gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Монгол наадам
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
    •   Тэр өдөр
    •   FIFA 2026
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.26
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.26
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • Монгол наадам
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • FIFA 2026
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.26
Валютын ханш
$ | 3591₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна

Эрчим хүчний сайд Б.Найдалаатай салбарын ажилтнуудын цалингийн өсөлт, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр, ирэх өвлийн хязгаарлалтын талаар ярилцав.

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-07-23
 0
Facebook
Twitter

Эрчим хүчний сайд Б.Найдалаатай салбарын ажилтнуудын цалингийн өсөлт, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр, ирэх өвлийн хязгаарлалтын талаар ярилцав. 
 
-Энэ сарын 6-нд ОХУ-аас нийлүүлдэг эрчим хүч түр тасарсан. 16 сум цахилгаангүй болов.  
-Яах аргагүй доголдол гарсан. Манай нутагт биш ОХУ-ын дэд станцын ойролцоо саатал үүссэн. Баруун бүсийн эрчим хүчний 25 хувийг бид өөрсдөө хангаж, дийлэнхийг нь ОХУ-аас импортолдог. Импортоос хараат байдгийн эрсдэл сая тод харагдлаа.  

Тувагийн Кызылаас шуурхай баг гарч ирсээр байтал 4-5 цаг явсан. Гэмтлээ олж засахад цаг их зарцуулдаг. Иймэрхүү гэмтэл тогтмол гардаг. Гэхдээ аль болох бага гэмтэл гаргахаар мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.  

Саяхан Архангай аймгийн гурван суманд мөн эрчим хүч 72 цаг тасарсан. 1989 онд суурилуулсан модон шонгууд дээр аянга бууж, гэмтсэн. 60-аад км урт шугамын хаана нь гэмтэл гарсныг олж, эд ангиудыг солих гээд нүсэр ажил болсон. Шуурхай багууд хоёр шөнө нойргүй ажиллаж, ажилд орууллаа.    

Эрчим хүчний салбарт байгалиас хамааралтай доголдлууд гардаг. Зарим шугам сүлжээ ихээхэн хуучирсан. Хөрөнгө оруулалтыг цагт нь, ханатал хийж чадаагүй. Дээр үеийн модон шонгууд унах, утас тасрах эрсдэлүүд гарсаар байна. Алслагдмал нутаг руу очихоос эхлээд цаг их ордог. Манай салбарынхан ажилласаар байна. 

Саяхан Архангай аймгийн гурван суманд мөн эрчим хүч 72 цаг тасарсан. 1989 онд суурилуулсан модон шонгууд дээр аянга бууж, гэмтсэн.

-Нийт шонгийн хэдэн хувь нь модон юм бол? 
-Би одоо тоог нь хэлж мэдэхгүй байна. Сумд руу татсан шонгуудын дийлэнх нь модон хэвээр байна.  
 
-Баруун бүсийн эрчим хүчний нийлүүлэлтийн 75/25 гэдэг харьцаа  ойрын хугацаанд өөрчлөгдөх үү? 
-Өөрчлөгдөнө. 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун аймгуудыг эрчим хүчний бүрэн хамааралгүй болгоно. Хэрэв эрчим хүчний хэрэглээ өсвөл дахин эх үүсвэр хэрэгтэй болно. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц нь манай улсын хамгийн том усан цахилгаан станц гэдгээрээ онцлог. 

Мөн эрчим хүчний хэрэглээг тохируулахад чухал нөлөөтэй. 2030 онд ашиглалтад оруулна гэхэд нь бид гүйцэтгэгч компаниудаа шахаж, 2029 онд дуусгахаар төлөвлөсөн. Ажил нь 33 хувьд хүрсэн. Би саяхан очоод ирсэн. 

БНХАУ-ын төрийн өмчийн компани энэ станцыг барьж байна.     

-Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн удирдлагуудтай хэлэлцээ хийж, цалингийн санг 30 хувиар нэмэх тохиролцоонд хүрлээ. Үндсэн цалинг биш цалингийн сан гэдгийг тодотгосон. Яагаад ийм шийдэлд хүрэв?  
-Эрчим хүчний салбарт хоёр Үйлдвэрчний эвлэл бий. Бид ярилцаад ажил хаях хэмжээнд хүрээгүй. Эрчим хүчний салбарын олон мянган ажилтан ажил хаяна гэж бодохгүй байна. 

