Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг цувралаар хүргэж байна.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав "Хуруу тулах" буюу хурууны үений холбоос гэмтэх шалтгаан, анхны тусламж, эмчилгээний аргууд"-ын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Ихэвчлэн спортын гэмтэлд багтдаг хурууны үений холбоос бэртэх үед анхны тусламжийг зөв үзүүлж, дур мэдэн эмчлэх гэж оролдох буюу бариа заслаар улам хүндрүүлэх эрсдлээс сэргийлж, мэргэжлийн эмчид хандах нь нэн чухал юм.
Тэрээр "Ихэнх үед иргэд спортоор хичээллэж байхдаа гарынхаа хуруугаа тулгасан байдаг. Хурууны холбоосны гэмтлийг манайхан хуруу тулах гэж хэлдэг.
Тухайн хурууны холбоос тасарсныг мэдэхгүйгээр хуруу тулсан байна гээд татчихдаг. Хэрэв татсан тохиолдол гэмтлийг улам даамжруулна. Хуруу тулах буюу хурууны үений холбоос бэртэх үед анхны тусламжийг зөв үзүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн эмч нар болон эмнэлгийн байгууллагад хандаж сэргээн засах эмчилгээ хийх үү, мэс заслын эмчилгээ хийх үү тогтоолгох хэрэгтэй.
Хоёр гуравдугаар зэргийн гэмтэл дээр мэс заслын эмчилгээ хийдэг. Харин нэгдүгээр зэргийн гэмтэл дээр физик эмчилгээ хийдэг юм. Нэг хоёр дугаар зэргийн гэмт нь хавдаж уйлах, чинэрч өвдөх шинж тэмдэг илэрдэг. Гарын хуруу гэмтсэн тохиолдол хэзээ ч татаж болохгүй. Хуруу тулсан гэх онош байдаггүй, хурууны хажуу талын холбоос тасарна гэдэг л онош байдаг” гэв.
Дэлгэрэнгүй зөвлөгөөг дараах видеоноос үзээрэй