gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -14
  • Зурхай
     1.01
  • Валютын ханш
    $ | 3557₮
Цаг агаар
 -14
Зурхай
 1.01
Валютын ханш
$ | 3557₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -14
Зурхай
 1.01
Валютын ханш
$ | 3557₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвлийн зочдыг өрөл жимсээр дайлъя

О.Батхишиг
Ногоон дэлхий
7 цаг 55 минутын өмнө
40
Twitter logo
О.Батхишиг
40
Twitter logo
Ногоон дэлхий
7 цаг 55 минутын өмнө
Өвлийн зочдыг өрөл жимсээр дайлъя Гэрэл зураг: Г.Амархүү

Өвөл цагийн догшин амьсгал, үзэсгэлэнт төрх сүлэлдэхэд амьтай бүхэн мэнд үлдэж, урьтай золгох амаргүй шалгууртай нүүр тулдаг. Хүмүүс үүцээ базааж, орон гэрээ дулаалж байхад амьтдын зарим нь ичиж, зарим нь өвлийг өнтэй давахын тулд хэдэн мянган километрийг туулан нүүдэллэнэ. Ийм л зүй тогтлоор байгалийн хүрд эргэнэ.

Тэнгэрийн хаяанаас өвлийн наран сулхан ээх үест Туул голын бургасны сагсаргад хилэн бор өнгөтэй, торгон сүүлт шувуу ямар нэгэн зүйлийг амтархан идэж буй аятай тонголзон харагдана. Эрхэмсэг төрхт энэ жигүүртэн бол умард туйлын уудам бүс нутаг Арктикаас өрөл модны жимс зооглохоор ирсэн энхэт бялзуухай ажээ.

Түүний ганган согсооноос дутахгүй нүдэнд тусах өөр нэгэн шувуу бол Банхар бялзуухай. Тэрээр Энхэт бялзуухайг бодвол арай нүсэр биетэй, хөдөлгөөн удаантай юм. Хэдхэн алхмын зайд жимс идэж суухдаа хүнээс төдийлөн үргэхгүй.

Банхар бялзуухай

Умардаас Монголын хахир өвлийг зорин арав орчим зүйлийн шувуу ирдэг. Үүний дотор жимсээр голлон хооллодог энхэт бялзуухай, банхар бялзуухай, дөлөн цэгцүүхэй, эгэл зана тэргүүт таван зүйлийн шувуу бий. Эдгээр жижиг шувуудын хувьд манай оронд өвөлжих нь асар том зориг, тэсвэр тэвчээр байдаг аж. Том биетэй шувуудтай харьцуулахад тэд биеийн дулаанаа маш хурдан алддаг тул тасралтгүй идэж, бодисын солилцоогоо тэтгэх шаардлагатай болдог. Жишээ нь, Энхэт бялзуухай өдөрт өөрийн жингээс хоёр дахин их буюу 800-1000 ширхэг жимс иддэг аж.

Монголын шувуу хамгаалах төвийн шувуу судлаач Г.Амархүүгийн хэлснээр, жимс нь чихэр, нүүрс ус сайтай учир шувуудын энергийг нөхөх гол тэжээл болдог байна. Сонгино, Туул голын хөндийд Сибирь өрөл болон долоогоно гэх хоёр зүйлийн жимс зонхилон ургадаг. Шувуу судлаачдын ажиглалтаар өвлийн зочид эхлээд хамгийн зөөлөн, чихэрлэг амттай долоогоно жимсийг идэж дуусгадаг байна. Харин өвөл дунд орж, хүйтний эрч чангарахад мөчиртөө бат тогтсон, хөлдүү өрөл модны жимс тэдний "амь аврах" гол хүнс нь болдог аж. Сибирь өрөл буюу бидний хэлж заншсанаар газрын алим нь намар газарт унахгүй мөчиртөө хатдаг онцлогтой. Чухам иймээс л өрөл мод бол байгаль эхээс шувуудад тусгайлан бэлдсэн өвлийн хөлдөөсөн зоог юм.