Ажил хаясан түүх байхгүй юм билээ. Ажил хаях хүмүүс ч биш. Цалин нэмэх шаардлагыг хүндэтгэн хүлээн авсан ч 30 хувиар нэмэх боломжгүй гэдгийг би шулуухан хэлсэн. Яагаад гэвэл эрчим хүчний компаниуд төсвийн байгууллага биш. Энэ салбар компаниудаас тогтдог. 

Компаниудын дийлэнх нь төрийн өмчит байна. Эрчим хүчний сайд цалин нэмдэг хүн биш. Гэхдээ ажилтнуудын мэргэжлийн үнэ цэнийг өсгөе, цалинг нэмье гэсэн бодлогын дагуу бид хэлэлцээ хийлээ.  

Зарим захирал олон сая төгрөгийн цалин авч байхад залуу боловсон хүчин 1.8 сая төгрөг авдаг. Тооцоо судалгаа хийж, үүнийг шударга болгох ёстой.

Энэ онд цалингийн санг 10 хувиар нэмнэ. Ирэх аравдугаар сард тариф өөрчилж, бусад нөхцөл боломжийн байвал 5 хувиар нэмнэ. Ийм тохироо хийсэн. Гэхдээ хүн бүрийн цалинг хавтгайруулан нэмэхгүй. Өнөөдрийг хүртэл яаж ирсэн гэхээр бүх хүний цалинг ижил хувиар нэмсэн. 

Өндөр цалинтай нь илүү, бага цалинтай нь багаар нэмүүлжээ. Энэ шударга биш, зөв биш. Хэн өндөр, хэн бага авч байна, хэн зүй ёсны нэмэгдэл авч байгааг тогтоох шаардлагатай. 

Цалин боддог аргачлалаа шинэчлэх цаг ирсэн. Зарим захирал олон сая төгрөгийн цалин авч байхад залуу боловсон хүчин 1.8 сая төгрөг авдаг. Тооцоо судалгаа хийж, үүнийг шударга болгох ёстой. ҮЭ-тэй үүн дээр тохиролцсон. Зөвхөн цалингийн хувь яриад ажилчдын эрх ашгийг хангахгүй.  

Хүний нөөцийн бодлогод цалингаас өөр олон зүйл бий. Аюулгүй байдал, хангамж,  нийгмийн, гэр бүл, баяр ёслол, амралт, сургалт, дадлага багтана. ҮЭ ажил хаях тухай биш, жагсах, цалин нэмэх тухай биш, ажилтнуудад хэрэгтэй сургалтыг, цалингийн шударга тогтолцоог, орон тооны зохистой байдлыг, илүү зардлыг, хулгайг ч яриасай.      

Тэмцэхэд, сайжруулахад надтай хамтран ажиллана уу гэж ҮЭ-д уриалж байна. ҮЭ-ээс тавьсан зарим шаардлагыг хэлэлцэж байна. Гэхдээ зөвшөөрөмгүй асуудлууд ч байна.  

Яг ижил ажил хийдэг атлаа нэг нь эрдмийн зэрэгтэй гээд өндөр цалинтай. Ийм бол тэр хүн ажлаа илүү  сайн хийдэг  гэдгээ нотлох хэрэгтэй.

-Тухайлбал ямар асуудал? 
-Жижиг асуудал боловч зарим шагналд мөнгө дагалдуулж өгдөг. Социализмын үед ийм байсан. Зарим байгууллага шагнал их өгдөг, зарим нь бага өгдөг юм байна. Зарчим нь буруу байна. Цалин бол хүн гаргасан хөдөлмөр, ур чадварынхаа төлөө авч буй зүй ёсны төлбөр. Гэтэл олон жил ажиллалаа гээд, эрэгтэй эсвэл эмэгтэй байсныхаа төлөө шагнал авч болохгүй.  

Эрдмийн зэрэгтэй гээд илүү цалин авч болохгүй. Яг ижил ажил хийдэг атлаа нэг нь эрдмийн зэрэгтэй гээд өндөр цалинтай. Ийм бол тэр хүн ажлаа илүү  сайн хийдэг  гэдгээ нотлох хэрэгтэй. Энэ зөвхөн эрчим хүчний салбарт байдаг жишиг биш. Төрийн албанд ч бий. Ингэх нь зөв үү?  

