Дэлхийн хоёрдугаар дайны үеэс үлдсэн тэсрэх бөмбөг Японы нисэх онгоцны буудал орчимд дэлбэрч, онгоц хөөрөх, буух зурваст долоон метрийн гүнтэй тогоо үүсжээ.
Үүний улмаас 80 гаруй нислэгийг цуцлах шаардлагатай болсон бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй хэмээн албаныхан мэдээлсэн байна.
Уг бөмбөг нь Японы баруун өмнөд хэсэгт орших Миязаки онгоцны буудалд дэлбэрсэн ба дэлбэрэлтийн үеэр ойр орчимд нь агаарын хөлөг байгаагүй гэв.
Одоогоор гэнэтийн дэлбэрэлтийн шалтгааныг судалж буй бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн, 220 гаруй кг жинтэй тэсрэх бөмбөг байсныг тогтоожээ. Үүнийг хоёрдугаар дайны үеэс үлдсэн гэж үзэж байна.
Уг нисэх онгоцны буудлын ойролцоогоос 2009 болон 2011 онд мөн АНУ-ын хаясан, дэлбэрээгүй үлдсэн тэсрэх бөмбөгнүүд олдож байсан аж.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Япон улс 2023 онд нийт 41 тонн жинтэй 2348 тэсрэх бөмбөг устгажээ.
Эх сурвалж: ВВС