Буцах

БНСУ-ын ерөнхийлөгч Юнийг ОГЦРУУЛЛАА

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх шийдвэрээ танилцуулж, ерөнхийлөгч Юн Сок Ёль огцрохоор боллоо.

Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн дэглэм тогтоох тухай зарлиг гаргасантай нь холбогдуулан парламентын гишүүдийн олонх огцруулахыг дэмжсэн юм. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. 

Түүний шүүх хурал энэ оны хоёрдугаар сард дууссан бөгөөд ийнхүү Үндсэн хуулийн шүүх сар гаруй хугацааны дараа шийдвэрээ танилцуулав. 

Шүүгч тайлбарыг унших үеэрээ Ерөнхийлөгч Юн цэргийн дэглэм тогтоохдоо хуулиа дагаж мөрдөөгүй гэсэн юм. Мөн онц байдал зарлах нөхцөл биш байсан бөгөөд өөр аргаар шийдвэрлэх боломжтой байсан гэв. Мөн түүний шийдвэр хуулиа дээдлэх зарчим болон ардчиллыг зөрчсөн гэж тайлбарлав.

Ингэснээр шинэ ерөнхийлөгчийн сонгуулийг 60 өдрийн дотор зохион байгуулах ёстой болж байна. 

Юн Сок Ёль нь 2022 онд БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 

Эх сурвалж: SBS, BBC