Монголын шуудангийн түүх 100 жилийг заан, “Луу жил” марк хэвлэгдэн гарлаа.
Манай улс бор дугтуйн дээр анхны марк наан морин өртөө шуудангаар жим татсанаас хойш хэдийн 100 жилийн нүүрийг үзжээ. Улс орны тусгаар байдал, соёл дурсгалыг олон улсад сурталчлах онцгой суваг шуудангийн марк байсаар иржээ. Тэгвэл морин өртөө шуудангаас бие даасан шуудангийн системд шилжих хүртэлх өнгөрсөн цаг хугацааны түүхийг гэрчлэх “Монголын шуудангийн 100 жил” үзэсгэлэнг өнөөдөр нээв.
Үзэсгэлэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Монголын морин “Өртөө” шуудангийн систем /1863-1924/
Ар Монгол дахь Хаант оросын шуудангийн салбарууд /1880-1917/
Ар Монгол дахь Хятадын шуудангийн салбарууд /1910-1921/
БНМАУ-ын анхны шуудангийн салбаруудын дөрвөлжин дардаснууд /1924-1929/
Үзэсгэлэн Монголын филателийн холбооны тэргүүн Ч.Энхбатын 128 лист маркийн цуглуулгаас бүрдэх аж. Тэрээр анх арван настай байхдаа марк цуглуулж эхэлсэн. Оюутан байхдаа маркийн идэвхтэн цуглуулагч болжээ. Тэрээр сүүлийн 10 гаруй жилд энэ чиглэлээрээ судалгааны ажил хийж буй. Түүний цуглуулга дахь хамгийн үнэт марк бол дэлхийд 10 дотор тэмдэглэгдсэн соёмбо үсэг бүхий марк аж. Тэрээр хувийн цуглуулгаараа 2020 онд Лондон хотод Азийн шилдэг 40 үзэсгэлэнгийн нэгт оролцжээ.
Монгол Марк 100 жилийн ойн хүрээнд мөн “XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шуудангийн маркийг хэвлэж олонд танилцууллаа. Эрүүл чийрэг, хүч тэнхээ, үнэнч, цайлган сэтгэлийг илэрхийлэх луу жилийн эл маркийг 2000 жилийн өмнөх эртний луун олдвороос ишлэн бүтээжээ.
Түүхийн ухааны доктор Х.Эрдэнэбаатар: Бид 2017-2019 оны хооронд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт судалгаа хийн 2000 жилийн өмнөх эртний луун олдворыг олсон. Луу бол Монголчуудын оюун санаандаа төсөөлж бий болгосон домгийн амьтан төдийгүй дорно дахины 12 жилийн онцгой бэлэг тэмдэгт амьтан мөн.
Монголчууд эрт үеэс үлэг гүрвэл гэх том амьтныг тэнгэрээс унасан хэмээн оюундаа төсөөлж лууны яс гэж хэлдэг болсон. Ийм бэлэгдэлтэй амьтнаар шуудангийн марк хийж буй нь онцгой ач холбогдолтой. Эртний түүх соёлын дурсгалаар цуврал марк гарч буй нь Монголыг дэлхийд сурталчлах суваг олон талаар нээлттэй болж буйн илрэл.
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хоёр нэрийн маркт Ази тивийн анхны олдвор болох “хос мөнгөн луу”-гаар бүтэн биеийг бүтээн, дэвсгэрт нь тухайн жилийн махбодыг дүрслэх купоныг, хуудсандаа таван багц марктайгаар хэвлэжээ. Эл маркийг түүхийн өв болон Чингис хаан музейд хадгална.
Үзэсгэлэн долоо хоногийн хугацаатай үргэлжилнэ.