Магистр, докторын зэрэгтэй гээд илүү ур чадвартай, илүү ухаантай гэсэн үг үү? Ажлын бүтээмж нь сайн байна уу? Хүнийг боловсролын зэргээр нь ялгаварлаж болох уу гэдгийг улсын хэмжээнд асуух ёстой.  

Гүйцэтгэлээр, хийсэн бүтээснээр нь үнэлэх ёстой. Гэтэл зэрэг цол, өнгө зүсээр ялгаж болохгүй. Нээлттэй зах зээлд шударга цалин урамшуулалтай болохгүй бол зарим хандлага, арга барил хуучнаараа байна. Тэгсэн хэрнээ орчин үед амьдраад байна. Эндээс зөрчил үүсдэг.  

2040 ОНООС БИД ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ ХӨГЖҮҮЛНЭ 

-2026.06.15-ны өдрөөс эхлэн эрчим хүчний үнийг арван хувиар нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргав. Үүний дараа цалин нэмүүлэх хүсэлт гаргасан уу? 
-Анхнаасаа л ярьж байсан. Ер нь манай улсад Үйлдвэрчний эвлэл ганц цалин л ярьдаг. Цалинг шударга тогтоож, зөв бодож байна уу гэдэг нь илүү чухал. Эрчим хүчний салбарынхны дундаж цалин 3 сая 770 мянган төгрөг. Уул уурхайн салбарынхан хамгийн өндөр цалинтай, араас нь эрчим хүч ордог. Эрчим хүч банк санхүүгийн салбарынхнаас өндөр цалинтай. Боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин бүүр дор байгаа.                

Улсын дундаж цалин 2 сая 989 мянган төгрөг байна. Үүнийг хэн нэгэн зохиогоогүй, баттай, статистик юм.  

Эрчим хүчний дундаж цалин бага биш. Цалингаа голж жагсах хэмжээнийх биш.  Дундаж гэдэг нь харьцангуй ойлголт. Магадгүй нийтээрээ жигд өндөр цалингүй байна уу? Үүнийг шалгана. Зарим нь бүтээмж багатай атлаа 20 сая төгрөгийн цалинтай байж болно.  

Эрчим хүч банк санхүүгийн салбарынхнаас өндөр цалинтай. Боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин бүүр дор байгаа.

Гэтэл маш хүнд ажил хийдэг залуус 1.8 сая төгрөг авдаг. Хүнд ажил хийдэг бол өндөр цалин авах хэрэгтэй. Эс бөгөө залуус энэ салбарт удаан ажиллахгүй. Би хүний нөөцийн мэдээллийг аваад хартал 0-5 жил ажилласан хүмүүс ажлаасаа маш их гарчээ.      

Цалин нь тэднийг татаж чадахгүй байна. Хэсэг ажиллаад л ажлаасаа гарчээ. 5-15 жил ажиллаж буй хүмүүсийн тоо нийт ажилтны 10-15 хувийг эзэлдэг. Энэ хүмүүс бол ид хийж бүтээдэг насныхан. Хамгийн өндөр бүтээмжтэй энэ цөм хэсэг өнөөдрийг ч, маргаашийг ч авч явна. Нийт ажилтнууд дунд 20-иос дээш жил ажилласан хүмүүс хамгийн их жин эзэлжээ. Бид маргаашийн залуу боловсон хүчнээ бэлдэж чадаагүй байна.  

Цалингийн тогтолцоо залуусаа дэмжихгүй байна. Ачааг ид үүрч буй хэсгээ дэмжихгүй байна. Ингээд яваад байвал маргааш эрчим хүчний салбарт ажиллах хүнгүй болно. Энэ аюул мөн. Хүний нөөцийн бодлого хамгийн чухал.  

Манай салбарт хүний нөөцийн бодлого алдагджээ. Сургуулиа төгсөөд шинээр ажилд орж буй залуус ажилдаа тогтож, ажилдаа дур сонирхолтой байх ёстой. Ажлын байр нь тэдэнд ээлтэй, таатай байх ёстой. Цалин нэмэгдэх юм байна, би өсөж хөгжих юм байна гэсэн итгэлтэй байх ёстой.    

