“Tesla”-ийн хувьцааны ханш 8.2 хувиар өслөө
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар “Tesla” компанийн хувьцааны ханш 8.2 хувиар өслөө. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ эргэн нэг их наяд ам.доллар давав. Ийнхүү хүндхэн жилтэй нүүр тулаад байсан тус компанийн үйл ажиллагаа эргэн сэргэж буйн дохио болж байна.
Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирээд татвар бууруулж, зохицуулалт зөөлрүүлэх арга хэмжээ авна гэсэн хүлээлт АНУ-ын компаниудын хувьцааны өсөлтийг дэмжээд байгаа юм.
Энэ онд “Tesla”-ийн хувьцааны ханш 29 хувиар өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.03 их наяд ам.доллар хүрээд байна. Өөрөөр хэлбэл эргэн энэ үнэлгээнд хүрсэн “S&P 500 Index”-д бүртгэлтэй долоон компанийн нэг болж байна.