Монголд анх удаа “Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн хосмог сургалтыг Налайх политехник коллеж болон Дархан-Уул аймаг дахь политехник коллежид хэрэгжүүлж эхэлсэн.
ХОСМОГ СУРГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Товчхондоо сургалтын байгууллага болон үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд сургалтыг хослуулан зохион байгуулах юм. Хосмог сургалтад хамрагдсанаар суралцагч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахаас гадна, бодит ажлын орчинд суралцах боломжтойгоороо онцлог. Энэ нь нийгэм, ажил олгогч, суралцагч зэрэг бүх оролцогч талд харилцан ашигтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шалгарсан үр дүнтэй сургалтын нэг хэлбэр юм.
Одоогоор дээрх хоёр коллежид нийт 38 суралцагч суралцаж байгаа бөгөөд хосмог сургалтаар дамжуулан тэд зөвхөн онол биш, үйлдвэрлэлийн бодит орчинд дадлага хийж, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн болон төлөвшиж байна.
Энэ хүрээнд түншлэгч байгууллагуудын хосмог сургалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Налайх Политехник коллежийн захирал С.Мөнхбат “Өмнө нь ажил олгогчид сургуулиас төгссөн оюутнууд дундаас сонголт хийж ажилд авдаг байсан бол одоо хосмог сургалтын ачаар сургалтын явцад оролцож, шаардлагатай мэргэжилтнээ өөрсдөө бэлтгэх боломжтой болсон.
Зөвхөн сургуулиар бэлтгэгдсэн төгсөгч ажлын байранд шууд очиход бэлэн биш байдаг. Харин хосмог сургалт нь ажил олгогч ба сургалтын байгууллагын хамтын ажиллагааны бодит үр дүн юм” хэмээн онцлов.
“Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн хосмог сургалтыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай хамтран хэрэгжүүлж буй. Өндөр хүчдэлийн цахилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанид 38 суралцагч 57 дадлагажуулагч багшийн дор бэлтгэгдэн суралцаж байна.
Тус компанийн Сургалт, бүтээмж, хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Чулуунбаатар “Бид ажлын байранд суралцаж буй суралцагч нарт эрчим хүч, цахилгааны ерөнхий онолуудыг өгөхийг зорьж байна. Түүнчлэн эрчим хүч маш хурдан цахимжиж, автоматжиж буй энэ үед шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхээр ажиллаж байна.
Өмнө нь суралцагч нар онолын мэдлэгээ сурсан ч ажлын байранд очоод дахин эхнээс нь дадлагажиж, цаг хугацаа алддаг байсан. Наад зах нь хамт олондоо уусахаас эхлээд хугацаа шаардлагатай. Харин хосмог сургалтын хүрээнд эдгээр процесс нэг болж, богино хугацаанд мэргэжилтэн бэлтгэгдэх давуу талтай болж байна. Одоогоор сурагчдын тоог нэмнэ гэхээс илүү чанар, ур чадварыг нь өсгөх чиглэлд голчлон зорьж байна” гэлээ.
ХОСМОГ СУРГАЛТЫН ГОЛ ТОГЛОГЧИД НЬ ТӨР БОЛОН ХУВИЙН ХЭВШИЛ
Герман улсад мэргэжлийн боловсрол, сургалт олгох загвар нь хосмог систем дээр суурилсан байдаг. Хосмог сургалтын гол тоглогчид бол төр болон хувийн хэвшил. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил дадлагажигчтай холбоотой зардлыг хариуцаж, төр сургалтын байгууллага буюу сургуулиа хариуцдаг.
Төрөөс түншлэлийн таатай орчин бүрдүүлэхэд анхаарах бол хувийн хэвшил нь дадлагажигчтай хамтын гэрээний үндсэн дээр ур чадвар олгох, хүний нөөцөө хөгжүүлэх тал дээр урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг.