Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Уг ангилалд 256 хязаалан бүртгүүлснээс 195 нь стандарт хангаж уралдлаа.
Хурдан морьдын уралдааныг үзэж сонирхохоор ирсэн монголчууд суудалдаа тухлан, тоос татуулан зурхай дөхөх хүлгүүдийг дурантай нь дурандаж, дурангүй нь саравчлан хүлээн сууна. Мөн Монгол орны соёл, ёс заншилтай танилцахаар ирсэн орон орны жуулчид энд олноор иржээ.