Манай салбарт шинэ технологиуд хөгжиж байна. Бид саяхан эрчим хүчний салбарын шинэчлэлийн стратегийг боловсрууллаа. Засгийн газрын хуралдаанаар батална. 2050 он хүртэл манай эрчим хүчний эх үүсвэр юу юунаас бүрдэх вэ гэдгийг тогтоосон.

Цөмийн цахилгаан станцын талаар хүмүүс маргалддаг. Энэ тухай бид ярьдаг боловч баримт бичигт тусгаагүй.

 -"Алсын хараа 2050"-д энэ тухай заагаагүй юу? 
-Бий. Гэхдээ тов тодорхой биш. Хөрөнгө оруулалт татахын тулд маргааш бид ямар салбараа хөгжүүлэх нь тодорхой байх ёстой. Тухайлбал цөмийн цахилгаан станцын талаар хүмүүс маргалддаг.  

Энэ тухай бид ярьдаг боловч баримт бичигт тусгаагүй. 2040 оноос бид цөмийн цахилгаан станц хөгжүүлнэ. Монгол Улсад хэрэгтэй. Монгол мэргэжилтнүүд чадна. 

Устөрөгч эрчим хүчний ирээдүй мөн. Одоогоор хэрэглээнд бага нэвтэрсэн ч  маргаашийн хэрэглээ гэж үзэж байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчээр баялаг Монгол Улс устөрөгчийг хөгжүүлэх ёстой. 

2040 оноос энэ технологийг хөгжүүлнэ. Өнөөдрөөс цөмийн, устөрөгчийн мэргэжилтнүүдээ бэлдэх ёстой. Энэ нь боловсон хүчний бодлого. Энэ чиглэлээр дахин сургах, мэргэшүүлэх, шинэ технологиудыг эзэмшүүлэх, өөриймшүүлэх шаардлагатай.   

Цалинг хавтгайруулан нэмээд манай салбар хөгжихгүй. Ажилтнуудын сэтгэл ханамжийг өсгөх, тэднийг урам зоригтой байлгах нь, ажилтай байлгах нь ч чухал. Энэ бол бодлогын цөм. 10-20 сая төгрөгийн цалинтай, удирдах ажилтнуудын цалинг энэ удаад нэмэхгүй.   
 
-Захирлууд энэ шийдвэрийг яаж хүлээж авсан бэ? 
-Тийм, үгүй гэсэн зүйл алга байна. Энэ удаад эдгээр хүмүүсийн цалинг нэмэхийг түр түдгэлзэнэ. Бодлогын хувьд ч, зарчмын хувьд ч энэ нь зөв. Тэдэнд яриад байх юм байхгүй.   
 
-Сэргээгдэх эрчим хүчний нээлттэй, анхны  дуудлага худалдааг зохион байгуулж, 5 аймагт шинэ эх үүсвэр барих боллоо. Нээлттэй гэж юуг хэлэв? Шууд дамжуулсан учраас нээлттэй шалгарууллаа гэх үү? Эсвэл сонгон шалгаруулах үйл явц нээлттэй байсан уу? 
-2019 онд буюу долоон жилийн өмнө Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нээлттэй, дуудлага худалдаа явуулна гэж нэмсэн юм билээ. Гэхдээ өнөөг хүртэл огт зохион байгуулаагүй.  

-Яагаад?  
-Мэдэхгүй. Би сайд болоод хоёр сарын дотор бэлтгэл хангалаа. Сонгон шалгаруулалтын үеэр ААН-үүд үнэ хаялцсан. Үнийг өндрөөс нь бага руу нь дуудна. Нээлттэй гэдэг нь яам өөрт байсан бүх мэдээллээ ААН-үүдэд өгсөн юм.  

115 компани орохоор сонирхлоо илэрхийлсэн. Тэдний талаас илүү нь гаднын компаниуд байв. Үндэсний компаниудаа дэмжиж, тэднийг чадавхжуулахын тулд гадаад дотоодын хамтарсан компани оролцоно гэж заасан.      
 
