АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийг Крымийн хойгийг ОХУ эзэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн шүүмжлэв.
Энэ талаар Трамп өөрийн цахим хуудастаа “Дайныг дуусгах хэлэлцээ амжилттай болоход маш ойрхон байсан ч Зеленський АНУ-ын саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь дайныг сунжруулж байна” хэмээн бичжээ.
Зеленський өмнө нь ч Крымийн хойгийг ОХУ-д эзлэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ олон удаа мэдэгдэж байсан.
2014 онд ОХУ Крымийн хойгийг хүчээр эзэлсэн нь олон улсад ч ихээхэн шүүмжлэл дагуулж байсан юм.
Үүнээс өмнө АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй ди Вэнс “ОХУ болон Украины талууд АНУ-ын энх тайван тогтоох саналыг зөвшөөрөх цаг нь болсон. Үгүй бол АНУ зуучлагчийн үүргээ гүйцэтгэхээ болино” хэмээгээд байв.
Түүний мэдээлснээр АНУ-ын уг саналд талууд одоо эзэмшиж буй өөрсдийн нутаг дэвсгэрээсээ татгалзах шаардлагатай болно гэдгийг тусгасан байна.
Сэтгүүлчид Трампаас Крым дэх ОХУ-ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар тодруулахад тэрбээр “Зүгээр л дайныг дуусгахыг” хүсэж байгаагаа онцолжээ.
Трамп "Би аль нэг талд нь ороогүй. Би зүгээр л талууд энхийн гэрээг байгуулаасай гэж хүсэж байна” гэв.
Эх сурвалж: Reuters