“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнгээр Богд хааны ордны хосгүй нандин бүтээлүүдийг өнөө цагийн уран үйлчдийн бүтээлтэй харьцуулан харах боломжтой бөгөөд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн танхим руу ормогц удахгүй гарах луу жилийг бэлгэдсэн лууны хатгамал байх бөгөөд Улаанбаатар хотоос оролцож буй Б.Ариунтуяагаас тус бүтээлийнх нь талаар тодруулсан юм.
-Та хэзээнээс хатгамал хийж эхлэв?
-Би СУИС-ийн Дүрслэх урлагийн ангийг торгон зээгт наамал болон эсгий урлалын мэргэжлээр 2002 онд төгссөн. Тэгэхээр оюутан байхаасаа л зээгт наамал, эсгий урлал хийж эхэлсэн гэсэн үг. “Галт луу” бол торгон зээгт наамал болон эсгийг хослуулан хийсэн бүтээл юм.
-Уг бүтээлээ дуусгаж, энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэхийн тулд хэр хугацааг зарцуулсан бэ?
-Би “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн гардаг гэдгийг мэдсэнээс хойш бүтээлээ өгөхөөр бэлдэж эхэлсэн. Энэ бүтээлийг бүрэн дуусгахын тулд хоёр жил орчим хугацааг зарцуулсан. Хүүхдүүдээ сургуулиас нь авах, хоол хийх гэх мэт ажлынхаа хажуугаар суугаад хийдэг байсан.
-Удахгүй луу жил ч гарах гэж байна. Таны бүтээл бас лууны зурагтай байгаа нь сонирхол татаж байна. Хоёр жилийн өмнөөс эхэлсэн гэсэн шүү дээ?
-Тухай үедээ Цагаан сар, луу жил гэж огт бодож байгаагүй, санаанд ч ороогүй. Яагаад ч юм луу урламаар санагдсан учраас зориод хийсэн. Цаг зав, боломжоороо бүтээлээ урласаар яг ингэж таарлаа. Тийм учраас “Энэ жилийн үзэсгэлэнд заавал амжиж оролцъё” гээд сүүлийн өдрүүдэд нэлээн шахуу ажилласан.