Өрөл жимсний мод

2007 оноос хойш шувуу ажиглагчдын клуб Сонгино руу голцуу ажиглалт хийхэд зарим жил 2000-3000 орчим энхэт бялзуухай тоологддог байсан.

Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд байгалийн энэ тэнцвэрт байдал хүний нөлөөнд автах болсон. Сонгинын жимсийг хүмүүс өөрсдөө ихээр түүх болсноос гадна голын ай сав дагуу айл өрхүүд олноор суурьшиж байгаа нь өвлийн зочин шувуудын тоо толгойг эрс цөөрүүлж байна. Эволюцаар бий болсон зан төрх тархалтаараа нүүдэллэн амьдарна. Сүүлийн жилүүдэд зөвхөн Монголд гэлтгүй дэлхий даяар суурьшлын бүс хот суурин нэмэгдэж хүний нөлөө ихсэн амьтад дайжих,шувуудын тоо толгой, тархалт буурч байна гэв.

Гэвч байгаль хамгааллын олон улсын туршлагаас харахад энэ нь засаж боломгүй алдаа биш юм. Тухайлбал, Их Британи, Скандинавын орнуудад "Шувуудад ээлтэй цэцэрлэгжүүлэлт" (Bird-friendly gardening) хэмээх соёл хэдийн тогтжээ. Тэд хотын парк, айл бүрийн хашаанд өвлийн идэш тэжээл болох уугуул жимсний модыг тарьж, хахир өвлөөр жигүүртнүүдээ тэтгэдэг байна. Энэ нь зөвхөн шувуудыг авраад зогсохгүй, хотын экосистемийн тэнцвэрийг хадгалж, ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хайрлах хамгийн том бодит хичээл болдог аж.

Байгаль эхтэйгээ эргэн зохицож, алдагдсан тэнцвэрийг нөхөх энэхүү дэлхий нийтийн боломж өнөөдөр бидний гарт ч бий. Хотжилтыг шувуудад халтай биш, харин тэдэнд ээлтэй болгох гарц нь ердөө л жимсний мод тарих юм.

Шувууд жимс идэх явцдаа үрийг нь өөр газар тарааж, байгалийн нөхөн сэргээлтэд оролцдог. Мод тарих нь зөвхөн нүх ухаад үрсэлгээ суулгахын нэр биш, харин тэр орчинд амьдрах жигүүртэн шувуудыг урих, тэжээх хэрэг юм. 

Эгэл зана шувуу

Биологич Н.Батсайхан, Та бүгд Туул голын хөндийд "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д өрөл модыг гэр бүлээр тарьж, тордож ургуулаад, хүүхдүүдийн хамт жил бүрийн өвөл очиж, та нарын ургуулсан модны үр жимсийг хэчнээн олон зүйл умардаас ирсэн зочин шувууд хэрхэн амтархан идэж буйг үзэж баясаарай!

Танай олон үе удам өрөл, шувуудыг үзэн, сэтгэл баясаж, та нараар ашид мөнх бахархаж байх болно.

Өрөл модноос өөрсдийн ургийн овог, нэртэй бөх, үзэмжтэй, пайз зүүж болно хэмээн "Өвлийн зочдыг өрөл жимсээр дайлъя!" уриалгыг залуу ээж, аав нарт хүргэсэн билээ.

Өвлийн богино өдөр шувууд хангалттай идэш тэжээл олж идэж чадахгүй бол биеийн дулаанаа алдаж, нэг шөнийн хүйтнийг ч давах чадваргүйгээр олноор үхэж үрэгдэх аюултай байдаг.

Өвлийн шувуудыг хоол тэжээлтэй байлгах хамгийн тогтвортой арга бол жимсний мод тарих юм. Иймд иргэн бүр хашаандаа болон нийтийн эзэмшлийн талбайд өрөл мод тарьж, өвлийн зочин шувуудын тархалт, тоо толгойг хамгаалахад бодит хувь нэмрээ оруулах боломж буй ажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан