Хотынхон зуны дэлгэр цагт хүүхэд, хөгшдөө агаар салхинд гаргаж, сүү цагаан идээнд ойр байлгахыг илүүд үзэх болжээ. Амралт, жуулчны баазуудын үйлчилгээний үнэ өндөр байгаа энэ үед малчин айлын гадаа боломжийн үнээр монгол гэр түрээслүүлэх үйлчилгээ нэвтэрсэн нь эрэлт ихтэй байна.
Зах зээлийн эрэлтийг мэдэрсэн иргэд энэхүү үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд нутагтаа мал аж ахуй эрхлэн амьдарч буй жирийн малчид ч илүү гэр барьж түрээслэн өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Гэр түрээслэх төлбөрөө төлснөөр хоногийн хэрэгцээний сүү, цагаан идээгээ өдөр үнэ төлбөргүй авах аж. Хоол ундаа өөрөө хийх үү, айлаасаа авах уу гэдгээ ярилцан үнэ хөлсөө тохирчихно.
Түрээслэх гэрүүд Улаанбаатарт ойр гэвэл Төв аймгийн Батсүмбэр /УБ-аас 80 км/, Мөнгөнморьт /УБ-аас 170 км/сумын нутагт гэр түрээслэх үйлчилгээний захиалга хэдийнэ дүүрчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд 20 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байна.
Батсүмбэр сумын нутагт таван ханатай гэр:
- 7 хоног 250 мянга
- 1-3 хоног 150 мянга /Өдрийн хэрэглээний сүү, тараг үнэгүй. Нэг гэрт 6 хүртэлх тооны хүн орох бөгөөд 6-гаас дээш нэмэлт хүн тутамд 100 мянган төгрөг нэмэгдэнэ/
Мөнгөнморьт сумын нутагт:
- 1-3 хоног 150 мянга
- 4-5 хоног 200 мянга
- 7 хоног 250 мянга
- 14 хоног 400 мянга
- 1 сар 600 мянга
- 2 сар 900 мянгн төгрөгийн үнэтэй байна.
Мөн:
- Архангай Тэрхийн цагаан нуурын урд /УБ-аас 650 км/
- Архангайн төв Цэцэрлэг хотоос зүүн тийш 5 км-т нутагладаг малчин айлд 5 ханатай гэр
- Элсэн тасархай, Хөгнө тарни /260 км/
- Булган Гурванбулаг /290 км/
- Хэнтий Баянмөнх 290км, Аварга тосонгоос 60км
Төлбөр:
7 хоногт 250 мянга /Өдөр тутмын хэрэглээний 2-3 литр сүү, 1-2 литр тараг үнэгүй/