Эрчим хүчний яам таван аймагт газрыг нь авсан. Төсөл хэрэгжүүлэгчид орон нутгаас газраа өөрсдөө авдаг. Ингэх шаардлагагүй болсон. Газрын тусгай зөвшөөрлийг ЭХЯ авна. Ийм чадлын станц барьж, ийм дэд станцтай холбоно. Энэ ажил руу хэн хэн орох сонирхолтой байна? Хэн хөрөнгөө гаргаад хийж чадах вэ гэж асуусан.  

Өмнө нь ажил хийсэн туршлагыг харгалзсан. Хэн хамгийн бага үнэ хэлсэн нь тухайн төслийг хэрэгжүүлнэ. ААН-тэй 25 жилийн хугацаатай, цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ хийнэ гэж зарласан.  

Нэг киловатт цагийг ямар үнээр нийлүүлж чадах вэ гэхэд үнэ хаялцан, хамгийн бага буюу 4.85 центийн үнэ өгсөн ААН ялсан. Хамгийн өндөр нь 8 цент байв. Сонгон шалгаруулалтыг хэн нэг дарга шийдээгүй, дүгнээгүй. Үнэ л шийдсэн. 

Компаниудын явуулсан материалыг урьдчилж үзээд, төслийг хийж чадах ААН-үүдийг сонгосон юм. Тэдгээрээс хэн бага үнэ өгсөн нь яллаа. Манай улсад анх удаа амжилттай зохион байгууллаа.  

Шалгарах нэг хэрэг. Одоо амжилттай хэрэгжүүлээд ашиглалтад оруулах нь чухал.  

-Аукционы дараа ялагдсан компани шүүхэд хандсан уу, маргаан үүссэн үү? 
-Тендерийн дараа үргэлж гомддог. Таван ААН өрсөлдөж, нэг нь шалгарахад дөрөв нь гомддог. Учир нь шалгаруулалтыг дарга, хүн хийдэг. 115 компаниас 19 нь нээлттэй дуудлага худалдаанд оролцсон. Тэднээс тав нь шалгарлаа.       

Нэг ч компани гомдол гаргаагүй. Нээлттэй, шударга боллоо, баярлалаа гээд гарсан. Монголд өнөөдөр бизнес хийх эрх чөлөө хэрэгтэй байна. Хөрөнгө оруулж, юм бүтээмээр байна гэдэг ч саяынх шиг, нээлттэй сонгон шалгаруулалт байдаггүй.  

Нээлттэй дуудлага худалдааг явуулаагүй бол энэ компаниуд хөрөнгө оруулах тухай бодохгүй байв. Нийт 220 мегаваттын хүчин  чадалтай нарны станц барина. Хамгийн багадаа 200 сая ам.долларын хөрөнгө оруулна, газар шорооны ажил хийнэ. Хүн ажиллуулна.  

Үүнийг дагаад эдийн засаг идэвхэжнэ, компаниуд ажилтай болно, ДНБ өснө. Эрчим хүч бол бусад салбаруудаа чирж явдаг, суурь салбар. Эрчим хүчинд хөрөнгө оруулалтыг харамгүй хийх хэрэгтэй.      

Нээлттэй сонгон шалгаруулалтыг дөнгөж эхлүүллээ. Дундговь аймагт 100 мегаваттын нарны цахилгаан станц барина. Говийн бүсийн хэрэглээнд зориулж, том чадлын гурван дэд станцыг холбоно. Оролцогч компаниудаас санал авч байна.  

Говийн бүсэд эдийн засаг өсөж, уул уурхайн хөгжиж байгаа ч эрчим хүчээ импортолдог. Хараат бус болгох төслүүдийг зарлалаа. Баруун аймагт мөн гурван газарт нээлттэй сонгон шалгаруулалт зарлав. Мөн зүүн аймгуудад (Дорнод, Сүхбаатар) нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.   

Манай улсын 330 сумын 130 нь ямар нэг байдлаар хүчдэлийн дутагдалтай. Цахилгаантай атлаа тэр нь чанаргүй, плитка нь улайсдаг.  

