gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Монгол наадам
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
    •   Тэр өдөр
    •   FIFA 2026
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 26
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • Монгол наадам
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • FIFA 2026
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрчим хүчний найдвартай байдалд хувь нэмэр оруулах дэд бүтцийг Оюу толгой ашиглалтад орууллаа

Б.Эрдэнэчимэг
Бизнес
Өчигдөр
Twitter logo

Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад орлоо.

“Оюу толгой” компанийн санхүүжилтээр баригдсан энэхүүбайгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний систем Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдан ажиллах техникийн боломжийг бүрдүүлж байгаа юм. Үүний үр дүнд, 80МВт хүртэлх цахилгааныг ӨМӨЗО-оос нэмэлтээр импортлон Өмнөд бүсийн зарим хэрэглэгчдийг хангаснаар төвийн бүсийн эрчим хүчний системд ирэх ачаалал буурах юм.

Ил хуваарилах байгууламжийн нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэлсэн үгэндээ, “Энэхүү байгууламж нь Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг дэмжих, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм” хэмээн онцоллоо.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, “Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой ирээдүйд чиглэсэн энэхүү хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, олон бүтээн байгуулалтын эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 хувиар өсөж, 2025 онд оргил ачааллын үед 1700 МВт хүрсэн бөгөөд цаашид тасралтгүй нэмэгдэх төлөвтэй байна. Ийнхүү дэд бүтэц шинээр байгуулан, нэмэлт эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлж байгаа нь цахилгааны хязгаарлалт багасаж, нэгдсэн сүлжээ найдвартай, тогтвортой ажиллахад чухал нөлөөтэй юм. Жишээ дурдахад, нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүргийн нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээ 84.7 МВт байдаг бол Сүхбаатар дүүргийн 55,000 хэрэглэгч нийт 90.4 МВт эрчим хүч хэрэглэдэг байна.

2022 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан бөгөөд 2023 оны 5 дугаар сард Эрчим хүчний яамнаас ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг “Оюу толгой” компанид гаргасан. Барилга угсралтын үндсэн гүйцэтгэгчээр Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК шалгарч, барилгын ажил 2024 онд эхэлсэн. Оюу толгойн уурхайн цогцолборт байрлах 220 кВ-ын зургаан оруулгатай, 3 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт баригдсан энэхүү иж бүрэн байгууламж нь Оюу толгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох чухал дэд бүтэц юм. Ингэснээр уурхайн эрчим хүчний хэрэгцээг ирээдүйд дотоодын эх үүсвэрээр хангах талаар Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэхэд нэг алхмаар урагшиллаа. Мөн тус байгууламжийг шинэ эх үүсвэрүүдтэй холбох, цаашид өргөжүүлэх техникийн боломжтой барьсан нь эрчим хүчний салбарын урт хугацааны хөгжил, тогтвортой өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн төсөл Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп компани болон дотоодын гүйцэтгэгч компаниуд, мэргэшсэн багуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү амжилттай хэрэгжлээ. Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн хөдөлмөрийг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан