УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг батлав. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан үг хэллээ.
Тэрбээр "Шинэ парламентын томоохон сорилт болсон энэхүү төсөв онцлогтой, олон талын сургамжтай байлаа.
Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Хоригийг УИХ хэлэлцэн хүлээн авсан. Улмаар алдагдалгүй төсөв боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ бол парламентын сул тал, чадамжгүй тухай асуудал биш. Төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохионо.
Засгийн газраас төсвийг бүхэлд нь дахин боловсруулж 2024 оны 12 сарын 4-нд УИХ-д ирүүлснийг цаг алдалгүй, олон талын оролцоотой бүтээлчээр хэлэлцлээ. Ийнхүү цаг алдалгүй төсвийг хэлэлцсэнээр иргэдийн аж амьдрал болон төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадлаа” гэв.