ЭРЧИМ ХҮЧ СУУРЬ САЛБАР ТУЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАРАМГҮЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ   

 -Би Баянхонгор аймагт өнгөрсөн тавдугаар сард очоод мэдсэн. Улаанбаатарчууд энэ зовлонг мэддэггүй юм билээ. Ус буцалгагчийн гэрэл нь ассан атлаа ус нь удаж буцалсан.  
-Хэрэглэгчид чанартай эрчим хүч хүргэх нь манай салбарын гол үүрэг. Сайдаас эхлээд мэргэжилтэн хүртэл энэ үүргийг хүлээдэг. Хол цэг рүү шугам татах нь өндөр өртөгтэй, цахилгаан тасрах эрсдэлтэй. Бүх сум руу өндөр хүчдэлийн шугам татах нь үр ашиггүй. 

Төвийн эрчим хүчний шугамтай уялдаж ажиллах, хагас бие даасан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сумдад бий болгоно. Энэ асуудлыг шийдэхээр багц аукцион зарлалаа.  

Суманд жижиг станцууд барьж, батарей хуримтлууртай байна. Үүний дараа сум, аймагт үйлдвэрлэл хөгжих тухай ярина. Ус буцалгаж чадахгүй бол яаж оёдлын машин ажиллуулах вэ? ЖДҮ-ийн суурь нь яах аргагүй эрчим хүч. Эрчим хүчний компаниудыг олон төсөл хүлээж байна. Нээлттэй сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.               

-Хагас бие даасан гэдэг нь юу гэсэн үг вэ? 
-Одоогийн сүлжээтэй уялдаж ажиллана. Шувуу, аянгаас болж, цахилгаан тасарвал батарей хураагуур, нөөц эх үүсвэрээ ашиглана. Цахилгаантай үедээ батарей хураагуураа цэнэглэнэ. Баг, сум, аймаг өөрийн эх үүсвэртэй болохыг тархмал эх үүсвэрийн бодлого гэнэ. Хүн ам тархан байрласан тул эрчим хүч мөн тархмал эх үүсвэртэй байна.     

Төвдөө ганц том станц барьж, түүнээсээ алс хол руу, шугамын алдагдал хүлээн хүлээн цахилгаан дамжуулах нь үр ашиггүй.   

ЯРИЛЦЛАГЫГ БҮТЭН ҮЗЭХ:     

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ногоон эрчим хүч үйлдвэрлэдэг ч Диспетчерийн үндэсний төв эрчим хүчийг нь авдаггүй гэх гомдол гардаг. 
-Ийм асуудал тодорхой хэмжээгээр байгаа нь үнэн. Үүнд сэргээгдэх эрчим хүчний тогтворгүй байдал, үнэ тариф нөлөөлдөг. Бидний хэрэглэж буй нийт эрчим хүчний 8.5 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж байна. Харин сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь 17 хувь.  

Салхитай үед л салхины станцууд, нартай өдөрт л нарны станцууд ажилладаг. Оргил цагаар буюу орой 18.00 цагаас хойш сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт буурдаг. Өдрийн цагаар буюу эрэлт багатай үед цахилгаан нийлүүлдэг гэх мэт сул тал бий. Үүнийг шийдэхийн тулд батарей хураагуур ашиглаж байна. 

Мөн усан цахилгаан станц дараагийн арга нь. Сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх арван гэрээ байгуулжээ. Долоо нь нарных, гурав нь салхиных. Нэг киловатт цагийн дундаж тариф нь 9.5-17.3 цент буюу харьцангуй өндөр. Бид өнөөдөр 4-7 центийн үнэ ярьж байна.  

Гэхдээ өндөр үнэтэй гэрээ байгуулсан гэж буруутгаж болохгүй. Тухайн үед технологи нь ямар байлаа? Диспетчерийн үндэсний төв ийм өндөр үнэтэй цахилгаан худалдан авбал манай салбарын санхүүгийн байдалд нөлөөлнө. 

Сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх арван гэрээ байгуулжээ. Нэг киловатт цагийн дундаж тариф нь 9.5-17.3 цент буюу харьцангуй өндөр.  

Иймд аль болох бага үнэтэйг авдаг. Дэлгүүрээс бараа авдаг шиг л сонгодог. Зарим тохиолдолд сэргээгдэхийн илүүдэл эрчим хүчийг авдаггүй. Илүүдэл гэж байгаа учир нь гэрээнд хүлээсэн хэмжээгээр бол авдаг. Үнээ харвал ТЭЦ4-ийн эрчим хүч илүү хямд.  

