Сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй болсон УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үеэр сонгуулийн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж, хяналт тавих процесс хэрхэн өрнөснийг баримтаар харуулах “Дата эрх чөлөө: Сонгууль 2024” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.
"Бодлогод залуусын хяналт" ТББ-аас санаачилгаар Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2021 оноос “Дата эрх чөлөө” үзэсгэлэнг зохион байгуулж буй бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа УИХ-ын сонгуулийн явцыг баримттайгаар дэлгэн нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилготой аж.
Үзэсгэлэнгээр 2024 оны УИХ-ын сонгуулийн эргэн тойрныг хамарсан, тэдгээрийн онцлох датануудыг сонгон, танилцуулахаар бэлтгэсэн бөгөөд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад оролцсон төр болон төрийн бус талуудын цуглуулсан мэдээлэл, өгөгдлийг олон нийтэд ойлгомжтой дүрслэлээр танилцуулжээ.
“СОНГУУЛИЙН ТОЙРГИЙГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛААГҮЙ ЦАГТ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖГҮЙ”
“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал, хуульч Ц.Мандхайхатан:
Бид Дата эрх чөлөө үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Мэдэх эрх нь манай үзэсгэлэнгийн гол сэдэв байдаг. Энэ жил бид Сонгууль-2024 буюу өнгөрсөн УИХ-ын сонгуулийн онцлох зүйлсэд дүгнэлт өгөхийг зорилоо. Зөвхөн хяналт тавьдаг хөндлөнгийн ТББ-уудаас гадна энэ жил Сонгуулийн ерөнхий хороо, ХЭҮК зэрэг байгууллагууд оролцлоо. Өргөнөөр харвал үзэсгэлэнд тавигдсан дата нь мэдээж цогц мэдээлэл. "Бодлогод залуусын Хяналт" ТББ нь сонгуулийн үеэр ажиглалт болон дараа нь 3-4 жилийн хугацаанд тайлан, хяналтын үйл ажиллагааг хийдэг.
Бид сонгуулийн зардлын мониторинг хийхэд зардал бууруулна гэж мэдэгдэж байсан ч харин ч өссөн дүнтэй байгаа нь дата мэдээллээс харагдаж байна. Тодруулбал өмнөх сонгуульд нэр дэвшигч болон намаас шалтгаалж 75 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байсан бол энэ жил 108 тэрбумыг зарцуулжээ. Тэгэхээр даруй 30 тэрбум төгрөгөөр өссөн байна. УИХ-ын тогтоолоор гэнэт л санал авах тойргийг хуваарилсан. Ингэснээр өмнө нь нэг нэр дэвшигч нэг аймагт ажиллаж байсан бол энэ жил дунджаар 3 аймагт хүрч ажилласан нь зардлыг өсгөсөн байх талтай. Тэгэхээр цаашдаа сонгуулийн тойргийг хуульдаа тусгах саналыг иргэний нийгмийн зүгээс гаргаж байгаа. Холимог тогтолцоог хуульдаа тусгасан ч сонгуулийн чухал шалгуур болох тойргийн хэмжээг тусгаагүй байна. Үүнийг хуулиар зохицуулаагүй цагт сонгуулийн зардлыг бууруулж чадахгүй.
“ТОДОРХОЙГҮЙ ТӨСЛҮҮДИЙГ НЭМЭХ НЬ ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР АШГИЙГ БУУРУУЛДАГ”
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн Менежер Д.Оюунбадам:
- Сонгуулийн жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтад болон халамжийн бодлогын өөрчлөлт орж байгаа эсэхэд судалгааг хийлээ. Судалгаанаас харахад сонгуулийн өмнө төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэлээд нэмэгддэг, шинэ төслийн тоо ч нэмэгддэг нь амлалтаа биелүүлэх гэсэн хандлагатай нь холбоотой нь харагдаж байна. 2024 оны төсвийн тухайд УИХ-ын зүгээс 200 гаруй төслийг нэмсэн. Тэдгээр нь төсвийн төлөвлөлтийн шаардлага хангаж байгаа эсэх мэдээлэл нь байхгүй. Жишээ нь нийгэм эдийн засгийн үр ашгийн мэдээлэлгүй, зураг төсөлгүй, газрын зөвшөөрлийн мэдээлэл байхгүй төслүүдийг нэмсэн. Тэгэхээр сонгуультай холбоотойгоор тодорхойгүй төслүүдийг нэмэх нь төсвийн зарцуулалт, үр ашгийг бууруулдаг.
Сонгуулийн өмнө халамжийн төрлийн гэнэтийн шийдвэрүүд гардгийг бид бүгд мэднэ. Ер нь аль болох нийгэм эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлсэн төслийг санхүүжүүлж, халамжийн зардлаа ч зорилтот бүлэгт нь чиглүүлэх шаардлагатай гэж харж байна.
“ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАХ ТУСАМ АВЛИГЫН БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ”
АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, Эрхэлсэн Комиссар Д.Дуламсүрэн:
-Авлигын индексийг сайжруулах чиглэлд Монгол улс иргэдийнхээ мэдэх эрхийг хангах чиглэлд үр дүнтэй ажлууд хийх ёстой нь зөвлөмжийн үр дүнд харагдаж байна. Хэрэв энэ ажил эрчимтэй үргэлжилбэл авлигын индексийг өөрчлөх, сайн тал руу чиглүүлэхэд дөхөм болно. Өнөөдрийн болж буй үзэсгэлэн ч мөн иргэдэд мэдэх эрхийг нь хангаж буй, эргээд хяналт тавих нөхцөлийг нь бүрдүүлэхэд чухал арга хэмжээ. Мөн өнгөрсөн онуудад байсан өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй ил тод тавьжээ. Хэдий эдгээр нь нээлттэй байдаг мэдээлэл ч иргэд төдийлөн орж хардаггүй, үзэсгэлэнгээр дамжуулж хүргэж буй нь иргэдэд мэдэх эрхийг нь олгож байна гэж бодож байна.
“Дата эрх чөлөө” үзэсгэлэн 12-р сарын 9-нөөс 13-ныг хүртэл Blue Mon барилгын нэгдүгээр давхарт байрлах Norphei Art Gallery-д нээлттэй байна.