Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис энэ сарын 21-ний өдөр зүрхний шигдээсээр нас барлаа. Уушгины хатгалгааны улмаас сүүлийн хэдэн сар түүний бие таагүй байсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.
Түүнийг эмч нар олон нийтийн арга хэмжээнд хэсэгтээ оролцохгүй байхыг зөвлөж байсан ч өнгөрсөн ням гарагт Улаан өндөгний баярыг тохиолдуулан адислал үйлджээ. Үүнээс удалгүй даваа гаргийн өглөө нас барсан аж.
Тэрээр сүүлийн 1300 жилд Ромын Католик сүмийн тэргүүнээр сонгогдсон анхны Латин Америк гаралтай хүн байсан юм. 2013 онд Ромын Папаар сонгогдсон цагаасаа эхлэн тэрээр бүх зүйлийг өөрөөр хийхээ мэдэгдэж байсан.
Пап Францис, жинхэнэ нэр нь Хорхе Марио Бергольо 1936 онд Аргентин улсад, Италийн цагаач гэр бүлд төрсөн. Тэрээр XII зуунд амьдарч байсан Ассисийн Гэгээн Францисыг дурсан нэрийг нь авч байв.
Уламжлал ёсоор өмнөх Пап нас барсны дараа шинэ Папыг сонгодог. Харин Францисын өмнөх Пап католик шашны 600 жилийн түүхэнд анх удаа ажлаа хүлээлгэн өгснөөр Пап Францисыг сонгосон юм.
Пап Францис химийн техникч мэргэжлээр их сургуулиа төгссөн. Гэсэн ч залуудаа хүндээр өвдөж нэг уушгиа тайруулсан нь түүнийг санваартны амьдралыг сонгоход хүргэсэн гэдэг. Улмаар 1958 онд Есүсийн нийгэмлэгт элсжээ. Тус нийгэмлэгт элсэгчид хоёр жилийн турш залбирал, мөргөл үйлдэхэд суралцдаг аж.
Дараа нь Чили улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж төгсөөд 1963 онд Аргентинд буцаж ирэн философич мэргэжил эзэмшжээ. 1964-1965 онд Санта-Фе дахь коллежид уран зохиол, сэтгэл судлалын хичээл зааж байв.
Тэрээр 1969 онд Католик шашны ламаар томилогдсон бөгөөд 1998 оноос 2013 онд буюу Пап ламаар сонгогдох хүртлээ Буэнос-Айресын хамба байжээ.
Пап Францис 2013 онд сүмийн тэргүүний албан тушаалыг авмагцаа хамгийн анхны олон улс дахь айлчлалаа Бразил улсад хийсэн. Түүний уулзалтад оролцохоор гурван сая гаруй хүн ирсэн.
Тэрээр “Ижил хүйстэн хүн сайн санаатай, бурхныг хайж л байгаа бол би түүнийг шүүх эрхгүй” хэмээн хэлсэн нь католик шашин шүтдэг олон ижил хүйстэн хүнд эерэг сэтгэгдэл түгээж байв.
Францис энгийн, даруу байдал, ядуусыг ихээхэн анхаарч халамжилдгаараа олонд танигдсан. Тухайлбал өмнөх Папуудын амьдардаг байсан тансаг пентхаусаас татгалзаж, өөрийн жижиг орон сууцандаа амьдрахаар шийджээ.
Өөрийн номлолдоо тэрэээр нийгмийн оролцоог дэмжихийг уриалж, хамгийн ядуу хүмүүсээ үл тоомсорлодог засгийн газруудыг шүүмжилдэг байсан. Мөн нийтийн тээврээр зорчиж, ард иргэдийн хөлийг нь угааж өгөх зэрэг ажлууд хийдэг байсан юм.
Үүнээс гадна сүүлийн 30 гаруй жилд Африкийн орон руу айлчилсан анхны Пап болсон. Мөн өмнөх Папуудын томилж байснаас илүү олон эмэгтэйг Ватиканы удирдах албанд томилжээ.
Түүний хувьд 2023 оны есдүгээр сард ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан удаатай. Айлчлалын хүрээнд Гүюг хааны IV Пап Иннокентэд хариу илгээсэн захидлын албан ёсны хуулбарыг бэлэглэсэн юм.
Тэрбээр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ "Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж , улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт юм.
Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой.
Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай.
Монголчуудын “Үүл нүүж тэнгэр цэлмэнэ” гэж хэлдэг шиг, дэлхийн хаана ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай.
Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе" гэсэн юм.