Гэхдээ түрүүн ярьсан таван компанийн нэг нь 4.85 центээр нэг киловатт/цаг эрчим хүч нийлүүлнэ. Энэ компани гэрээний дагуу нийлүүлэх эрчим хүчээ нийлүүлнэ. Илүүдэл үйлдвэрлэвэл Диспетчерийн үндэсний төв хамгийн хямдыг нь л авна.  

Ингэснээр бид хэрэглэгчдийг бага үнэтэй цахилгаанаар хангана. Бид эрчим хүчний эх үүсвэрүүдээ зоригтойгоор, хурдтай нэмэх ёстой. Нүүрсээр баян тул оновчтой газруудад нүүрсний станц барина. Эрчим хүчний дутагдалд биш илүүдэлд байх ёстой. 10-20 хувийн илүүдэлтэй байснаар засвар үйлчилгээ хийсэн ч цахилгаан хязгаарлахгүй.  

Мөн үнэ буурна. Тэр үед үйлдвэрлээд хаяхгүй, худалдъя гэсэн бодол станцуудад төрнө. Эрчим хүчний зах зээл үүснэ, үнэ хаялцана. Бирж шиг арилжаа хийнэ. Одоогоор     бидэнд ийм боломж  байхгүй ч яваандаа энэ тогтолцоо руу шилжинэ. Хэн хямд үйлдвэрлэж, нийлүүлэхэд байна, тэндээс нь авдаг болно.  
 
-Сүүлийн таван төслийн үнэ 4.8-7.8 цент болж буурахад юу нөлөөлөв? 
-Төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө үнээ тогтоосон. Хөрөнгө оруулалт, зардлаа өөрсдөө тооцсон юм. Дараагийн төслийг мөн хэрэгжүүлэхийн тулд бодлогын чанартай буюу зориуд бага үнэ өгсөн байж болно. Өртөг, технологи, үнэ хаялцсан нь нөлөөлсөн байх.  

2025 онд нийт цахилгааныхаа 22 хувийг импортолсон. Шулуухан хэлэхэд ичмээр.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэг кВт цаг эрчим хүчийг ямар үнээр нийлүүлж байна вэ? 
-Нүүрсний цахилгаан станцуудын нийлүүлдэг эрчим хүч нэг киловатт/цаг нь дунджаар 8-9 орчим цент байна. Маш их хэмжээний хөрөнгө оруулдаг, олон жил үргэлжлэх төсөл тул ийм үнэтэй байх нь аргагүй. Энэ бол бизнес. Бид нүүрсээр баян тул нүүрсний тогтмол чадлын станцууд заавал байх ёстой.  Эдгээр нь сэргээгдэх эрчим хүчтэй хосолж ажиллах ёстой юм.  

Өнөөдөр эрчим хүчний тариф доогуур байгаа тул хөрөнгө оруулалт бага байна. Хөрөнгө оруулалт бага тул засвар үйлчилгээ хийж чаддаггүй, нийтээрээ гал алддаг. 2025 онд нийт цахилгааныхаа 22 хувийг импортолсон. Шулуухан хэлэхэд ичмээр. Эрчим хүчний салбараа яаж хөгжүүлж, бусдаас царай алдахгүй болох вэ гэдэгт саналаа нэгтгэн, яаралтай ажиллах ёстой.  

Үнэ тариф сонирхол татахгүй бол хэн ч хөрөнгө оруулахгүй. Өнөөдөр ийм байдалтай л байна. Иймд хувийн хэвшлийн оролцоо чухал. Өртгөө нөхчихсөн, хуучны станцуудын өртгөөр өнөөгийн станцуудыг харьцуулж болохгүй.  

Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орж таарна. Тэр нь одоогийнхоос өндөр байна. Тэр үед эрчим хүч илүү чанартай болж, засвар үйлчилгээг илүү сайн хийж чадна. Мэргэжилтнүүдээс цахилгаан, дулаан нэхэх эрхтэй болно.  

Хөрөнгө оруулдаггүй, засвар үйлчилгээ хийдэггүй атлаа бид маш их зүйл хүсдэг, нэхдэг.     

