Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас ирэх дөрвөн жилд өөрийн удирдаж буй салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлүүд, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй хуулийн төслүүдийн талаар өнөөдөр /2024.09.27/ мэдээлэл хийлээ.
Сайд Л.Энх-Амгалан, Хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байна. Тэтгэвэрт гараад зөвхөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах биш давхар Хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
Гадаадад манай улсын 208 мянган иргэн амьдарч байна. Гадаадад суугаа иргэдийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр НДШ-д хамруулах ажлыг ирэх дөрвөн жилд эрчимжүүлнэ. Жишээлбэл, Солонгост 54 мянга, Японд 20 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна.
НДШ-ИЙН 2 ХУВИЙГ ХУРИМТЛУУЛЖ ЭХЭЛСНЭЭР ЭНЭ ОНД 178 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ХУРИМТЛАЛ ҮҮСНЭ
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, НДШ-ийн хоёр хувийг мөнгөн хэлбэрээр хуримтлуулж эхэлсэн.
2024 онд 1.000.429 даатгуулагчаас 178 тэрбум төгрөгийн тэтгэврийн мөнгөн хуримтлал үүснэ. Энэ хуримтлалыг хөрөнгийг зах зээл рүү Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Иргэд өөрийн тэтгэврийн мөнгөн хуримтлалыг гар утсаараа нэвтрэн шалгах боломжийг удахгүй нэвтрүүлнэ.
Баялгийн сангийн тухай хуульд тусгасан Хуримтлалын нэгдсэн санг ГБХНХЯ-ны дэргэд ажиллуулж, сангийн хөрөнгийг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулна. Засгийн газраас ирэх дөрвөн жилд 150 мянган орон сууц барих зорилт тавьсан. гэхдээ тансаг үнэтэй биш, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монголд жил бүр 20 мянган өрх шинээр орон сууц авдаг. Ипотекийн зээлийн хэрэгцээ маш их байна.
20 мянган өрхөөс 6000 нь ипотекийн хөнгөлөлттэй зээлд, 6000-8000 нь арилжааны банкны 14-18 хувийн хүүтэй зээлд хамрагддаг. Үлдсэн 6000 нь орон сууцны урьдчилгаа 30 хувиа бэлдсэн хэр нь ипотекийн зээлд хамрагдахын тулд арилжааны банкуудад дугаарлан удаан хугацаагаар хүлээдэг. Өнөөгийн байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтэд 500 тэрбум, арилжааны банкууд 600 тэрбум төгрөг, нийт 1.1 их наяд төгрөг зарцуулж байна.
Ирэх жилээс Хуримтлалын нэгдсэнсанд үүссэн хөрөнгөөр 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зарцуулна. Зээлийг зорилтот бүлэг буюу шинээр гэр бүл болсон, анх удаа байр авч байгаа, гэр хорооллос орон сууцанд орох гэж байгаа, төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлийн иргэд зэрэг орлого багатай иргэдэд зориулна. Мөн гэр хороолол амины орон сууц барих гэж байгаа иргэдэд зээл олгоно.
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Үндэсний орон сууцны хороог байгуулах шийдвэр гарч, Ерөнхий сайд ахлахаар болсон. ГБХНХ-ын сайд миний бие дэд даргаар томилогдлоо. Орон сууцжуулах хөтөлбөрийг дээрх зорилтын дагуу ирэх хавраас эрчимжүүлнэ.
ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНД 4.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ҮҮСЭЭД БАЙНА
Монгол Улс цаашид Тэтгэврийн сантай байх уу, үгүй юү гэдэг бодит аюул нүүрлэж байна. Үүн дээр бид бодлогын томоохон шинэчлэл хийхээс өөр аргагүй болсон. Хуучин нэг ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр гурван хүний тэтгэврийг тавьдаг байсан бол одоо гурван хүний төлж байгаа шимтгэлээр нэг хүний тэтгэврийг тавьж дийлэхгүй болж байна.
Яагаад ийм 4.7 их наяд төгрөгийн бодитой эрсдэл үүсэв?
- 2022 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан. Энэ хуульд тухайн үед 608 мянган хүн хамрагдаж, 38 тэрбум орчим төгрөгийг 11 жилээр нөхөн төлсөн. Ихэнх хүн тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж, одоогоор 300 мянга гаруй хүн энэ сангаас тэтгэвэр авч эхэлсэн байна.
38 тэрбум төгрөг төвлөрүүлээд аль хэдийнэ 1.5 их наядын тэтгэвэр авчээ. Цаашид үлдсэн хүмүүс бүгд авна. Тэгэхээр алсдаа Нийгмийн даатгалын санд алдагдал үүсэх тул шимтгэлийг нөхөн төлүүлэх нь ийм сөрөг үр дагавартай байна
- Хөнгөлөлттэй нөхцөлөөр 45 насандаа тэтгэвэр тогтоолгодог цэрэг, хууль, хүчний байгууллагынхан байна. Монгол шиг 45 насандаа тэтгэвэрт гардаг тогтолцоотой улс орон гэж байхгүй.
- Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан гэх мэт улс төрийн үр дагаартай шийдвэрүүдээс болж, Тэтгэврийн даатгалын сан эрсдэлд ороод байна.
