Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотоос бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Үүнээс урьтаад тус хотын талаарх үүх түүх, зарим тоон мэдээллээс хүргэе.
Эрт дээр үед Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.
1648 онд оросууд Баргажинд анхны шивээгээ барин нутгаа тэлэх бодлого явуулсны үр дүнд Буриад Монголыг эзэлжээ. 1666 онд Үд голын хөндийд оросууд анхныхаа цайзыг барьж босгон "Дээд Үд" буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.

Өдгөө Улаан-Үд хот 2024 оны байдлаар 435 мянга орчим хүн амтай ба энэ оны байдлаар буриад-монгол үндэстэн 295 мянга байдаг гэсэн тооцоо бий. Мөн энд Монгол Улсын 232 иргэн сурч, ажиллаж, амьдардаг.
Нийтийн тээвэр, бензиний үнэ:
- Трамвай нэг зорчилт 35 рубль байдаг бол том автобус ба жижиг оврын автобус 40 рубль
- Скүүтер түрээсийн үнийг километрээр биш, минутаар тооцдог ба 1 минут нь 7 рубль
- Таксины эхний суурь үнэ 189 рубль, дараагийн 1 км тутамд 13 рубль тооцдог
- 2025 оны 7 дугаар сарын 14-ний байдлаар нэг литр АИ-92 бензин 58–59 рубль байна.
-111636-9483928720250718111640.jpeg)

Өлзий хээ нь хязгааргүй аз жаргал, элбэг хангалуун амьдралын бэлгэддэг. Тиймээс хотын өнгө үзэмж болон бэлэг дурсгал, гоёл чимэглэл дээр ихээр ашигладаг байна. Мөн нийтийн тээвэрт, хотын хашаа хайсан дээр ч ихээр харагдах юм.
Автобуснууд нь гаднаа ундаа усны элдэв эрээн рекламын хуулгагүй, ердөө л өлзий хээгээр чимэглэсэн байх нь энгийн бөгөөд эрхэмсэг харагдана. Авто замд оргил цагт хэсэгхэн түгжирдэг ч тэр нь хүн залхтал удаан биш аж. Явган хүний замын талбай өргөн, хаа нэг захад нь скүүтерүүд эгнээстэй, хүний замд ч хөндөлсөхгүй.
-111711-14675585020250718111715.jpeg)
Эртний хуучин барилга, байгууламжаа нурааж хөндөөгүй, соёлын өв болгон ашиглаж буйтай олон таарав.
-112254-50508205320250718112259.jpeg)
Хотод гадаад талбайн фитнес төхөөрөмжүүд байдаг ба тэдгээр газруудад хүмүүс дасгал хөдөлгөөн ихээр хийдэг. Мөн фитнесс клубт хамрагдаад жилийн эцэст татварын буцаалт өгдөг байна. Ажлын өдрийн өглөө бүр 08:00 цагт төв талбайд бүх нийтийн дасгалын цаг эхэлдэг ба энд 8 настай балчраас бараг 80 настай буурай хүртэл дасгал хийх юм.

Улаан-Үдийн дөрвөн үндсэн их сургууль тус бүр өөрсдийн дуу, бүжгийн хамтлагтай ба оюутны соёл, урлаг, спортын наадам тогтмол болдог байна. Мөн оюутнууд зуныхаа амралтаар Оросын өөр хотуудад очиж, үйлдвэрийн ажил хийх боломжтой байдаг. Тухайлбал далайн эрэгт очиж загас цэвэрлэх нь түгээмэл ба цалин нь дунжаар сард 150,000–200,000 рубль байдаг.

Улаан-Үд хотын үүсэл, хөгжлийн тухай товчхон:
1666 он: Гаврила Ловцов удирдсан орос казакуудын отряд хотыг байгуулсан.
1690 он: Хотын статустай болж “Верхнеудинск” нэртэй болсон. Байршлын хувьд Хятад, Монгол руу чиглэсэн худалдааны чухал замд оршдог байсан тул худалдааны төв болон хөгжсөн.
1780 он: Верхнеудинскийг Эрхүү мужийн дүүргийн хот болгон өөрчилж жилд хоёр удаа томоохон үзэсгэлэн яармаг болдог байв.
1790 онд худалдааны ач холбогдлыг харуулсан, хотын сүлд бэлгэдэл баталжээ.
XVIII–XIX зуунд чинээлэг худалдаачдын хувийн байшингууд, худалдааны гудамж, арьс боловсруулах, саван, лаа, шил хийх үйлдвэрүүд байгуулжээ.
1850 онд Забайкалийн мужид харьяалагдах болов.
1875 онд анхны сонгуулиар бүрдсэн өөрийн удирдлагатай хотын дума байгуулагдав. 1899 онд Мысовая–Верхнеудинск төмөр зам ашиглалтад орж, хот хурдацтай хөгжиж эхэлсэн.
1917.02.27: Орос улсад буржуаз-ардчилсан хувьсгал өрнөж, Верхнеудинскт Зөвлөлт засаг тогтов.
1923.05.30: Буриад-Монголын АССР байгуулагдаж, Верхнеудинск нийслэл нь болов.
1923.12.04: Анхны Зөвлөлтүүдийн их хурал болж, шинэ үндсэн хууль баталсан.
1920-аад он: Бүртгэл, төрийн байгууллагууд төвлөрсөнтэй холбоотойгоор хүн амын тоо эрс нэмэгджээ.
1925 он: Архи, пиво, шил, мод боловсруулах үйлдвэрүүдийг байгуулав
1930-аад он: Хотын хойд болон урд хэсэгт 30 шинэ хороолол баригдав.
1934.07.27: Хотыг албан ёсоор Улан-Үд (Улаан Уда) хэмээн нэрлэх шийдвэр гарсан.
1958 он: 25 км шугамтай трамвай нэвтэрч, Шишковка, Зауда, хөнгөн үйлдвэрийн бүсүүдтэй холбогдов.
Орчин үеийн Улаан-Үд хотод 234 түүх, соёл, архитектурын дурсгалт газар бүртгэгдсэн, ОХУ-ын үнэт хотуудын жагсаалтад орсон. Тус хотод 8,792 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Боловсролын төвүүд:
- Буриадын Улсын Их Сургууль
- Хөдөө аж ахуйн академи
- Зүүн Сибирийн Технологийн Их сургууль (ЗС ТИС)
- Соёл, урлагийн академи

Мэргэжлийн театрууд
- Буриадын Улсын драмын театр (Х. Намсараевын нэрэмжит)
- Оросын драмын театр (Н. Бестужевын нэрэмжит)
- “Үлгэр” хүүхэлдэйн театр
- Залуучуудын театр
- 1952 онд баригдсан Опера, балетын театр (Г. Цыдынжаповын нэрэмжит)