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Видеог Т.Бархас, Б.Даваа

Видеог Т.Бархас, Б.Даваа

  • Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    2026-07-23
  • Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    2026-07-22
  • С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    2026-07-21
  • ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    2026-07-21
  • "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    2026-07-21
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    2026-07-21
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    2026-07-21
  • Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    2026-07-20
  • Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    2026-07-20
  • ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
    ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
    2026-07-20
  • ФОТО: Дэлхийн хошой аварга Испани аваргын цомоо өргөлөө
    ФОТО: Дэлхийн хошой аварга Испани аваргын цомоо өргөлөө
    2026-07-20
  • У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
    У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
    2026-07-13
  • ФОТО: Сэлэнгэ нутгийн хүү Даян Аварга Б.Орхонбаяр
    ФОТО: Сэлэнгэ нутгийн хүү Даян Аварга Б.Орхонбаяр
    2026-07-13
  • ФОТО: Дархан аварга Н.Батсуурь элэг бүсээ тайлж наадамчин олноор уухайлуулсан агшин
    ФОТО: Дархан аварга Н.Батсуурь элэг бүсээ тайлж наадамчин олноор уухайлуулсан агшин
    2026-07-12
  • ФОТО: Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн наймын давааны сүүлийн барилдаан
    ФОТО: Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн наймын давааны сүүлийн барилдаан
    2026-07-12
  • ФОТО: Нэг дугаартай унаачтай даага НЭГД орлоо
    ФОТО: Нэг дугаартай унаачтай даага НЭГД орлоо
    2026-07-12
  • ФОТО: Бяцхан наадамчид
    ФОТО: Бяцхан наадамчид
    2026-07-12
  • Б.Айболат: Хүүхдүүд моринд дайруулсан, өшиглүүлсэн дуудлага бүртгэгдэж байна
    Б.Айболат: Хүүхдүүд моринд дайруулсан, өшиглүүлсэн дуудлага бүртгэгдэж байна
    2026-07-11
  • ФОТО: Д.Баярбаатарын найруулсан НААДМЫН НЭЭЛТ
    ФОТО: Д.Баярбаатарын найруулсан НААДМЫН НЭЭЛТ
    2026-07-11
  • Уралдаанч хүүхдүүдээс 30 орчим станц, дуслын тариур хураалаа
    Уралдаанч хүүхдүүдээс 30 орчим станц, дуслын тариур хураалаа
    2026-07-11
  • Наадмын нээлтийн Playlist
    Наадмын нээлтийн Playlist
    2026-07-11
  • Б.Бадар-Ууган: Уяач үзүүр дээр ганц л тэсэрнэ шүү, сайн бариад яваарай гэж захисан
    Б.Бадар-Ууган: Уяач үзүүр дээр ганц л тэсэрнэ шүү, сайн бариад яваарай гэж захисан
    2026-07-11
  • ХОЁРЫН ДАВАА: Г.Эрхэмбаяр, О.Хангай, Ц.Бямба-Отгон нар давлаа
    ХОЁРЫН ДАВАА: Г.Эрхэмбаяр, О.Хангай, Ц.Бямба-Отгон нар давлаа
    2026-07-11
  • Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулж байна
    Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулж байна
    2026-07-11
  • ФОТО: Үндэсний баяр наадмыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ
    ФОТО: Үндэсний баяр наадмыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ
    2026-07-11
  • 142 азарга бүртгүүлсэн ч гараанаас 81 морь гарлаа
    142 азарга бүртгүүлсэн ч гараанаас 81 морь гарлаа
    2026-07-11
  • Харанхуйд уралдан түрүүлж, айрагдсан хурдан ХҮЛГҮҮД
    Харанхуйд уралдан түрүүлж, айрагдсан хурдан ХҮЛГҮҮД
    2026-07-10
  • ФОТО: Сонгомол дунд насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    ФОТО: Сонгомол дунд насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    2026-07-10
  • ФОТО: Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гарган цэнгүүллээ
    ФОТО: Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гарган цэнгүүллээ
    2026-07-10
  • ФОТО: Хүй долоон худаг дахь худалдаа, наймаа
    ФОТО: Хүй долоон худаг дахь худалдаа, наймаа
    2026-07-10
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан