gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -7
  • Зурхай
     3.17
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -7
Зурхай
 3.17
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -7
Зурхай
 3.17
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Чингис Аэрлайнс Юнити" ХХК ATR 72-600 загварын анхны агаарын хөлгөө Мороккогоос хүлээн авлаа

Бизнес
10 цаг 17 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт шинэ тээвэрлэгч нэмэгдэж, "Чингис Аэрлайнс Юнити" ХХК өнөөдөр ATR 72-600 загварын анхны агаарын хөлгөө Мороккогоос амжилттай хүлээн авлаа.

"Номин Холдинг" ХХК-ийн хөрөнгө оруулалттай тус компани нь орон нутгийн нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах томоохон зорилго тавин ажиллаж буйгаа онцлов. 

"Номин Холдинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, худалдааны гавьяат ажилтан  Ш.Баярсайхан энэ үйл явдлыг Монголын иргэний нисэхийн салбарт шинэ түүхийн эхлэл хэмээн тодорхойлж, дотоодын нислэгийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор эл төслийг эхлүүлснээ дурдлаа.

Тэрээр хэлэхдээ, "Шинэ агаарын хөлөг хүлээн авч байгаадаа маш их баяртай байна. Олон зочид хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Бид Монгол Улсын дотоодын нислэгийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Энэ зорилгод хамгийн тохиромжтой онгоц бол бүс нутгийн нислэгт өргөн ашиглагддаг ATR 72-600 загвар гэж үзэж, эхний ээлжид 70 орчим хүний суудалтай ийм онгоцыг авчирлаа. Энэ онгоц нь орон нутгийн нислэгт эдийн засгийн хувьд үр ашигтай, ард иргэдэд билетийн үнэ харьцангуй хямд тусах боломжтой.

Социализмын үед Монголд 300 гаруй сум, аймаг руу онгоц нисдэг байсан, байнгын маршрутаар 140 гаруй чиглэлд нислэг үйлддэг байжээ. Харин өнөөдөр найм, есөн аймаг руу л нисэж байна. Тиймээс өмнө нь нислэг явж байсан олон чиглэлийг сэргээх боломж бий гэж харж байгаа. Ихэнх аймаг, сумдад нисэх зурвас одоо ч байж байгаа бөгөөд цаашид тэдгээрийг сэргээх шаардлагатай.

Онгоцоор зорчих нь ард иргэдийн цаг хугацааг хэмнэхээс гадна автомашинтай харьцуулахад аюулгүй байдал маш өндөр. Номин Холдинг компанийн хувьд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн ялгааг багасгах чиглэлд ажиллаж ирсэн. Аймгийн төвүүдэд үйлчилгээний төвүүд байгуулсан. Үүнтэй адил агаарын тээврийн энэ төсөл нь хот, хөдөөгийн ялгааг багасгахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Ийм төрлийн онгоцыг ихэвчлэн түрээсийн хэлбэрээр ашигладаг. Тиймээс манайх ч мөн адил түрээсийн системээр ашиглаж байна. Харин Номин Холдинг компани нисэхийн салбарт өөр чиглэлээр ч ажиллаж, нисдэг тэрэг болон жижиг онгоцны зарим брэндийн албан ёсны дистрибьютороор ажиллаж эхэлсэн.

Монгол Улс газар нутгийн хувьд том, хүн амын нягтаршил бага учраас агаарын тээвэр хөгжих боломж их байдаг. Австрали зэрэг оронд жижиг онгоц, нисдэг тэрэг өргөн ашигладаг. Монголд ч уул уурхай болон алслагдсан бүс нутгуудад ийм төрлийн тээврийн хэрэгслийг илүү өргөн ашиглах боломж бий.

Шинэ онгоц орж ирснээр дотоодын нислэгийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж, билетийн үнэ тодорхой хэмжээнд буурах боломжтой. Учир нь өмнө ашиглагдаж байсан реактив хөдөлгүүртэй онгоцнуудтай харьцуулахад энэ онгоц харьцангуй бага шатахуун зарцуулдаг. Харин шатахууны үнэ нь дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас хамаардаг тул тухайн үеийн өртөг дээр үндэслэн тийзний үнийг тогтооно" гэв. 

Тэгвэл агаарын хөлгийн дарга Aurelien Merveilleau Мороккогоос Улаанбаатар хүртэлх 25 цагийн нислэгийн талаар мэдээлэл өгч, нислэгийн явц амжилттай болсныг онцоллоо. Тэрээр онгоцны техникийн үзүүлэлт, Монголын нөхцөлд тохирох байдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. 

"Хамгийн сүүлийн үеийн навигацийн төхөөрөмжөөр тоноглогдсон тул Монгол орны аль ч бүс нутагт буух бүрэн боломжтой. ATR 72-600 загвар нь Канад, Непал зэрэг цаг уурын хүнд нөхцөлтэй, өндөрлөг бүс нутагт нислэг үйлддэг туршлагатай тул Монголын эрс тэс уур амьсгалд хамгийн тохиромжтой.

Ялангуяа алслагдсан бүс нутгуудыг холбоход энэ онгоц техникийн давуу талаа бүрэн харуулна гэдэгт итгэлтэй байна". 

Мөн Монголын багийг мэргэжлийн гэж үнэлж, цаашид хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлсэн юм. 

Харин үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар, "Чингис Аэрлайнс Юнити" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд хэлэхдээ, "Анхны онгоцоо хүлээн авснаар компанийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. 

Бид Иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ авах төгсгөлийн шатандаа орсон. Төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын эхээр нислэгүүд маань жигдэрнэ.

Бид Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Эрдэнэт зэрэг одоо нислэггүй байгаа чиглэлүүдийг нээхээр ажиллаж байна.

Манай онгоц сэнстэй гэдгээрээ давуу талтай бөгөөд шороон зурваст буух чадвартай нь орон нутгийн нислэгийн хүрээг тэлэх гол түлхүүр юм. Мөн энэ оны зургадугаар сард хоёр дахь онгоцоо оруулж ирэхээр төлөвлөсөн.

Энэхүү шинэ үйл ажиллагаа нь дотоодын нислэгийн зах зээлийг идэвхжүүлж, иргэдэд илүү олон сонголт, хямд үнээр зорчих боломжийг бүрдүүлэхийг зорьж байна" гэлээ. 

Энэ оны хоёрдугаар улирлаас дараах чиглэлүүдэд буюу,

  • Даланзадгад
  • Ховд
  • Мөрөн рүү нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын чиглэлд нислэг үйлдэх, бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэр хүндтэй авиа компани болох зорилт тавьжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан