Дорнод аймгийн Чойбалсан хотын гуравдугаар багийн 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга олон жил гацжээ. Уг барилгын ажлыг авсан “Шимт газар” компани 5.4 тэрбумын санхүүжилттэй энэ ажлын 24 хувь буюу хоёр тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг авсан ч барилга балгас хэвээр үлдсэн гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлсэн юм.
Тэрээр “Шимт газар" компанитай хариуцлага тооцож, гэрээг цуцалж, улсыг хохиролгүй болгоно гэв.
П.Наранбаяр сайд "Aлдагдсан боломжоо тооцон, шуурхай ажиллаж чадах аж ахуйн нэгжээр сургуулиа бариулна. Уг нь энэ сургуулийг энэ жил дуусгах ёстой байв. Сургуулийн газрыг 2019 онд шийджээ. Сургуулийн суурийг ч бүрэн цутгаагүй байна. Аймгийн боловсролын газрын дарга н.Ариунаа болон яамны бусад албан тушаалтнууд энд надтай цуг байна. Энэ компани 2024 онд сууриа дуусгах амлалт өгсөн ч ямар ч ажил хийгээгүй. Иймд шүүхэд хандаж, мөнгөө олж авах нь зөв" гэв.
Дорнод аймгийн Боловсролын газрын дарга н.Ариунаа бид удаа дараа саналаа хэлсэн ч ажлаа хийгээгүй. Гуравдугаар баг хамгийн олон хүүхэдтэй тул сургуулиуд ачаалал ихтэй байдаг. Цар тахлын улмаас барилгын материалын үнэ өссөн тул тус компани ажлаа зогсоож, дахин магадлуулах хүсэлт гаргасан гэв.
2019 онд тус аймагт нийт 19 төсөл эхэлж, 11 нь дуусжээ. Цар тахлын сөрөг нөлөөг амссан олон компани аймгийн удирдлагуудтай зөвшилцөн, зарим нь төсвөө нэмүүлж, зарим нь өөрсдөө нэмэлт санхүүжилт гаргасан байна.
Сангийн яамнаас компаниудын хар жагсаалтыг гаргадаг. Төрийн байгууллагатай гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл сонгон шалгаруулалтад илт худал мэдээлэлтэйгээр өрсөлдөхөөр оролдсон компанийг энэ жагсаалтад оруулдаг.
“Шимт газар” компани энэ жагсаалтад багтаагүй байна.

Харин “Шимт газар” ХХК-ийн захирал М.Амартүвшин дараах тайлбарыг өгөв:
-Энэ барилга зургаан жил гацаагүй. Барилгын захиалагч нь Боловсролын яам биш, Боловсролын ерөнхий газар. Иймд яамны газрын дарга нар энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Би П.Наранбаяр сайдын лайвыг үзээд, маргааш нь яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга н.Тамираатай уулзаж, учрыг тайлбарласан.
Боловсролын ерөнхий газартай бид 2020 онд гэрээ байгуулсан. Гэвч цар тахал гарч, 2022 оноос барилгын ажил эхэлсэн. 2023, 2024 оны улсын төсөвт сургуулийн барилгын төсвийг тусгасан.
Зураг төсөвт шугам сүлжээ, цахилгаан, гадна тохижилтыг оруулаагүй байсан тул анх байгуулсан дүнгээр сургуулийг дуусгах боломжгүй болсон. Ажлын зурагтай тулгахад ажлын тоо хэмжээ зөрсөн. Бид өөрсдийн эх үүсвэр болох 700 сая төгрөгийг сургуулийн суурийг тавьж, эхний давхрыг дуусгахад зарцуулсан юм.
Бид хоёр тэрбум төгрөг аваагүй. 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт л авсан.
Өнгөрсөн оны тавдугаар сард Л.Энх-Амгалан Боловсролын сайд байхдаа 20-иод хүнтэй ажлын хэсэг байгуулан, хоёр ч удаа газар дээр нь очиж ажилласан. Аймгийн Боловсролын газрын дарга н.Ариунаа сайн мэдэх атлаа биднийг удаа дараа ажлаа хийгээгүй гэсэнд их гайхсан. Аймгийн Боловсролын газрынхан энэ төслийг хамгийн сайн мэднэ.
Өмнөх сайд өнгөрсөн тавдугаар сард Барилгын хөгжлийн төв рүү албан бичиг илгээж, энэ сургуулийн барилгыг дуусгахын тулд ямар хэмжээний санхүүжилт нэмэлтээр олгохыг тооцуулах хүсэлтээ явуулсан юм. Би зургаадугаар сарын 10-нд БХТ-д очиж лавлахад “Удахгүй УИХ-ын сонгууль болно. Наймдугаар сарын 15 хүртэл сонгуулийн өмнө ямар нэг магадлал хийхгүй” гэв. Өнгөрсөн есдүгээр сард очиход дарга нар нь солигдсон байв.
Ямар хэмжээний санхүүжилт олгохыг энэ төв л шийднэ. Бид хоёр тэрбум төгрөг аваагүй. 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт л авсан. Боловсролын яамны удирдлагууд хариуцлагагүйгээр, ташаа мэдээлэл өгсөнд гайхаж байна. Барилгын ажлын 20 хувь нь дууссан. Өнгөрсөн зун 30 хүн талбайд ажилласан. Хэрэв П.Наранбаяр сайд очно гэдгээ урьдчилаад мэдэгдсэн бол би бүх зүйлийг тайлбарлах байв. Өмнөх сайдтай ч уулзах гээд чадаагүй.
Одоо 640 хүүхдийн суудалтай сургуулийн сонгон шалгаруулалтыг байршлаас хамааран 13-18 тэрбум төгрөгийн өртөгтэй зарлаж байна. Бид Боловсролын ерөнхий газартай 3.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Бид эхлүүлсэн ажлаа хариуцлагатайгаар дуусгана гэв.