Ойн салбарт энэ жил олон онцлог үйл явдал өрнөнө. Тухайлбал, энэ онд ойн салбарын 100 жилийн ой тохиож байна. Мөн БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2024 оныг “ОЙН ЖИЛ” болгон зарласан. Мөн 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдөр “ОЙ 9+” ойн салбарын үндэсний ll дугаар чуулганыг зохион байгуулах гэж байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан “Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 онд 9.0 хувьд хүргэх” зорилтын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Уг зорилтын дагуу ойн салбарын ll дугаар чуулганыг “ОЙ 9+” нэрийн дор зохион байгуулж буй нь ойн сангаа 9 хувьд хүргэх, цаашлаад дахин нэмэгдүүлэх зорилтыг тодотгож буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар. БОАЖЯ, ЗГХА Ойн газрын хамтран зохион байгуулж буй уг чуулган төрийн ордны их танхимд зохион байгуулагдах бөгөөд нийслэл, 21 аймгийн тамгын газрууд, ойн ангиуд, элчин сайдын яамд, олон улсын хамтрагч байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд үе үеийн ойн ажилтнууд гэх мэтчилэн олон талын оролцоотой явагдана.
Чуулганаар Монгол орны ойн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдэл, өөрчлөлт шинэчлэлт, олон улсын хамтын ажиллагаа, “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гээд бүхий л чиглэлээр зохион байгуулагч талууд, оролцогчид хамтдаа нээлттэй хэлэлцэх юм.