Үндэсний их баяр наадмын өдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний голд залдаг уламжлалтай. Төрийн тэргүүн сөгдөн сүсэглэж, давсан бөх тойрон дэвдэг билээ.
Төрийн есөн хөлт цагаан тугийг жилд хоёр удаа гадаалуулдаг. Нэг нь Үндэсний их баяр наадмаар буюу долоодугаар сарын 10-ны өдөр бол хоёр дахь нь долоодугаар сарын 11-нд үндэсний их баяр наадмаар торгон цэргүүд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв цэгт залж, наадамчин олноо баясгадаг.
Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн бөгөөд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам энэ талаар "Есөн хөлт цагаан туг залах нь монголчуудын омог бахархлыг төрүүлдэг сайхан ёслол. Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг. Дээр үед 32 цагаан хувцастай цагаан морьтон тугч нар байсан. Тэр тугч нар наадмын талбайд тугийг ордон өргөөнөөс гаргаад залдаг уламжлалтай байсан. Түүнээс өмнө 64 хүн байсан ч гэж хэлдэг. 32 цагаан тугч нарыг удмын тугч нар байсан гэдэг" хэмээн нэгэнтээ тайлбарлаж байв.