Монгол Улсын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, бүтэц, хэв шинжийн талаарх 2018 онд хийсэн судалгааг Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Уг судалгаанд 10 аймаг, 30 сум, нийслэлийн зургаан дүүргийн 62 хорооны нийт 2016 өрхийг хамруулж. Судлаачид монгол гэр бүлийн бүтцийг статистикийн албан ёсны тоо баримтууд, өмнөх суурь судалгаанд суурилан дан буюу эцэг эх, үр хүүхдүүдээс бүрдсэн, нийлмэл буюу өргөжсөн, ургийн хэд хэдэн үеийнхэн хамтдаа амьдардаг, өрөөсгөл буюу эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүл гэж ангилжээ.
Мөн насны ангиллын хувьд ахмад, дунд, залуу гэр бүл гэж авч үзэхэд ахмад настай гурван гэр бүл тутмын нэг нь өрөөсгөл, дөрвөн гэр бүл тутмын нэг нь нийлмэл гэсэн дүн гарчээ.
Гэр бүлтэй адилтгах харилцаатай буюу хамтран амьдрагчдын эзлэх хувь 13.5 байгаа бөгөөд нийслэлд давамгайлж байна. Гэр бүлийн уламжлал, үнэт зүйлийг тодруулах зорилгоор нэн шаардлагатай зүйлсийн эрэмбийг 2010 оны судалгаатай харьцуулжээ. Энэ тухай асуултад судалгаанд оролцогчид доорх байдлаар хариулсан байна.
Монгол гэр бүлийн доторх харилцааны хэв шинжийг нэгдэл нягтралын (салангид, нэгдмэл) байдлаар авч үзэхэд 50 хувь нь салангид, 19 хувь нь тусгаарлагдсан байдалтай бол 25 хувь нь нэгдмэл, зургаан хувь нь өндөр түвшний нэгдмэл гэсэн дүн гарчээ.
Харин дасан зохицох чанарын (тогтсон болон уян хатан) байдлаар авч үзэхэд 73 хувь нь хөшүүн, 20 хувь нь уян хатан хэмээн дүгнэгджээ. Эдгээрээс монгол гэр бүлүүдийн 91 хувь нь дунд түвшний тэнцвэртэй гэр бүлийн төрөлд хамаарч буй нь харагдсан. Ийм гэр бүлүүд өөрчлөлтөд дасан зохицох чадвартай ч харилцаа холбоо тааруу, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал гэж судлаачид дүгнэжээ.
Дээрх судалгаагаар хосуудын харилцаа, гэр бүлийн доторх эрх мэдлийн хуваарилалт, үүрэг, хариуцлага, түүний тэнцвэр, хүүхдийн хүмүүжилд хэрэглэдэг аргууд, нөлөөлдөг зүйлс, эцэг, эхийн оролцоо, тэдний боловсролын түвшин, амьдралын хэвшил, зуршил, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн нөлөөллийг хүртэл авч үзсэн байна.
Гэр бүл салахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийг судалгаанд оролцогчид
- анхаарал халамж дутагдах,
- эрүүл мэндийн байдал,
- гэр бүлийн хүчирхийлэл гэхчлэн нэрлэсэн бол бодит шалтгаануудыг үзэл бодлын зөрчил, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа гэхчлэн дурдсан байна.
Доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ монгол гэр бүлийн төр засгаас зохицуулалт, дэмжлэг хүссэн гол асуудал бол хөдөлмөр эрхлэх боломж, орлого нэмэгдүүлэх гэдгийг онцлоод, төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, хөгжлийн болон дэмжин туслах үйлчилгээг бий болгож, гэр бүлийн амьдралын мөчлөг бүрийн хэрэгцээнд суурилан хөгжүүлэх шаардлагатай гэв.
Тэрбээр, гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгааг өгүүлж, хуулийн хэрэгжилт, түүний шударга байдлыг иргэд өмнөхөөс илүүтэй хүсэх болсныг тэмдэглэв.