Түүх, соёл дурсгалын талаарх ховор сонирхолтой зүйлсийг цуглуулан хамгаалж, үзэсгэлэн гарган олон нийтэд соёлын боловсрол олгодог нэг зүйл бол музей юм.
Нийслэл Улаанбаатар хотод одоогоор үйл ажиллагаа явуулж буй музейнүүдийн цагийн хуваарь, үнэ, байршил холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Байнгын болон түр үзэсгэлэн, үзүүллэгийн 8 танхим, сан хөмрөгийн 6 танхим, лаборатори, сэргээн засварлалтын өрөөтэй. Хурлын их, бага танхим, номын сан, уншлагын танхим, музейн боловсрол олгох сургалтын өрөө, кофе шоп, музейн бэлэг дурсгалын дэлгүүртэй.
Цагийн хуваарь: ЗУН: Даваа-Ням, 09:00-20:00 ӨВӨЛ: Даваа-Ням,
Үнэ: Том хүн-30,000₮, Гэр бүл-40,000₮
Ахмад настан, Оюутан, Тусгай хэрэгцээт иргэн-15,000₮,
Хүүхэд үнэ төлбөргүй
Гэрэл зураг авах бол 50,000₮
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 7021-2222
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
60 мянга гаруй үзмэр цуглуулгатай, 2673 м2 талбайтай байнгын үзүүллэгийн 9 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхим, номын сан, сургалтын танхим, 15 албан өрөө, 12 сан хөмрөг бүхий музейн зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байна.
Цагийн хуваарь: ЗУН: Даваа-Ням, 09:00-21:00 ӨВӨЛ: Даваа-Ням,
Үнэ: Том хүн-20,000₮, Гэр бүл-30,000₮
Оюутан-10,000₮
Ахмад настан, Тусгай хэрэгцээт иргэн, Хүүхэд-үнэ төлбөргүй
Гэрэл зураг авах бол 20,000₮
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж, 7011-0911
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ
Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалгатай. Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг.
Цагийн хуваарь: ЗУН: Даваа-Ням, 09:00-18:00 ӨВӨЛ: Даваа-Ням, 10:00-17:00
Үнэ: Том хүн-15,000₮,
Оюутан-8,000₮
Ахмад настан-6,000₮
Тусгай хэрэгцээт иргэн, Хүүхэд-үнэ төлбөргүй
Гэрэл зураг авах бол 50,000₮
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж, 7010-3232
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ
Зуны мөргөлийн 7 сүм, Өвлийн ордон гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. XVII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд, тухайн үед амьдарч байсан нэрт урчууд, дархчууд, анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар, түүний сургуулиар урлаж бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шумал болон VIII Богд Жавзандамба хийгээд түүний хатан Дондогдуламын өмсөж эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, эдлэл хэрэглэл, гадаад дотоодын зочид төлөөлөгчид өргөсөн бэлэг дурсгал, худалдаж авсан эд зүйлс зэргийг музейн үзмэр үзүүлэгт дэлгэн тавьснаас гадна сан хөмрөгт хадгалагдаж байна.
Цагийн хуваарь: ЗУН: Даваа-Ням, 09:00-19:00 ӨВӨЛ: Мягмар, Лхагва гаргаас бусад өдөр 09:00-18:00
Үнэ: Том хүн-15,000₮, Гэр бүл-20,000₮
Оюутан-5,000₮
Ахмад настан-8,000₮

Гэрэл зураг авах бол 30,000₮
Хаяг: Хан-Уул дүүрэг 19-р хороо, Жавзандамбын гудамж, 7000-1926
ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ
Нэн эртний үеэс ХХ зууны эхэн үеийг хамарсан 20 мянга орчим үзмэр цуглуулгатай бөгөөд он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн үзүүлж байна. Одоогоор улсын хэмжээнд түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 71 нь тус музейд хадгалагдаж байна.
Цагийн хуваарь: ЗУН: Даваа-Ням, 09:00-18:00 ӨВӨЛ: Даваа-Баасан 09:00-17:00, Бямба, Ням 10:00-17:00
Үнэ: Том хүн-15,000₮,
Оюутан-5,000₮
16-18 нас-1,500₮
Гэрэл зураг авах бол 45,000₮
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, 11-323986
ОЮУН УХААНЫ ОЛОН УЛСЫН МУЗЕЙ
Нийт 130 гаруй улс орны оюун ухааны 11000 бүтээл тавигдсан байдаг. Үзмэрийн ихэнх нь шинжлэх ухааны бүхий л салбарыг тоглоом наадмаар хялбаршуулан ойлгуулсан бүтээлүүд байдаг. Үзэгчид зөвхөн үзэх биш бас тэдгээрт хүрч, тоглож ойлгож мэдэж авдаг нь музейг үнэхээр сонирхолтой болгодог байна.
