УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2026-2027 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Төсвийг танасан нь сайн. Гэвч зарим хуулиа хүчингүй болгож төсвөө танасанд эмзэглэж байна. Монголчууд хүүхдэд яаж ханддагыг төсөв танасан хэсгээс маш ойлгомжтой харж болхоор байна. Ахмадуудаас, ээжүүдээс хассан бол жагсаал, цуглаан болно.
Хүүхэд хэзээ ч эрхийнхээ төлөө дуугарч, тэмцэж чадахгүй учраас энэ байдлыг нь далимдуулж тэдний төсвийг хасжээ. Соёлын сайдын ваучер бол маш том судалгаа, эмгэнэлтэй үзүүлэлтэд суурилсан хөтөлбөр байсан ч хэн нэг хүн буруу сэвснээс болж бүрэн хасагдсанд эмзэглэж байна” гэлээ.