Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар малын ургийн гажгийн талаар мэдээлэл өгөв.
Тэрээр "Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн мал уранд хордоогүй, ургийн гажгийн улмаас өвчилжээ. Малын ургийн гажиг угаасаа гардаг. Хоёр толгойтой, хоёр бөгстэй мал өмнө нь ч төрсөн, одоо ч төрсөөр байна. Өнөө үед хүмүүс үүнийг нийгмийн сүлжээнд зургийг нь авч байрлуулахаар олон хүний анхааралд өртөөд байна. Түүнээс социализмын жилүүдэд ч малын ургийн гажиг гарч байсан.
Ургийн гажиг зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй. Өмнө байснаас илүү олон ургийн гажигтай мал төрснийг судалгаагаар тогтоогоогүй. Ер нь 100 мянган малд нэг тохиолддог. Онцгой олон болсон удаагүй. 1980-90-ээд онд нийгмийн сүлжээ гэж байсангүй.
Ямар гажигтай мал төрдөг вэ гэхээр 6, 8 хөлтэй, бөгс нь битүү, тагнайгүй төрөх нь бий. Гэхдээ энэ нь өмнөх судалгаанаас буурсан байж болох талтай" гэв.