- Хамгийн сүүлд өнгөрсөн хавар УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Тэтгэврийн сангийн үүднээс харвал “хар хууль” гэж болох тэтгэвэр тогтоохдоо ажилласан 7 жилийн цалингийн дунджаар тооцдог байсан бол 5 жил болгож богиносгосон. Энэ хуулийн өөрчлөлт нь өндөр орлоготой, хувийн хэвшлийнхэнд боломж олгосон. НДШ-ийг таван жилд өндөр дүнтэй төлөөд насаараа өндөр тэтгэвэр тогтоолгох боломж олгосон. Ингэснээр 20, 30, 40 жил ажиллаж, НДШ тогтвортой төлсөн иргэдээс илүү тэтгэвэр авах болж байна.
Тэгэхээр энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Таван жил НДШ төлөөд тэтгэвэр тогтоолгодог улс орон дэлхийд байхгүй. Ийм өндөр өртөгтэй популизм хийсэн учир Тэтгэврийн санд бодитой эрсдэл нүүрлээд байна. Улс төрийн үр дагавартай бодлогын дөрөвхөн шийдвэрээс болж, Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна.
Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
Бодлогын тодорхой шийдвэр гаргахгүй бол Тэтгэврийн сан ийм байдлаар ажиллах боломжгүй болсон. Тухайлбал, Дараалсан таван жилээр тэтгэвэр тогтоож байгааг хамгийн багадаа 7 жил, цаашдаа 10 жил болгохоос өөр сонголт байхгүй.
Ингэж байж иргэн бүр ажилласан жил, төлсөн шимтгэлээрээ шударгаар тэтгэвэр тогтоолгох тогтолцоонд шилжих ёстой гэлээ.
Эрт тэтгэвэр тогтоодог нөхцөлийг эргэн харах шаардлага үүсэж байна. Ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсний дээд хэмжээнд хязгаар тогтоох шаардлагатай. НДШ төлдөггүй албан бус секторынхон байна.
Сайн дураараа НДШ төлдөг 150 мянган иргэн бий. Үүний цаана төлдөггүй олон мянган иргэн бий. Тэднийг шимтгэлд бүрэн хамруулах хэрэгтэй. Юуны өмнө гадаадад ажиллаж, амьдарч буй 208 мянган иргэний нийгмийн даатгалд хамруулах чиглэлээр ажиллана.
ХАЛАМЖИЙН ЗАРДЛЫН 28.7 ХУВЬ НЬ ЗОРИЛТОТ БҮЛЭГТЭЭ ХҮРЧ БАЙНА
Улсын төсөвт халамжийн зардал өндөр байна, Монгол Улсыг халамжийн улс болсон гэх шүүмжлэл их байдаг. Саяхныг хүртэл хүүхдийн мөнгийг халамж гэж үздэг байсан. Халамжийн зардал 2.2 их наяд төгрөг байхад хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд төгрөг байна. Хүүхдийн мөнгө, одонтой ээж, насны хишиг гэх мэт нийгмийн хамгааллын бодлогуудыг Халамжийн хуулиар зохицуулж байснаас халамж хавтгайрлаа гэх шүүмжлэл гарсан байх. Цаашид аль нь халамж, аль нийгмийн хамгааллын бодлого вэ гэдгийг ялгаж, тогтолцооны шинэчлэл хийнэ.
2024 оны байдлаар халамжийн зардлын 28.7 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч, 72.3 хувь нь халамж шаардлагагүй өндөр орлоготой ахмадууд, ээжүүдэд гэх мэт зорилтот бус бүлгийн иргэдэд чиглэсэн байна. Энэ бол үр ашиггүй, зорилгодоо нийцээгүй бодлого юм.
Өнөөдөр Монголын том групп компанийн захирлуудын эхнэрүүд цалинтай ээж, хүүхэд, ач зээ нар нь хүүхдийн мөнгө авах шаардлагатай юу? гэсэн асуулт тулгарч байна гэсэн үг.
Өнөөдөр Монголын том групп компанийн захирлуудын эхнэрүүд цалинтай ээж, хүүхэд, ач зээ нар нь хүүхдийн мөнгө авах шаардлагатай юу? гэсэн асуулт тулгарч байна гэсэн үг. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
Дэлхийн банкнаас анхааруулж буй гол зүйл нь танай улсын халамжийн бодлого зорилтот бүлэгтээ онож хүрэхгүй байна гэдэг. Цаашид Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Халамж нэрийн дор өгч байгаа Цалинтай ээж, Алдарт эхийн одонгийн мөнгө, Хүүхдийн мөнгийг эргэн харж тогтолцооны хувьд өөрчилнө.
Халамжийг амьжиргааны доод түвшний, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд, эрсдэлт бүлгийн хүүхдүүд, орон гэргүй иргэд, гамшигт нэрвэгдсэн иргэд гэх мэт яг зорилтот бүлэгт чиглүүлнэ.
Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийг чадавхжуулж, хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Хөдөлмөрийн насны хүн хүнсний талон авах ёсгүй. Нэг өрхөд олон төрлийн халамж авч байгаа давхардлуудыг арилгана.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн айл өрх бүрэн олон төрлийн халамжуудыг давхардуулж авдаг. Баянзүрх дүүрэгт бүх төрлийн халамж авч байгаа 325 өрх, Сонгинохайрхан дүүрэг 155 өрх байна. Бид бүх төрлийн халамж авч байгаа өрхүүдийг аймаг, сумаар нь зарлана.
Хүнсний талон авч байгаа, талон авахаа больж байгаа сумуудыг өнөөдрөөс /2024.09.27/ эхлэн зарлаж байна. Хүнсний талон авахаа болсон сумдад ЖДҮ-ийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.