмүүсийг тоохгүй байна"
    2026-01-23
  • Япон, Өмнөд Солонгосын удирдагчид хамтдаа бөмбөр тоглож олныг хөгжөөв
    Япон, Өмнөд Солонгосын удирдагчид хамтдаа бөмбөр тоглож олныг хөгжөөв
    2026-01-16
  • "Ард түмэн мөнгө тараахыг дэмжихээ больжээ"
    "Ард түмэн мөнгө тараахыг дэмжихээ больжээ"
    2026-01-15
  • ФОТО: “Малын эмч нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажилладаг, гэвч үнэлэмж алга”
    ФОТО: “Малын эмч нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажилладаг, гэвч үнэлэмж алга”
    2026-01-12
  • Малын эмч нар тайван жагсаал эхлүүлэв
    Малын эмч нар тайван жагсаал эхлүүлэв
    2026-01-12
  • ФОТО: "Алтан бөмбөрцөг" наадмын улаан хивсний ёслолоос
    ФОТО: "Алтан бөмбөрцөг" наадмын улаан хивсний ёслолоос
    2026-01-12
  • "СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгах хэрэгтэй"
    "СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгах хэрэгтэй"
    2026-01-08
  • "Өнөөдрийн байдлаар автобензиний 15 хоногийн нөөцтэй байна"
    "Өнөөдрийн байдлаар автобензиний 15 хоногийн нөөцтэй байна"
    2026-01-08
  • Цэнгэлдэх хүрээлэн дэх мөсөн хотхоноор 10 мянга гаруй хүн үйлчлүүлжээ
    Цэнгэлдэх хүрээлэн дэх мөсөн хотхоноор 10 мянга гаруй хүн үйлчлүүлжээ
    2026-01-05
  • ФОТО: Салютаа буудуулж 2026 оноо угтан авлаа
    ФОТО: Салютаа буудуулж 2026 оноо угтан авлаа
    2026-01-01
  • ФОТО: Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Улаанбаатарын мөнгөн шөнө" шоу тоглолтоос
    ФОТО: Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Улаанбаатарын мөнгөн шөнө" шоу тоглолтоос
    2025-12-31
  • ФОТО: 2025 оны онцлох үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ
    ФОТО: 2025 оны онцлох үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ
    2025-12-31
  • ФОТО: Д.Амарбаясгалангийн нээсэн намрын чуулганыг Н.Учрал хаав
    ФОТО: Д.Амарбаясгалангийн нээсэн намрын чуулганыг Н.Учрал хаав
    2025-12-31
  • ФОТО: Намрын чуулганы отгон хуралдаан
    ФОТО: Намрын чуулганы отгон хуралдаан
    2025-12-31
  • "Өнөөдрийг ажил хэрэгч өнгөрөөх санал дэвшүүлж байна"
    "Өнөөдрийг ажил хэрэгч өнгөрөөх санал дэвшүүлж байна"
    2025-12-31
  • ФОТО: “Улаанбаатар театр”-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    ФОТО: “Улаанбаатар театр”-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    2025-12-25
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
    2025-12-23
  • ФОТО: Дарга нар дээшээ... Залуучууд гадагшаа...
    ФОТО: Дарга нар дээшээ... Залуучууд гадагшаа...
    2025-12-22
  • "Засгийн газрын үгийг дагавал Монголбанкны хамгийн муу Ерөнхийлөгч болно шүү"
    "Засгийн газрын үгийг дагавал Монголбанкны хамгийн муу Ерөнхийлөгч болно шүү"
    2025-12-18
  • Ажил олгогч та үүнийг мэдэх үү?
    Ажил олгогч та үүнийг мэдэх үү?
    2025-12-18
  • ФОТО: Төв талбайд мөсөн баримал урлаж байна
    ФОТО: Төв талбайд мөсөн баримал урлаж байна
    2025-12-17
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2025-12-17
  • "Малын индексжүүлсэн даатгалаар 2024 онд Сүхбаатар аймгийн малчин ₮86 саяын нөхөн төлбөр авсан"
    "Малын индексжүүлсэн даатгалаар 2024 онд Сүхбаатар аймгийн малчин ₮86 саяын нөхөн төлбөр авсан"
    2025-12-12
  • Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ
    Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ
    2025-12-11
  • “Ийм хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгосон, тэгээд хэлэлцээр хийсэн”
    “Ийм хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгосон, тэгээд хэлэлцээр хийсэн”
    2025-12-10
  • Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар гэрчээр иржээ
    Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар гэрчээр иржээ
    2025-12-10
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан