АХМАД НАСТНУУДЫН ЭРХ...
“Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт)
“Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, түүнчлэн нэр төрөө хадгалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс бүрийн бүтэц, нөөц бололцоотой уялдуулан үндэсний хүч чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлэх эрхтэй”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 22 дугаар зүйл)
“Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 25 дугаар зүйл)
"ЭРЧҮҮДИЙН НАСЛАЛТ 67 БОЛЖ 4.9 ЖИЛЭЭР, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХ 76 БОЛЖ 11 ЖИЛЭЭР ӨССӨН"
Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш эрхтэй бөгөөд энэхүү тэгш эрх, тэгш боломж нас ахих тусам хязгаарлагдах ёсгүй. Гэвч насан өндөр болоод нийгмээс тусгаарлагдах, тэгш эрх, тэгш боломжоо алдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож түүний үр шимээс хүртэх боломжоо хязгаарлуулах зэрэг олон асуудалтай нүүр тулдаг.
Хуульд ахмад настныг нийгмийн идэвхтэй гишүүн байх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл насжилтыг дээдлэх, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тусгаж, тэдгээрийг хэрэгжүүлж ирсэн ч ахмад настны өмнө тулгарч буй олон асуудлууд шийдлээ хүлээсээр байна.
Нөгөө талаар дэлхийн хүн ам бүхэлдээ насжих урсгал эрчимжиж дэлхийн хэмжээгээр 2001 онд 600 сая ахмад настан байсан бол 2025 онд энэ тоо 1.2 тэрбумд хүрэх тооцоо судалгаа байна. Тэр дундаа 80 ба түүнээс дээш насны ахмадуудын тоо 137 саяд хүрч нэмэгдэх төдийгүй тэдгээрийн 70 гаруй хувь нь зөвхөн хөгжиж буй орнуудын иргэн байна. Хэдийгээр хүн ам урт наслах болсон нь хүн төрөлхтний хамгийн том ялалтын нэг боловч энэ нь дэлхий улсуудад нийгэм, эдийн засгийн томоохон сорилт болох юм.
Монгол Улсын хувьд хүн амын дундаж наслалт 2021 онд 71 жил болж, 26 жилийн өмнөх түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өссөн бөгөөд хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76 болж 11 жилээр тус тус өссөн байна.

Тэтгэврийн насны хүн ам 2020 онд хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувь болж, Монгол Улсын хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөх хандлагатай байна.
Ахмадын холбооны судалгаагаар нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд амьдарч байна
Нийгэмд ахмад настны эзлэх хувь өсөхийн хамт тэдний аж амьдрал, эрүүл мэндийн байдал, нийгмийн амьдрал дахь үүрэг, оролцоо, нэр төр, аюулгүй байдал зэрэг асуудалд иж бүрэн анхаарах шаардлага тулгарчээ. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2021 онд Монгол Улсад 344.766 (эрэгтэй 106.129, эмэгтэй 238.637) ахмад настан бүртгэгдсэний 153.724 нь (44.6 хувь) хотод, 191.042 нь (55.4 хувь) хөдөө орон нутагт амьдарч байна.
Монголын ахмадын холбооны мэдээллээр (2022 оны 01 дүгээр сарын 01- ний өдрийн байдлаар) нийт ахмадын 16.7 хувь буюу
- 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд амьдарч,
- 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй,
- 7,815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн өвчтэй,
- 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжид байна гэжээ.
“Дэлхийн насны хяналтын индекс”-ын 2015 оны үзүүлэлтээс харахад Монгол Улс 96 орноос 37.4 гэсэн индексээр 72 дугаарт байна. Үүнээс ахмад настны аж байдлын үзүүлэлтээр 75.8 гэсэн индексээр 31 дугаарт, ахмад настны чадамжийн үзүүлэлтээр 27.9 гэсэн индексээр 64 дугаарт, орчин нөхцөлийн үзүүлэлтээр 62.9 гэсэн индексээр 62 дугаарт, эрүүл мэндийн үзүүлэлтээр 20.5 гэсэн индексээр 93 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.

2021 оны байдлаар улсын хэмжээнд 353,238 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 69.7 хувь нь буюу 246,135 эмэгтэй, 30.3 хувь нь буюу 107,103 эрэгтэй хүн тэтгэвэр авч байна. Нийт тэтгэвэр авагчдын 7.5 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр, 92.5 хувь нь бүрэн тэтгэвэр авч байна.
Монгол Улс өндөр насны тэтгэврийн насны доод хязгаарыг эрэгтэй 60, эмэгтэй 55 гэж тогтоосон нь бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг 65 байхаар шинэчлэн тогтоож, 2038 он хүртэл тэтгэвэрт гарах насыг жил тутам 3 сараар нэмэгдүүлэхээр зохицуулсан байна.
Монгол Улсын өндөр насны тэтгэвэрт гарах нас болон дундаж насжилтыг дэлхийн улс орнуудтай харьцуулж авч үзвэл дараах байдалтай байна.
Инфографик. Улс орнуудын тэтгэврийн нас, дундаж наслалт

Монгол Улс өндөр насны тэтгэврийн насны доод хязгаарыг эрэгтэй 60, эмэгтэй 55 гэж тогтоосон нь бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай ижилхэн, Оросын Холбооны Улстай ойролцоо байна. Бусад улс орнууд ихэвчлэн 65 ба түүнээс дээш насаар өндөр насны тэтгэврийн насны хязгаарыг тогтоожээ.
Мөн улс орнуудын тэтгэврийн насыг хүйсээс хамааруулан тогтоосон байдлыг харьцуулахад 40 улс орноос 29 орон буюу 72,5 хувь нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг ижилхэн тогтоосон бол 8 улс орон эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг эмэгтэйчүүдийнхээс 5 насаар илүү, Их Британи, Турк, Швейцар зэрэг улс орнууд 1-2 насаар тэтгэврийн насыг илүү тогтоосон байна.
Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага байгаа ч эрэгтэйчүүдийн дундаж наслалт хамгийн бага байгаа нь анхаарал татах асуудал юм. Мөн олон улс орнууд тэтгэврийн насыг хүйсээс хамааруулан ялгаатай тогтоохгүй байгаа нь өндөр насны тэтгэвэр авах боломжийг насаар нь ялгаварлахгүйгээр олгож байгаа
сайн жишээ бий.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны хязгаарыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хүн амын дундаж наслалт, улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёлын хүчин зүйлс, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, улс орнуудын сайн туршлага зэрэг олон хүчин зүйлтэй харьцуулан эргэн харах нь зүйтэй.
Өндөр насны тэтгэвэр гэдэг нь “сар бүр авч байсан цалин хөлстэй нь дүйцүүлэн, шимтгэл төлсөн хугацааг харгалзан нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас насан туршид нь олгож буй мөнгөн хөрөнгийг ойлгоно.” гэж тодорхойлжээ. Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай” 102 дугаар конвенцын 29 дүгээр зүйлд “30 жил шимтгэл төлсөн даатгуулагчид өмнөх хөдөлмөрийн хөлс, орлогын 40 хувьтай тэнцэх өндөр насны тэтгэвэр олгоно” гэж заажээ.
Энэ хүрээнд Монгол Улс “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоож, илүү шимтгэл төлсөн жил тутамд 1,5 хувиар нэмэгдүүлж тооцох”-оор зохицуулсан нь олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй нийцсэн байна.
Тэтгэврийн доод болон дундаж хэмжээ (мян.төг)

Өндөр насны тэтгэврийн хэмжээг авч үзвэл,
2019 онд бүрэн тэтгэвэр 310,000, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 270,000, дундаж тэтгэвэр 378.900 төгрөг байжээ.
2020-2021 онд бүрэн тэтгэвэр 350,000, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 300,000, дундаж тэтгэвэр 418,700-430,500 төгрөг байсан бол
2022 онд бүрэн тэтгэвэр 500,000, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400,000, дундаж тэтгэвэр 562,500 төгрөг болж өсжээ.
2020 онд улсын хэмжээнд дундаж тэтгэврийн хэмжээ өмнөх онуудаас 10.5 хувиар өссөн бол 2022 онд 15 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангийн орлогыг ажил олгогч, даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг болон бусад орлогоос бүрдүүлж, уг сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр (1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг) олгодог.
Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэрт зарцуулсан хөрөнгө /тэрбум.төг/

Дээрх хүснэгтээс үзэхэд 2022 онд Тэтгэврийн даатгалын санд 3,012.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 373,209 хүний тэтгэвэрт нийт 3,095.36 тэрбум төгрөг, үүнээс 245 өндөр насны тэтгэвэрт 2,406.5 тэрбум төгрөг зарцуулсан нь тэтгэврийн даатгалын сангийн зардлын 77.7 хувийг эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангаас тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлсэн орлого нь нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн санхүүжилтэд хүрэлцдэггүйн улмаас улсын төсвөөс уг санд нэмэлт санхүүгийн дэмжлэгийг тогтмол үзүүлж байна.
"ТЭТГЭВЭР НЬ АХМАДУУДЫН НААД ЗАХЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДДАГГҮЙ"

