Өнгөрсөн онд манай улсад 651 мянган жуулчин ирж, 1.3 тэрбум долларын орлого оруулсан. Энэ жил жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт дэвшүүлжээ. Мөн жуулчдыг татах, салбарыг хөгжүүлэхэд 13 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо бий. Тэгвэл тус төсвийг бүрдүүлэхтэй холбоотойгоор энэ сарын 15-21-ний өдрүүдэд “TOUISM WEEK” арга хэмжээг зохион байгуулж байна. Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, манай орноор хамгийн их зочилдог улсуудын элч төлөөлөгчдийн саналыг сонсож байгаа юм.
Мөн энэ үеэр
- Хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Зочлох үйлчилгээний салбарт хэрэгжүүлэх журам болон стандартын хэлэлцүүлэг,
- Тур операторуудын Аялал жуучлалын бүтээгдэхүүн төлөвлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс (Дэд бүтэц, хүний нөөц, маркетинг зар сурталчилгаа),
- Аялал жуулчлалын бодлого зохицуулалт зэрэг салбарын дотоод хуралдаанууд болох юм.
"Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн гол ажлууд болон энэ жил хийхээр төлөвлөсөн ажлын талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "2023 онд монголд уул уурхайн салбараас гадна тэрбум доллар давсан салбар нь аялал жуулчлалын салбар байлаа. Өнгөрсөн онд Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хүрээнд нийт таван бодлого гаргаж, хэрэгжүүлж ажилласан.
- 2023-2025 оныг монголд зочлох жил болгон зарласан
- Агаарын тээврийн лебаралчлал хийсэн. Ингэснээр шууд нислэгүүдийн тоо нэмэгдсэн. Өмнө долоо хоногт 12 удаа Солонгосоос Монгол Улс руу нислэг үйлддэг байсан бол 2023 онд өдөр 12 удаа нислэг үйлддэг боллоо. Энэ жил тус улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар Солонгосын орон нутгаас шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлж өгч байна. Одоогоор тус улсаас долоон авиа компани, Монголоос хоёр компани нисэхээр төлөвлөгдсөн. Улмаар өнгөрсөн онд Солонгос улсаас ирсэн зочдын тоо энэ жил хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо байна.
- Визээс чөлөөлөх асуудал яригдаж байна. Өнгөрсөн онд 34 орныг визээс чөлөөлсөн. Дотоодын нийт бүтээгдэхүүний их өртөгтэй, өндөр хөгжилтэй улс орнуудыг түр визээс чөлөөлөх асуудал ХЗДХЯ, ГХЯ-д хэлэлцэж байна.
- Аялал жуулчлалын тухайн хуулийн шинэчилсэн найруулгыг хийж чадсан. Улмаар нутгийн иргэд аялал жуулчлалаас хүртэх үр өгөөжтэй холбоотой асуудлууд, нөгөө талдаа аялал жуулчлалаас олж байгааг орлогыг орон нутагт хүртээх асуудал тусгагдсан.
- Цаашдаа төрөөс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого үргэлжилнэ. Гадаадын нөлөөлөгчдөөр дамжуулан монголыг дэлхийн улс орнуудад сурталчлах ажил үргэлжилж байгаа. Анзаарч байгаа бол АНУ-ын "CNN" телевизээр Улаанбаатар хотын цаг агаарын мэдээг тухайлдаг болсон. "Go Mongolia" буюу өнө мөнхөд өөдөө дэвжих гэсэн агуулгатай сурталчилгаа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой сигмент рүү чиглэсэн хэлбэрээр түгээж байна. Ирэх сард 20 орчим сая дагагчидтай нөлөөлөгчид Монголд ирнэ. Дэлхийн наймхан хотод болдог ийм төрлийн арга хэмжээг манай улс хоёр дахь удаагаа хийж гэж байна.
"Go Mongolia" арга хэмжээ Солонгос улсад амжилттай зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээг Япон улсад зохион байгуулахаар төлөвлөсөн.
2023 онд аялал жуулчлалын салбарт зарцуулах нийт төсөв 4.9 тэрбум төгрөг байсан. Энэ жил 13 тэрбум төгрөг болж нэмэгдэж байна. Нийт 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгож байрших үйлчилгээ, ариун цэврийн байгууламжийн асуудлуудыг шийдвэрлүүлэх г.м зорилгоор олгож 3.1 төгрөгийг хүүгийн татаас хэлбэрээр бүрдүүлнэ. Үлдсэн 9.9.тэрбум төгрөгийг аялал жуулчлалын салбарын бусад чиглэлд зарцуулагдана.
Монгол орны таван цагийн бүсэд чигтэй улсуудыг татан авчрах зорилготой байгаа. Солонгос, Япон, Хятад, ОХУ-уудыг хэлж байгаа юм. Мөн Турк улстай шууд нислэгтэй байгаа учир тухайн улсаар дамжин Европын орнуудаас жуулчин авах байдлаар ажиллана" гэв.
БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Жао Жичиан "Би БНХАУ-аас аялал жуулчлалын салбарыг төлөөлөн ирж, Монгол Улсын “Аялал жуулчлалын 7 хоног”-ийн арга хэмжээнд оролцож байгаадаа их баяртай байна.
Манай улсын Засгийн газраас “Нэг зам-нэг бүс” гэсэн хөтөлбөр дэвшүүлэн тавьсныг та бүхэн сайн мэднэ. Үүгээр дамжуулан бид Монгол Улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах их сонирхолтой байгаа. Манай улсын төрийн тэргүүн Монголд айлчлах үеэр аялал жуулчлалын салбарт эрчимтэй хөгжүүлэх бодлого баримтлахаа илэрхийлж, сайшаасан. Тиймээс бид энэ салбарт цаашид хамтран ажиллах өргөн боломжтой" гэлээ.
“TOUISM WEEK” арга хэмжээний сүүлийн өдрүүдэд зохион ажлуудыг танилцуулж байна.
Баасан гариг буюу 19-ний өдөр: ОУ-ын АЖ-ын хөрөнгө оруулалтын чуулган үргэлжлэх бөгөөд Хил орчмын аялал жуулчлал, хил дамнасан аялал жуулчлалын журмыг танилцуулж, мөн Хөрөнгө оруулалтын орчин, хууль эрхзүйн шинэчлэл - Эдийн засаг хөгжлийн яам Аялал жуулчлалын салбарт Олон Улсын тээврийн харилцааг хөгжүүлэх боломж - Зам тээврийн хөгжлийн яам, Тогтвортой аялал жуулчлалын бодлого төслийн танилцуулга гэх мэт илтгэл тавина. Нэгдсэн хэлэлцүүлэг: Монгол улсын аялал жуулчлалын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар хийгдэнэ.
Бямба гариг буюу 20-нд: Олон улсын аялал жуулчлалын оюутан залуучуудын чуулга уулзалтыг анх удаагаа санаачлан зохион байгуулж байгаараа энэ жилийн бас онцлог юм. Монгол, Япон, Солонгос, Хятад, Орос улсын аялал жуулчлалын ирээдүй хөгжилд Залуучуудын оролцоо сэдвээр илтгэлүүд тавигдана. Хувь хүний хөгжил оюутныг хөгжүүлэх хөтөлбөр явуулна.
Ням гариг буюу 21-ний өдөр: Гадаад дотоодын оролцогчдын дунд нөхөрсөг явган алхалтыг зохион байгуулах аж.