Цагийн хуваарь: Даваа-Бямба, 10:00-18:00 Нямд амарна.
Үнэ: Том хүн-10,000₮,
Оюутан /анги хамт олноороо/-8,000₮, Хувиараа-10,000₮
1-12 дугаар ангийнхан-10,000₮
Цэцэрлэгийн хүүхэд-4,000₮
Хаяг: Баянзүрх дүүрэг, East худалдааны төвийн баруун талд, 461470, 99197761
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ
Байгалийн түүхийн музей нь биологийн төрөл зүйлийн 13 мянган ширхэг үзмэр, цуглуулгатай бөгөөд геологи, ургамал, шавж, далайн амьтад, загас, хоёр нутагтан мөлхөгчид, шувуу, хөхтөн амьтан, палеонтологийн олдвор бүхий 8 сан хөмрөгтэй. Музейн түр үзүүллэгийн талбайд цуглуулгын 40 хүртэлх хувийг байгалийн шинжлэх ухааны үндэслэлтэй, он цагийн дараалал бүхий үнэн зөв, бодит мэдлэг, мэдээлэл олгохоор системтэй дэглэн нийтэд үйлчилж байна.
Цагийн хуваарь: ЗУН: Даваа-Ням, 09:00-18:00 ӨВӨЛ: Мягмар-Ням 09:00-18:00, Даваа гарагт амарна.
Үнэ: Том хүн-15,000₮,
Оюутан-3,000₮
Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Хүүхэд-үнэ төлбөргүй
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай, 7000-0171
МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ
Монгол Цэргийн Музей нь 9600 гаруй цуглуулгатай. Байнгын үзүүллэгийн 4 танхим, гадна ил талбайн зэвсэг, техникийн үзүүллэг, түр үзэсгэлэнгийн танхимтайгаар үйл ажиллагаа явуулж жилдээ 20 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Нийгмийн бүх бүлэгт музейн үйлчилгээг тэгш хүргэх үүднээс харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль тайлбар, сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлний тайлбартайгаар үйлчилж байна.
Цагийн хуваарь: Мягмар гаргаас бусад өдөр 09:00-16:30
Үнэ: Том хүн-10,000₮,
Оюутан-4,000₮
Хүүхэд-үнэ төлбөргүй
Хаяг: Баянзүрх дүүрэг Жанжин Лхагвасүрэнгийн гудамж, 7011-2844
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ
Жүжгийн бүлгэм, клуб /1922-1924/, Цэнгэлдэх хүрээлэн /1926/, Монгол улсын анхны Төв театр /1931/, театраасаа өргөжин хөгжсөн Цирк, Ардын дуу бүжгийн чуулга, Хүүхэлдэйн театр, Хүүхэд залуучуудын театр, Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн Улсын эрдмийн театрын түүхэн хөгжлийг гэрэл зураг, баримт бичиг, биет зүйлс, жүжгийн тоглолт, тайз чимэглэлийн эскиз зураг, нэрт уран бүтээлчдийн намтар түүх, баримал, хөрөг зураг, одон медаль, жүжгийн танилцуулга хөтөлбөр, зурагт хуудас, киноны аппарат хэрэгсэл, ном товхимол, сонин сэтгүүл зэрэг сурвалж материалуудаар хураангуйлан харуулсан үзмэр, эд өлгийн зүйлтэй.
Цагийн хуваарь: Даваа-Ням, 09:00-17:00
Үнэ: Том хүн-5,000₮

Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, А.Амарын гудамж, Соёлын төв өргөөний Б корпус, 11-311320
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ
Тус музейн гурван танхимд Улаанбаатар хотын түүхийг 1639-1911, 1911-1924, 1924-1954, 1954-1990, 1990 оноос хойш гэж үечлэн танилцуулсан байдаг. 1946 онд зураач Д.Манибадарын даавуун дээр хуулбарлан зурсан “Нийслэл хүрээ” хэмээх 148х282 см хэмжээтэй бүтээл, одоогийн Амгалан хавиас олдсон эртний хөхтөн арслан зааны дунд чөмөгний яс, шүд зэрэг палеонтологийн олдвор, одоогийн Сонгинохайрхан уул орчмоос олдсон хуучин чулуун зэвсгийн үед хамаарах чулуун зэвсэг, Хүннүгийн үеийн ваар сав гэх мэт археологийн олдворууд хадгалагдаж байдаг.
Цагийн хуваарь: Даваа-Баасан, 08:30-17:30, Бямба, Нямд амарна.
Үнэ: Том хүн-3,000₮
Оюутан-1,500₮
Хүүхэд-Үнэ төлбөргүй
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө-37, 450960