Өндөр насны тэтгэвэр нь амьжиргааны наад захын хэрэгцээг хангаж чадахгүйгээс ахмадууд тэтгэврийн хэмжээндээ сэтгэл хангалуун бус байна. Монгол Улсын Засгийн газраас нийт олгосон өндөр насны тэтгэврийн хэмжээ 2005 оноос хойш 8.2 дахин нэмэгдсэн ч хэрэглээний үнийн өсөлттэй харьцуулахад харьцангуй бага байгаа бөгөөд ахмад настны тэтгэвэр, тэтгэмж нь тэдний амьжиргаанд хүрэлцэхгүй хэвээр....
Ахмад настнуудын орлогын хэмжээ анх тогтоосон тэтгэврийн хэмжээнээс, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн бусад хүчин зүйлсээс шууд хамаарч байна. Ахмад настны орлогыг хамаарах байдлаар нь өөрийн, гэр бүлийн гишүүдийн олж буй орлого гэж ялгаж үзэж болно. Өөрийн орлогыг тэтгэвэр, тэтгэмж, цалин, худалдаа үйлчилгээ эрхэлсэн орлого, бусдын дэмжлэг гэж ялгаж үзсэнээр ахмад настнуудын орлогын хэмжээ, хүрэлцээг тодорхойлох боломжтой. Хэрэв гэр бүлийн гишүүд цалин орлоготой бол ахмад настан өөрийн тэтгэврээрээ хэрэгцээгээ бүрэн биш ч хангаад байж болно.
ХЭҮК-ын судалгаагаар ахмад настнуудын өрхийн орлогын хүрэлцээтэй байдлыг авч үзэхэд 52.4 хувь буюу хоёр ахмад настны нэг нь өдөр тутмын суурь хэрэгцээнд ч орлого хүрэлцдэггүй (хоол, хүнс гэх мэт), 40.5 хувь нь өдөр тутмын суурь хэрэгцээндээ дөнгөж л хүрдэг гэж хариулсан байна.
Ахмад настанд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээ

“Ахмад настны социаль асуудал” судалгаанд оролцогчдын 57.7 хувь нь өрхийн орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж гэж хариулсан бөгөөд мөн судалгаанд оролцогчдын 68.4 хувь нь өрхийн зарлага нь орлогоосоо давдаг гэжээ. Энэ нь өрхийн дотор ажил орлоготой хүн ховор, иймээс өрхийн орлогын гол эх үүсвэр нь ахмад настны тэтгэвэр болж буйг харуулж байна. Тухайн өрхийн сарын дундаж орлого болон ам бүлийн тоон харьцаагаар амьжиргааны түвшнийг тодорхойлоход нийслэлийн гэр хорооллын ахмад настнуудын 54.5 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур түвшинд амьдарч байна.
Үүнээс үзэхэд өрхийн дотор ажил орлоготой хүн ховор, өрхийн орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр байх бөгөөд 52.4 хувь нь хоол, хүнс авахад тэтгэвэр нь хүрэлцдэггүй, ялангуяа гэр хорооллын ахмад настнууд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдарч байна.
Засгийн газрын 2022 оны 63 дугаар тогтоолоор тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400,000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон ба 2022 оны 12 дугаар сарын байдлаар сарын дундаж тэтгэврийн хэмжээ 562,500 төгрөг болсон.
Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333,046 ахмад настан байгаагаас 244,763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500,000 төгрөгийн тэтгэвэр авч байна.
Харин 500,001-600,000 төгрөгийн тэтгэвэртэй 29,680 ахмад настан байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчийн 8.91 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл: нийт өндөр насны бүрэн тэтгэвэр авагчдын 82.4 хувь буюу 274,443 ахмад настан 500,000-600,000 төгрөгийн хооронд тэтгэвэр авч ахуй амьдралаа залгуулж 247 байна. Үлдсэн 17.6 хувь буюу 58,603 өндөр настан 600,001-2,000,001 дээш төгрөгийн тэтгэвэртэй.
Эх сурвалж: ХЭҮК