Монголын Засгийн газар Таван толгойн орд газрын
лицензийг 100 хувь эзэмшиж байгаа “Энержи ресурс” консерциумтай хэлэлцээ хийж
байгаа билээ. Гэвч сүүлийн үед Засгийн газар тус ордыг 100 хувь төрийн мэдэлд
авч үндэсний хөрөнгө оруулагчдад юу ч өгөхгүй гэсэн мэдээлэл цацагдах болов.
Энэ талаар “Энержи ресурс” консерциумын Удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргалаас
зарим зүйлийг тодрууллаа.
-Таван толгойн хэлэлцээр одоо яг ямар
шатандаа яваа вэ?
-Хэлэлцээр ажил хэрэгч уур амьсгалтай, харилцан ойлголцох хүсэл тэмүүлэлтэй
эхэлж байсныг хэлэх нь зүйтэй байх л даа. Өнгөрөгч оны зунжин намаржин М.Энхболдын
Засгийн газартай, дараа нь 2007 оны өвлөөс эхлээд одоо хүртэл С.Баярын Засгийн
газартай хэлэлцээр хийж байна. Хугацаагаар нь тооцож үзвэл зун, намар, өвөл,
хавар гээд дөрвөн улирал дараалан хэлэлцээрийн ширээний ард суусан болж таарах
нь. Хэлэлцээр одоо ч үргэлжилж байна. Мэдээж хэлэлцээр дардан замаар яваагүй.
С.Баярын Засгийн газартай эхэлсэн хэлэлцээрийн хүрээнд гэхэд л 10 орчим
уулзалт боллоо шүү дээ. Уг нь хэлэлцээрийг бид харилцан ашигтай явагдаж төслийг
эдийн засгийн эргэлтэнд оруулахыг чухалчилсан ойлголцол давамгайлсан уур
амьсгалд болно гэж ойлгож байсан. Гэтэл сүүлийн үед ойлгомжгүй уур амьсгал давамгайлах
боллоо.
-Монголын төр 86, Энержи ресрус 14
гэсэн хувь эзэмшлийг Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй учраас дахин хэлэлцээр
эхэлсэн шүү дээ. Тэгэхээр 100 хувь төрийн мэдэлд авна гэсэн Засгийн газрын
санаархал хүч түрж байна гэсэн үг үү?
-Хэлэлцээр гэдгийн ач холбогдол бол талуудын байр суурийг ойртуулж нэг цэгт
авчирч зангидахад оршдог. Тиймээс аль нэг тал нь байр сууриа хамгаалж санал
бодлоо илэрхийлэх нь хэвийн үзэгдэл. Тиймээс санаархаж байна, хүч түрж байна
гэдэг бол зохимжгүй хэллэг юм уу даа.
Гэхдээ энэ нь тодорхой хэм хэмжээнд байх ёстой байх. 86:14 гэсэн харьцаа нь
хэлэлцээрийн үндсэн асуудал болсон хувь эзэмшлийг хөндөж байгаа учраас санал зөрөлдөх
нь анхнаасаа тодорхой байсан. “Энержи ресурс” консерциум үндэсний эрх ашгийг
эн тэргүүнд тавьж асуудлыг эв зүйгээр зохицуулахын төлөө бүхий л боломжоо
шавхан ажиллаж байна. Санал зөрөлдөөн хэлэлцээрийн ерөнхий уур амьсгалд сөргөөр
нөлөөлөөгүй гэдэгт бид итгэж байна. Хэлэлцээр гацаанд орж бүрмөсөн зогсчихоогүй,
өнөө хэр үргэлжилж байгаагаас үзвэл тулгарсан бэрхшээлийг хоёр талын хамтын хүчин
чармайлтаар давж туулсан гэж ойлгож болох байх.
-Хэвлэлд гарсан сүүлийн үеийн
мэдээллээс үзвэл төр консерциумаас ордыг аваад нөхөн олговор олгохгүй,
тодорхой хэсэг газар өгөх хувилбарыг ярилцаж болох юм, гэхдээ түүнийг Таван
толгойн үндсэн ордоос өгөхгүй гэжээ. Энэ саналыг та хүлээж авах уу?
-”Энержи ресурс” консерциумд нэгдэн орсон компаниуд анхнаасаа Таван толгойг
ашиглахад оролцож энэ том бүтээн байгуулалтад оруулах хөрөнгийг босголцъё гэж
бодож төлөвлөж ажиллаж ирсэн. Энэ бол ганц жилийн бодол биш нэлээд хэдэн
жилийн өмнөх төлөвлөлт. Гэтэл одоо энэ бүх төлөвлөлт, тооцоо судалгаа, гүйцэтгэлийг
зогсоох нь үнэхээр хайран, харамсмаар санагддаг. Төр засгаас лицензийн төлбөрт
мөнгө өгөх бололцоо муутай байгааг бид ойлгож боломжоороо хүлээцтэй хандаж
байна. Ордыг 86:14 хувиар хамтрахгүй,төлбөрт нь мөнгө өгөхгүй гэхээр үлдэж
байгаа хувилбар нь тодорхой хэсэг газрыг авч үлдэх болж таарч байгаа юм. Иймээс
Таван толгойн ордоос хэсэг газрыг консерциумд үлдээх хувилбар дээр ярьж байна.
Гэтэл ажлын хэсэг Таван толгойн үндсэн ордын газраас өгөхгүй гэсэн. Тийм тохиолдолд
бид тэр орчмын гурван хэсэг газрыг авч үлдэхээс өөр хувилбаргүй болж байна. Үүнээс
цааш буулт хийх боломж бидэнд байхгүй.
-”Энержи ресурс” консерциум Таван
толгойн лицензийг бүрэн эзэмшсэн хэвээрээ байгаа биз дээ. Танайх төрд 50:36:14
хувиар хамтарч ажиллах санал тавьсан боловч төр зөвшөөрсөнгүй. Одоо гэтэл
бас нөхөн олговор юмуу Таван толгойн үндсэн ордод газар өгөхгүй гэжээ.
Тэгэхээр та бүхэн яая гэж бодож байна вэ?
-Асуудлыг хурцатгахгүйг хичээж байна. Энэ бол сүүлчийн хувилбар, одоо бидэнд
ухрах зам байхгүй гэдгийг Засгийн газрын ажлын хэсэгт хэлсэн. Таван толгойг авч
үлдсэн консерциумын сэтгэл зүтгэлийг хэрхэн, яаж үнэлэхийг анхааралтай ажиглаж
саналуудаа тавьж байна.
-Цаг хугацаанаас болоод ямар нэгэн хүчин
зүйл, тухайлбал, улс төр хэлэлцээрт нөлөөлж байна уу?
-Талуудад цаг алдалгүй хэлэлцээрийг дуусгах хүсэл эрмэлзэл хангалттай байгаа
боловч асуудлыг илүү тодорхой болгож, дахин маргаан үүсгэхгүйгээр, нэг мөр
эцэслэн шийдвэрлэхэд хугацаа зайлшгүй шаардагдаж байна. Олон нийтийн дунд цаг
хугацааны хүлээлт үүсчихээд байгааг бид сайтар ойлгож байгаа. Таван толгойн
ордыг даруйхан ашиглалтад оруулж үр өгөөжийг нь ард түмэнд зөв хүртээхийг үндэсний
хөрөнгө оруулагчид ч сонирхож байна. Тэрнээс биш бидэнд улс төр огт хамаагүй.
Л.Мөнхбаясгалан