Тамирчдын холбооноос Монголын хөл бөмбөгийн холбооны талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгч байна.
Хөлбөмбөгийн тамирчдын төлөөлөл: Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болох гэж байгааг тамирчид эсэргүүцэж байна. Энэ хууль бус сонгуулийг бид эгдүүцэж хүлээж авч байна. Сонгуулийн хороо нэг хүний харьяа буюу дүрмээ зөрчдөг. Ил тод, нээлттэй сонгон шалгаруулалт гэх заалтыг зөрчөөд байна.
Монголын хөлбөмөгийн холбоо байгууллагыг ямар муу авч явж байгааг яруу тодоор харуулж байна
Тоглогчид болон хөлбөмбөгийн зүтгэлтнүүдийг гутаан доромжилж байгааг мөн эсэргүүцэж байна. Монголын хөлбөмбөгийн холбоонд дотооддоо санхүүгийн хулгай гарсан. Энэ бүгдэд түр хороо шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Энэ шаардлагад одоог хүртэл хариу өгөөгүй. Бүх тоглогчид, хөлбөмбөгийн зүтгэлтнүүд уг сонгуулийг эсэргүүцэж байгааг мэдэгдэж байна. Товчхондоо, Монголын хөлбөмбөгийн салбар улс төрийн хараат байгаад байна. Одоо тоглогчид бид яах учраа олохгүй бүх тоглолтоо зогсоож байна.
2023 онд хөлбөмбөгийн холбоонд амьдралаараа тоглуулсан. Одоо дахиад тоглуулах гэж байх шиг байна. Монголын хөлбөмөгийн холбоо байгууллагыг ямар муу авч явж байгааг яруу тодоор харуулж байна.
Тоглогчдын холбоо 2020 онд байгуулагдсан. Тухайн үед удирдах зөвлөлдөө хүсэлт гаргаж, Монголын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр орох гэсэн ч хүлээж аваагүй. Монголын хөлбөмбөгийн холбоо 52 гишүүнтэй. Спорт өөрөө тамирчингүй бол явахгүй.Гэтэл тамирчид ямар нэгэн санал өгөх боломжгүй. Монголын хөлбөмбөгийн холбоо маш нэр хүндгүй. Энэ байдал тамирчдаас болоогүй, удирдлагаас болсон юм. Ямар ч зохион байгуулалтгүй, бодлого байхгүй явж ирсэн" гэв.
Тамирчин Х.Цэнд-Аюуш “Одоогоос 10 жилийн өмнө үүнтэй адилхан асуудал үүсэж байсан. Тэр үеэс одоо нөхцөл байдал улам дордсон. Тамирчдын хангамж маш муудсан. Мөн Хөлбөмбөгийн холбоо нь маш их өртэй. Тамирчдынхаа бэлтгэлээ хийдэг талбайг хүртэл банкны зээлд тавьчихсан. Шигшээ багийн тамирчдыг цалингүй болгоно гэж шийдвэр ч хүртэл гарч байсан. 2017 онд хөлбөмбөгийн шигшээ баг түүхэнд 2 удаа амжилт гаргаж байсан. Тэр үеэс эхлэн уруудсаар байна.
Шигшээ багийн шагналын сангаа өгдөггүй. Жил дамнан асуудлаа шийддэггүй. Холбооны Ерөнхийлөгчийн сонгууль хэдэн өдрийн дараа болно. Гэхдээ энэ сонгууль болох ёсгүй. Тамирчдаа бодохгүйгээр яагаад мөнгөтэй хүний талд ороод байгааг ойлгохгүй байна.Тиймээс Монголын хөл бөмбөгийнхөө төлөө тоглолтоо хаях шийдвэрт хүрлээ” гэв.
Ташрамд дурдахад, Тус холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд:
- УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар
- Монголын Хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн дарга асан Жаргал,
- Монголын Хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн дарга Б.Гарьдмагнай,
- Ховд клубийн эзэн Ө.Алтай,
- Хоромхон клубийн Н.Болор-Эрдэнэ нар нэр дэвшжээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзнэ үү.