Өвөл яагаад ийм хэцүү юм бэ. Тэгэх тэгэхдээ энэ жилийн өвөл илүү хэцүү ч байх шиг. Өдөр бүр шахам цахилгаан тасарна. Тэгэх тэгэхдээ хэзээ, хаана тасрах нь тодорхойгүй.
Бүгд ажлаа тарж гэртээ хариад, аль эсвэл гэртээ үлдсэн нь төд удалгүй үүдээр орж ирэх нөгөө хэддээ зориулан хоол бэлтгэж, гал тогооны өрөөнөөс уур савсан байх оройн оргил цаг. Гэвч нэг байрны бүх айлын цонх гэрэлгүй. Хэн нэгэн зөөврийн компьютерынхоо гэрэлд хичээлээ хийж сууна. Компьютерынх нь цэнэг тодорхой хугацааны дараа дуусах л байх. Боловсрол чухал, боловсролтой иргэд л энэ улсыг хөгжүүлнэ гэх. Үгүй тэгээд боловсролтой болох гээд хичээлдээ шамдъя гэтэл тог тасарчихсан.
“Ямар хэцүү юм бэ”, “Яах вэ”...Яг ийм асуулттай бидний хэд нь өнөөдөр нүүр тулах бол, бас маргааш.
Хажуугийн байрны цонхнууд ч харанхуй. Ашгүй, ганц айлын цонх л гэрэлтэй байна. Зайгаар ажилладаг энэ ёлтгор гэрэл л бидний сэтгэлийг өргөж, шинэ жил хаяанд ирснийг сануулах гэж байдгаараа хичээж байна уу гэмээр. Энэ ч бас зай нь дуусахад унтрах л байх.
Гараад алхахаар гантиг зам дээр халтирч унаад бэртчих гээд бэдэрнэ. Ядахад гудамж бүхэлдээ гэрэлгүй харанхуй тул гар утасныхаа гэрлийг л тусгаж явна. Цэнэг дуусахад зам харагдахаа байна, тэгээд гантиг зам дээр тэсэж үлдэхийн төлөөх тэмцэл хурцадна. Харанхуй гудамжны хаа нэгтэйгээс согтуу жолооч давхиж ирээд намайг харалгүй мөргөчих вий гэдэг асар хүчтэй айдас дотроос дааруулна. Арай гэж гэртээ ортол тог тасарчихсан. Хэзээ тогтой болохоо мэдэх гээд 70047004-рүү залгаад хариулт авч чадалгүй шантрахад хүрнэ. “Ямар хэцүү юм бэ”, “Яах вэ”...Яг ийм асуулттай бидний хэд нь өнөөдөр нүүр тулах бол, бас маргааш.
Ийм хэцүү байсан ч хэр байдгаараа амьдрах гээд хичээж л байна даа. Ойр орчмынх нь бүх байрны цонх тас харанхуй ч “Хурд” хорооллын байр л гэрэлтэй байх нь тог ирнэ дээ гэсэн итгэлийн хажуугаар эднийх яагаад гэсэн эргэлзээ төрүүлнэ. Хэзээ бид тог хэзээ тасрах бол гэсэн айдасгүй, гантиг зам дээр уначих вий гэсэн чангаралгүй, угаартчих гэж ханиалгахгүй өвлийг давах юм бол доо.